Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, харилцагчиддаа үйлчилгээгээ ойртуулж 2016 оны 10-р сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт “361” тооцооны кассаа шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, СХДүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ИТХ-ын төлөөлөгчид болон Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны удирдлагууд оролцлоо. Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 2800 гаруй оршин суугчид нь 20 км зам туулан Жаргалант (Партизан) тосгон руу очиж банкны үйлчилгээг авдаг байсан бол одоо дэргэдээсээ банкны үйлчилгээг авах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тус тооцооны төв нь баруун чиглэлийн төв зам дагуу байрлаж байгаа тул алсын замд зорчин явагчид болон оршин суугчид та бүхнийг өргөнөөр үйлчлүүлхийг хүсье.
Холбоотой мэдээ
-
ОЮУТАН (October 21, 2016 8:38:28 pm )
ЗӨВ ШҮҮ
1 Comment