antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2016 4 comments

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцэнэ

нийтлэсэн Admin

1477131635_14753671_1696770880641012_4894732744952837369_oЗам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх газрын хамт олон 10 хоногийн турш ЗТХЯ-ны бодлогыг сурталчлах аян зохион байгуулж байна. Тэд өчигдөр ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлийн хамт “Хараацайн жигүүр”, “Тэнүүн Огоо” ХХК-иудын авто баазуудаар зочлон нийтийн тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чухал шийдвэрт хүрсэн байна.

 

Эхний ээлжид иргэдээс их хэмжээгээр ирдэг “зорчигч тээврийн автобуснууд их хэмжээний хорт утааг ялгаруулж байна” гэх гомдолд шийдвэртэй хариу өгч “Утаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцон нийтийн тээврийн компаниудын авто үйлчилгээ, техникийн хяналт тавьж буй инженерүүд онцгой анхааран ажиллах томоохон арга хэмжээ авч ажиллах боллоо.

 

Мөн автобусны жолооч нар өөрсдийн нэр, гавьяа шагнал бүхий хэвлэмэл самбарыг автобусны гадна талд цэвэр үзэмжтэй, иргэдэд харагдахуйцаар байршуулах болсон байна. Энэ нь иргэдэд ямар жолооч үйлчилж байгаа болон тухайн тээврийн хэрэгсэлтэй хариуцлага тооцуулах боломжийг иргэдэд олгох зорилготой ажээ.

 

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны хуулиар хүлээсэн үүргийн дагуу агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

 

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

 

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Munkherdene (October 23, 2016 4:56:49 pm )

    Zuv mash sain arga khemjee Baina ajiliin amjilt

    • Anonymous (October 24, 2016 1:44:23 pm )

      үнэн нь л байх болтугай.ХЯТАДЫН АЙМШИГИЙН ХАР УТААТАЙ НОГООН АВТОБУСЫГ БОЛИУЛААЧЭЭ. ХЯТАДАД ТЭР АВТОБУСЫГ ХОРИГЛОДОГ ЮМ БАЙНАЛЭЭ ШҮҮ. ДАРВААН ХАРД АМЖИЛТ ХҮСЬЕ ДЭЭЭЭЭЭ

  • Una (October 24, 2016 3:02:37 am )

    Ovoodoo shilen Tzogoo mini ingeed sain hiigeed bval 20ond Ardchilal garaad orné shuu amjilt

  • zochin (October 24, 2016 11:53:42 am )

    Өвөлд бэлэн хар утаа гаргахгүй гэсэн нь худлаа байдаг шүү итгэхгүй бол өөрсдөө автобусанд суугаад үз дээ

antalya rent a car