Одоогоос есөн жилийн өмнө 50 гаруй насны америк эр 1330 удаа эргэлдэж Гиннест бүртгэгдэж байсан бол найман настай энэтхэг охин тус амжилтыг эвдлээ. Түүнийг Деешка Гириш гэдэг бөгөөд нэг цагт 2787 удаа өнхрөөд Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож, нэрээ мөнхөлж чаджээ.
Охин өнгөрөгч бямба гарагт Энэтхэгийн өмнөд этгээдийн Бангалорт шүүгчид болон хөгжөөн дэмжигчдэд өөрийн авьяасаа сонирхуулжээ. Охин хоёр гар, хөлөө ачиж, нэг цагийн турш 4.5 км урт үргэлжлэх талбайд нэг ч удаа завсарлага авалгүйгээр 2787 удаа эргэж дэлхийн дээд амжилтын шинэ эзэн нь болсон юм. Жил хагасын хугацаанд бэлтгэсэн үр дүн нь ийнхүү өмнөх амжилтыг хоёр дахин нугалсан юм. Яах аргагүй охины гаргасан амжилт олон хүнд хичээж, зүтгэж тууштай байж чадвал зорьсондоо заавал хүрдэгийн тод жишээ, сургамж болсон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.