antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

18 кг алт завшсан хэрэгт Монголбанкны газрын захирал асан холбогдсон бололтой

нийтлэсэн Admin

-Д.АНХБАЯР: ЦАГДААГИЙНХАН БИДНЭЭС ТАЙЛБАР АВСАН НЬ ҮНЭН-

Монголбанкны Эрдэнэсийн сангийн гурван ажилтанг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьжээ. Тэд төв банкнаас гадаадад экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар дундаас нь их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдсон байна. Монголбанк жил бүр иргэд, аж ахуйн нэгжээс алт худалдан авч, нөөц бүрдүүлдэг. Эргээд нөөцөөсөө гадаад руу худалдаалдаг. Гэтэл Монгол Улсаас олон улсын зах зээл дээр худалдаалсан алтны сорьц дутсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн хэдэн жил ийм үзэгдэл давтагджээ. Тиймээс Монголбанкнаас хуулийн байгууллагад хандаж, холбогдох албан тушаалтнуудаа шалгуулж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Монголбанкны газрын захирлаар ажиллаж байсан нэгэн болон хоёр ажилтан алтны сорьц дээр “ажиллан” ашиг олдог байсныг нотлох баримт олджээ. Тиймээс тэднийг өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

ТЭД 2003 ОНООС ХОЙШ АЛТНЫ СОРЬЦ ӨӨРЧИЛЖЭЭ

Сүүлийн жилүүдэд гадаадад худалдаалсан алтны сорьц дутах нь хэвийн үзэгдэл болчихсон байжээ. Олон улсын зах зээлд Монголбанкнаас гаргаж байгаа алтны сорьц дутаж, хэдэн кг-аар тоологдох зөрүү гарах болсон байна. Тиймээс Монголбанкнаас хуулийн байгууллагад хандсан талаар дээр дурдсан. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг томилогдон энэ хэргийг шалгаж байгаа аж. Ажлын хэсэгт Монголбанкнаас ч орсон байна. Мөн Монгол Улсад хийж байгаа сорьц, олон улсын зах зээл дээрх сорьцын аль нь бодитой гэдгийг хөндлөнгийн аудит тогтоосон байна. Тиймээс ажлын хэсэг Монголбанкинд алт тушаасан иргэд, аж ахуйн нэгж, үнэт метальд сорьц тогтоосон Стандартчилал, хэмжил зүйн газрыг ч шалгаж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад Монголбанкны Валют, эдийн засгийн газрын эрдэнэсийн сангийн хоёр ажилтан дээрх хэргийг гардаж үйлдсэн талаарх нотлох баримт олдоод байгаа аж. Мөн энэ хэрэгт Валют, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Дэлгэрмааг ч холбогдуулан шалгаж байгаа бололтой. Тэд зөвхөн өнгөрсөн онд хууль бус үйлдэл хийгээгүй. Харин 2003 оноос хойш гадаадад гаргах алтны сорьц дээр “ажиллан” дундаас нь мөнгө олдог байсан бололтой. Тодруулбал, 2003 оноос хойш сорьцын зөрүүнээс үүдэж 18 кг алт дутаад байгаа аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд Монгол Улсаас гаргасан алтны сорьц дутах үзэгдэл улам их болсон байна.

Төв банкнаас гаргаж байгаа үнэт металь найдваргүй, баталгаагүй сорьцтой байдаг гэх сөрөг ойлголтыг олон улсад өгч байгаа дээрх хэрэг нэлээд нарийн зохион байгуулалттай байсан бололтой. Төв банкны холбогдох албан тушаалтнууд улсын нөөц бүрдүүлэх нэрийдлээр дотоодын зах зээлээс авсан алтыг олон улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлэхдээ сорьцыг нь өөрчилдөг байсан бололтой. Өөрөөр хэлбэл, сорьцлогдоод ирсэн алтыг дахин цэвэршүүлж, олон улсад гаргахад бэлэн болгохдоо сорьцын хэмжээг өөрчилдөг байжээ. Харин олон улсын зах зээл дээр гаргасан алтных нь сорьц дутаж Монголбанк хохирч үлддэг байсан байна.

Ямартай ч Монголбанкны гурван албан тушаалтанг Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, Эрдэнэсийн сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Г.ДЭЛГЭРМАА ГЭЖ ХЭН БЭ

Албан тушаалаа урвуулан их хэмжээний мөнгө завшсан дээрх хэрэгт Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Дэлгэрмаа холбогдсон гэх мэдээлэл байгаа юм. Тэрбээр энэ онд ажлаа өгсөн нь дээрх хэрэгтэй холбоотой ч байж мэдэхээр байна. Г.Дэлгэрмаа банкны эдийн засагч мэргэжилтэй. Японы Сайтамагийн Бодлогын Шинжлэх ухааны их сургуульд төрийн бодлогын магистр, Голландын Мастрихтын Удирдлагын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 1995 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч бөгөөд улсын байцаагчаар ажиллаж эхэлсэн. Улмаар жилийн дараа төв банкны Хяналт шалгалтын газрын Банкны үйл ажиллагааны хэлтсийн захирлаар томилогдсон байна. Харин 2000 оноос Хаан банкны зээл хариуцсан дэд захирлын албанд очжээ. Түүнээс хойш банк, санхүүгийн байгууллагад зөвлөгөө өгөх, сургалт явуулахаас гадна Улаанбаатар хотын банкны зөвлөх, Хас банкны үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирал зэрэг ажил хийж байжээ. Харин 2008 оноос Монголбанкны Валют эдийн засгийн газрын захирлаар ажиллах болсон байна. Алтны сорьцыг өөрчилж, дундаас нь ашиг олох ажлыг Г.Дэлгэрмаагаас илүүтэй Эрдэнэсийн сан хариуцсан хоёр албан тушаалтан гүйцэтгэдэг байсан гэх мэдээлэл ч байна. Ямартай ч дээрх хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцэн Г.Дэлгэрмаа захирлыг албан тушаалаас нь өөрчилжээ. Он гарсны дараа Г.Дэлгэрмаа захирлын албыг Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан авсан юм. Монголбанкнаас Г.Дэлгэрмааг гадаадад сурахаар явсан гэсэн хариуг өгсөн. Харин эх сурвалжийн мэдээллээр тэрбээр хоригдож байгаа аж.

Д.Анхбаяр: ЦАГДААГИЙНХАН БИДНЭЭС ТАЙЛБАР АВСАН НЬ ҮНЭН

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчилж, дундаас нь 18 кг алт буюу 1.5 тэрбум орчим төгрөг завшсан гэх хэрэгт Стандартчилал, хэмжил зүйн газрын гурван ажилтанг холбогдуулан хорьсон гэх мэдээлэл байна. Гэвч УМБГ-ын эх сурвалж дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм. Одоогоор Монголбанкны гурван албан тушаалтан хоригдож байгаа бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн газрын холбогдох ажилтнуудаас мэдүүлэг авч байгаа аж. Стандартчилал, хэмжил зүйн газраас тогтоосон сорьцтой алтыг Монголбанкныхан цэвэршүүлэхдээ өөрчилдөг байсан учраас дээрх хэрэгт холбогдолгүй гэж үзэж байгаа бололтой.

Стандартчилал, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын хэлтсийн дарга Д.Анхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай хэлтсийн хэд, хэдэн албан тушаалтан алтны сорьц өөрчилсөн хэрэгт холбогдсон гэх юм.

-Тийм зүйл байхгүй. Тэр хэрэг манайд огт холбогдолгүй. Зарим сонин дээр манай ажилтнуудыг хорьсон мэтээр бичсэн нь худал.

-Монголбанкныхан экспортлох алтны сорьцыг өөрчилж, дундаас нь ашиг олдог байсан талаар сонссон уу?

-Тийм хэргийг шалгаж байгааг мэдсэн.

-Энэ талаар танаас мэдүүлэг авсан уу?

-Мэдүүлэг гэж хэлж болохгүй байх аа. Өнгөрсөн долоо хоногт уг хэргийг шалгаж байгаа хүмүүс ирж тайлбар авсан. Бид ч тайлбараа өгсөн. Үүнээс илүүг ярих боломжгүй гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car