Чингис Хаан Олон улсын нисэх буудалд өнөөдөр 16:00 цагийн үед “Русский Витязи” агаарын аеробатикийн багийн “Миг-29” гэх зургаан сөнөөгч онгоц газарджээ. Мөн “Ил-76” гэх ачаа тээврийн нэг онгоц газардсан байна.

Эдгээр онгоцнууд нь ирэх арваннэгдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Зухай хотноо болох Нисэх хүчний шоунд оролцохоор явж байгаа аж.

Дашрамд дурдахад, эдгээр сөнөөгч онгоцнууд нь шатахуунаа цэнэглэхээр Чингис Хаан Олон улсын нисэх буудалд түр саатсан гэх мэдээлэл байна.