-Энэ хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгож, гэм буруугаа нас барсан хүнд тохоод, зүгээр өнгөрөх гэж байгаа юм биш биз…
Бусдын гарт онц хэрцгийгээр 18 жилийн өмнө амиа алдсан С.Зориг агсны үхэлтэй холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар одоо л нэг уг хэргийн эзэн холбогдогчид нь тогтоогдож, шүүхийн байгууллагаар шийдэгдэхээр болжээ. Хамгийн хачирхалтай нь С.Зориг агсныг хөнөөсөн этгээд яг хэн юм гэдэг нь эргэлзээтэй. Ийн хэлэхийн учир нь уг хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булганаас гадна Улсын баатар Э.Бат-Үүл, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ, Ганхуяг, Б.Содномдаржаа нарыг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Ямартай ч одоогийн байдлаар дээр нэр дурдагдсан гурван иргэн талийгаачийн үхэлд хамгийн ихээр холбоотой төдийгүй Ш.Отгонбилэг агсантай ойр шадарлаж байсан гэдгийг хуулийнхан шалгаж тогтоосон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна.
Түүнчлэн өчигдөр прокурорын газраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа яваа талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар УЕП-ын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан шалгаж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэсэн юм. Тэгэхээр энэхүү хэргийн мөрдөн байцаалт үндсэндээ дуусч гэмт хэрэгтэн хэн болохыг шүүх тогтоох үлдлээ гэсэн үг. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Зориг агсны хэрэгт яагаад Орхон аймгийн гурван иргэн шалгагдах болов. Тэднийг ямар нотлох баримтын үндсэн дээр сэжиглэж буй юм бол хэмээн олон нийт хийгээд сэжигтнүүдийн ар гэрийнхэн гайхаж буй юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол талийгаач Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “надад та бүхний туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн дараах ноцтой гэмээр мэдээллийг тавьсан юм. Тэрбээр “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” хэмээн тун ноцтой мэдээллийг хүргэж үүнийгээ олон хүнийг цааш нь дамжуулахыг хүсч байсан юм. Гэтэл түүний энэхүү мэдээлэл цахим ертөнцөд гарахаас өмнө буюу 2015 оны наймдугаар сард Б.Содномдаржааг баривчилсны дараа тун удалгүй Ганхуяг, Т.Чимгээ нарыг шалгаж эхэлснээр энэ хэргийн зохиол нь аль хэдийн бичигдээд эхэлчихсэн байжээ гэсэн дүр зураг харагдаж буй юм.
Түүнчлэн тус хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж Г.Жавзмаа хүүг нь “улстөрийн аймшигтай гэмт хэрэгт хилсээр гүтгэж буруутгаж байна” хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн О.Содбилэг, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Дамба-Очир, Ж.Батзандан, Я.Санжмятав, С.Эрдэнэ нарт хандаж энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсч өргөдөл гаргажээ. Өргөдөлд хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт давхар гүтгэж байгаа талаар дурдаад шүүхийн шатанд өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хоёр сэжигтний нэгнийх нь ээж Жавзмаа гуайн хэлснээр бол түүний хүү ямар ч гэм буруугүй, урьд нь ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй нэгэн аж. Түүний хувьд хүүгээ хэлмэгдчихлээ хэмээн үзэж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтнуудад гараа сарвайтал бичиг хүргүүлж байна, үхчихдэггүй л юм бол хөлөө хүрэх газар хүртэл явна гэдгээ мэдэгдээд буй юм. Ямартай ч, хуулийнхны хэлж буйгаар энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүх рүү шилжихээр болсон ч гэлээ энэ хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгож, гэм буруугаа нас барсан хүнд тохоод зүгээр өнгөрөх гэж байгаа юм биш биз гэх хардлага төрж буйг нуух юун.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зика (October 26, 2016 11:27:23 am )
Хурдан шийдээчээ
-
зЗочиночин (October 26, 2016 11:44:55 am )
Үхсэн хүн үг хэлэхгүй болохоор түүний нэрээр түмний амыг таглах гэж байна.
-
Anonymous (October 26, 2016 11:51:00 am )
Otgonbileg alsaan er n.mafiiin seo bla. Zahialsan Zahialsan vnen. Hyyliinhan,mdeh blgvi
-
citizen (October 26, 2016 12:19:03 pm )
Тийм юм болохгүй үнэндээ бол карьер хөөсөн нэг муу ардчиллар нэр барьсан мөрийтэй тоглоом архи 2т донтсон нөхдүүд өөрсдөө нэгийгээ хөнөөсөн шүү дэ Энд Отгонбилэг хавирах ямар ч үндэс байхгүй
-
zochin (October 26, 2016 1:47:35 pm )
todorhoi gerchtei hetgiig ilruulj chadahgui huuli hyanaitiinhan araach dee.odoo burhan bolson hunii yasiig undulzuuleed mun ch hun chanaraa aldaj dee. oroin deed bogd ochirwaani otgontenger hairhanii usiig ni uuj yosiig dagasan humuus tiim muuhai yum hiihgui.Ard tumeen.
-
ШАР (October 26, 2016 2:05:50 pm )
НОВШ ТОДОРХОЙ БУРХАН ХҮН ЛАВ БИШ МАНАН БИДНЙГ МАНГАРДУУЛЖ ХОРДУУЛЖ ДУУСАХ НЬ
-
зочин (October 26, 2016 4:51:40 pm )
Эхнээсээ тодорхой хэрэг байсан юм бишуу ганц отгонбилэг биш байхаа тухайн уед эрдэнэтийн 49 хувийг монголын хэсэг нехдууд оросуудтай нийлээд авчихсан байсан ш дээ лав л багабанди еренхиилегч баяр тэргуутнууд холбоотой л байсан ш дээ одоо отгонбилэг руу чихээд хэсэг нехдууд сугарах юм байна даа энэ бол 1 хуний ажил биш хэсэг нехдийн ажил болоод л ингэж их удсан байлгуй дээ батуул ч юу ч билээ дээ ёстой чирэгдэх юм байна л даа
-
цаазал (October 26, 2016 5:50:35 pm )
Булэглэл нийлж зоригийн алсан,эзэдууд багабаньд,с баяр,захиалагч отгонбилэгийн
хамсаатан,гуйцэтгэгч отгонбилэгийн бие хамгаалагч нар,хэргийг урьдчилж мэдэж
байсан манангийн хоер улстерийн булэглэлууд мэдэж байсан,,олон жил нуун
дарагдуулсан ард тумэнээс нуусан нь энэ хоер намын улстер,бизнессийн булэг алуурчид
хэрэг тодорхой ,ухсэн хунээс гадна терийн алуурчидыг ард тумэн мэдэх естой,хурдан
хэргийг ард тумний емне гаргаж тавь,эрдэнэтийн асуудалаас болж зоригийн амь нас,
цаашилаад ард тумний эрх ашин дахиад хохирох уу -
Anonymous (October 26, 2016 6:36:14 pm )
Анхны төрийн үйлдвэрээс төрсөн тэрбумтан даа хөөрхий !!! Швецарийн банкинд сая саяар нь $ хадгалуулаад л . Одоогийнхоор овшоор дансымаадаа !!! Сайн Ч ажилласым бна . Сайн ч идсийм бна . Одоо гэр бүл нь үе залгамжлан идэж барахгүй хөрөнгөтэй бна даа .
-
эрка (October 26, 2016 9:33:57 pm )
Отгонбилэг агсан тийм юм хийх хүн мөн үү.Хумсаа нуусан новшнуудын л хийх
ажлыг хиймор золбоогоор гэрэлтэж явсан тэр хүн хийхгүй ээ.Ясыг нь бүү
өндөлзүүл. -
zochin (October 26, 2016 9:47:47 pm )
SHUUH UNENIIG TOGTOOH BIZDEE. OTGON BILEG BAIJ MAGADGUIL YM.TEGVEL BAGA BANDI GUAI BAS MEDEH ESTOI BUS UU.NAIZUUD
-
Бямбаа (October 27, 2016 9:42:02 am )
Энэ хүүхэдэд нь ингэж тодорхой хэн хэлэв хамтрагч алуурчин байж болзошгүй тул хэлсэн хүнийг нь олж сайн шалгамаар юм биш үү алуурчин ч ойрхон байна даа алуулсан байхыг хэн мэдэх вэ дээ улс төр ийм л бохир шүү дээ үүхдийг хамт шалгамаар юм байна даа
-
Өөрөөр яах билээ (October 27, 2016 11:42:03 am )
Энэ нийтээр шуугисан хэрэг ердөө л ахуйн сэдэлтэй хэрэг бсан юм биш үү? Улс төрийн хэрэг байсан бол амьд гэрч үлдээгээд л,элдэв захиас үлдээгээд л…тийм юм байх ёсгүй баймаар юм.Хрэв одоо Отгонбилэг агсантай холбох гэж байгаа бол өнөөгийн улс төрчдийн явууллага гэхээс өөр бодол төрөхгүй бна.Монголчууд хэзээ бурхны оронд одогсдынхоо ясыг өнгөлзүүлж байлаа?
-
Өнөөгийн улс төрчдийн л явууллага (October 27, 2016 11:43:04 am )
Энэ нийтээр шуугисан хэрэг ердөө л ахуйн сэдэлтэй хэрэг бсан юм биш үү? Улс төрийн хэрэг байсан бол амьд гэрч үлдээгээд л,элдэв захиас үлдээгээд л…тийм юм байх ёсгүй баймаар юм.Хрэв одоо Отгонбилэг агсантай холбох гэж байгаа бол өнөөгийн улс төрчдийн явууллага гэхээс өөр бодол төрөхгүй бна.Монголчууд хэзээ бурхны оронд одогсдынхоо ясыг өнгөлзүүлж байлаа?
14 Comments