Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.
Үндэсний бөхийн холбоо болон дээрхи 2 бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны 8-р сарын 29 ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ.
Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн болно.
ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ
Холбоотой мэдээ
-
Иргэн (October 26, 2016 1:08:00 pm )
Цолыг нь хураагаач бөхчүүдиин цол ч гэж дээ чааваас
-
Anonymous (October 26, 2016 1:19:01 pm )
Sarantuya Magnai 2 suuj bga umuu
-
-
Зочин (October 26, 2016 2:28:04 pm )
Баатарцолоо ичээч,Нутгийн иргэдээс авсан хандивийн мал хөрөнгө мөнгийг буцааж эздэд нь өг
-
Anonymous (October 26, 2016 5:26:49 pm )
муу осмооны үлдэгдэл чадахгүй балхоор хэрэглэсэн байхдаа зайлуул? ганзориг юучивдээ?
-
mjl (October 28, 2016 11:39:21 pm )
hudlaa
5 Comments