Ирэх оны төсөвтэй холбоотой хуулийг чуулганаар хэлэлцэх үеэр С.Чинзориг, Н.Учрал, Д.Эрдэнэбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын гишүүд насны хишиг, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй. 2017 оны төсвийн төсөлд тэвчиж, шилжүүлж болох зарлагууд байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засч, ахмад настан, хүүхдийн мөнгийг ялгалгүй, шаардлагатай хөрөнгийг олох талаар судлах хэрэгтэй гэж байв. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийнхэн насны хишиг, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн нь эдийн засаг хямралтай, хүнд үед хөнжлийн хэрээр хөлөө жийх шаардлагатай байгаа гэх зүйлийг хэлж байв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбумын зарлага нэмэх бололтой. Ингэж хууль баталж, төсвийн зарлагыг нэмэх шаардлага байна уу гэдгийг тодруулахад, Сангийн сайд төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэж байв.
Уг нь бол төсвийн зарлагыг нэмэхгүй, зардлаа танахаас өөр аргагүй гээд хүүхэд, хөгшдөөс мөнгөө харамлаж байж заавал хэд хэдэн хууль нэмж баталж, мөнгө нэмж батлуулах шаардлагагүй баймаар. Ёстой нөгөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үгийг Б.Чойжилсүрэн сайдад хэлвэл таарахаар байна. Гэхдээ Сангийн сайдынх нь хувиар тэр шүү дээ. Тэрнээс биш түүн шиг баян хүн хаана байна. Ер нь тэгээд манай сангийн сайд хэтэрхий баян болохоор хүмүүсийн зовлонг, тав арван мянган төгрөгний хэрэгцээг мэдэрдэггүй бололтой юм. Тэрнээс биш хүүхдүүдийг заавал алагчлаад, дараагийн сонгуулийн өмнө мөнгө өгвөл ав гээд байхгүй л байлгүй.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ардчилсан хумс (October 24, 2016 12:41:08 pm )
20-хон мянга уу? 20 тэрбум уу? жаахан баримжаатай туу? энэ ардчилсан намын хөлийн хумс сэтгүүлч нар бүүр хэтэрч байна шүү
-
zochin (October 24, 2016 2:05:33 pm )
HULIIN HUMS SETGYYLCH GEJ YU BDAG YUM HYYHDIIN MUNGU 20- TERBUM HYRLEE YU MAN -IN DARVAISAN HAR KAZAK BUZAR ZAILAASAI YHEESEI ENENII SANGIIN SAID HIIHE GEJ YU BGAN YU MONGOLOOS HURDAN TONIL
-
zochin (October 24, 2016 5:27:06 pm )
Sangiin saidiig ogzruulah heregtei,,,hyyhdiin mongonii asuudal shiidej chadahgui sangiin said baigaad yadag bainaa,,,Tegeheer ulsiin sang yaj avch yavah hyn be ???????????
-
Зочин (October 25, 2016 9:17:53 am )
Монголын ард тумэн одоо босох цаг болсон бишуу? Монголын ард тумэн одоо монголын тер засгийн эсрэг биш, монголын терийг барьж байгаа ОЛИГАРХЖСАН УИХ,ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШУУДИЙН эсрэг босох цаг болсоон!!!Терийн удирдлагад байгаа олигархуудын эсрэг БОСЦГОО!!!
-
эм (October 25, 2016 1:17:23 pm )
юун сайд энэ зүгээр л луйварчин шүүдээ.хурдан зайлаач
-
Zochin (October 26, 2016 2:08:35 am )
Ajilaa Mendee bolchihood ergej irj hii Choijoo guai
-
Zochin (October 26, 2016 2:09:37 am )
Ajilaa meddeg bolchihood ergej ireed hii Choijoo guai
7 Comments