Хаан банк иргэн хүний данснаас дээрэм хийж байна хэмээн нэгэн иргэн сошиалаар бухимдлаа илэрхийлсэн байсан нь, арван хэдхэн өдрийн өмнөх явдал. Тэгвэл Хаан банктай холбоотой бас нэг гомдол иргэнээс ирж байна. Бөмбөгөрийн хажууд байрладаг “Замбала” дэлгүүрт байрладаг Хаан банкны АТМ-ээс нэгэн иргэн 200 мянган төгрөг авах гэж картаа уншуултал “Таны гүйлгээ амжилтгүй боллоо” гэсэн бичиг гарч ирсэн аж. Гэтэл тухайн иргэний гар утсанд дансны мэдээлэл нь ирэхдээ “Таны …. данснаас 200 мянган төгрөгийн гүйлгээ хийгдлээ” гэсэн мэдээлэл иржээ. 200 мянган төгрөгөө өөрийнхөө гар дээр аваагүй хэрнээ гар утасныхаа мэдээллээр бол данснаасаа мөнгө авчихаад байгаа мэт ойлгогдох иргэн Хаан банк руу холбогдож, үүсээд байгаа асуудлаа хэлтэл гурав хоногийн дотор асуудлыг нь нягталж шийдэж өгнө гэсэн аж. Мэдээж үйлчлүүлэгчид мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа болоод л картнаасаа мөнгө авах гэж Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлсэн нь ойлгомжтой. Гэтэл “Танд ойрхон түмэнд итгэлтэй гэх уриатай нэг сая гаруй харилцагчтай тус банкныхан үйлчлүүлэгчээсээ ийм хол байж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг үл тоож, хаа байсан 3 хоногийн дараа асуудлыг нь нягтална гэсэнд тухайн иргэн ихэд бухимджээ.
Хэдийгээр хэсэг хугацааны дараа тухайн иргэний картанд мөнгө байгаа гэх мэдээлэл ирсэн ч, Хаан банкны ажилтанд эхэлж асуудлаа хэлж, хурдан шийдэж өгөхийг хүсэхэд нь 3 хоног гэсэн хугацаа заасанд нь иргэн одоо ч бухимдалтай байгаа аж. Дахиад Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд нь дахиад тийм зөрчил гарвал яах вэ, дахиад л банкныхан хүнд суртал гаргах уу гэдэг асуудалд санаа зовж байгаагаа хэлж буй юм.
Түүнчлэн “Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон гэх мэдээллийг эргэн сануулахад, тус иргэний дансанд хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарсан байдаг. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар буюу данснаас нь мөнгө гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгчээ. Эзэн нь олдохгүй энэ хэргийн асуудлаар Д.Анхбаяр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа аж. “Хаан банк” нь харилцагчдынхаа дансыг найдвартай хамгаалж чаддаггүй гэдгийг энэ үйл явдал тод харуулсан юм. Битүүмжлэл сайтай, найдвартай, итгэлтэй гэх Хаан банкны харилцагчийн данснаас мөнгө ор, мөргүй алга болсон уг асуудал хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа.
Гэтэл Хаан банкныхан иргэд үйлчлүүлэгчдийн эрх ашгийг юман чинээ тоодоггүй, хөлдөө чирэгдүүлдэг байдал бидэнд хандсан иргэнд тохиолдоод байгаа явдлаас харагдаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 23, 2016 3:09:03 pm )
гадаадын банк хурдан орж ирээсэй. Дотоодын банкнууд ямар ч хэрэггүй
-
ЗӨВЛӨГЧ (October 24, 2016 12:00:34 pm )
ҮНЭН хүнд сурталтай монголын бүх мал манайд зээлэнд байгаа гээд нэг захирал нь онгирч байсан шүү
-
-
зочин (October 23, 2016 8:28:08 pm )
Ес зүйтэйхэн гадаадын хэдэн банк оруулжирьеэээ
-
Anonymous (October 23, 2016 10:38:18 pm )
хаан чинь японы банк шдээ хүмүүсээ одоо болтол мэдэггүймуу малан мунхаг
-
Anonymous (October 24, 2016 9:23:50 am )
Япогнх гэхээсээ илүү Якудзагийнх гэвэл таарна. Буцааж аваад бүтцийг нь өөрчлөх хэрэгтэй.
-
-
зочин (October 23, 2016 10:38:38 pm )
хаан чинь японы банк шдээ хүмүүсээ одоо болтол мэдэггүймуу малан мунхаг
-
сараа (October 24, 2016 1:52:18 am )
тийм үү хаан банк японы банк гэж үү хуучнаар манай хөдөө аж ахуйн хоршоологчдын банк байсан бүх сум аймагт салбартай одоо бас гадаад хүн эзэн нь болсон юм байна тэгвэл бид монгол хүн эзэн нь банкаар үйлчлүүлж байх хэрэгтэй юм байна даа
-
Anonymous (October 24, 2016 8:01:12 am )
Mobile банкаар дандаа давхар гүйлгээ хийдэг. Гомдол гаргаад нэмэргүй
-
ffff (October 24, 2016 8:04:30 am )
ГАДНЫ БАНКУУДАА ХУРДАН ОРУУЛЖ ИРЭЭД ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ.
-
иргэн (October 24, 2016 8:09:54 am )
Дампуурсан цагтаа хөнгөн шуурха үйлчилдэг болно.Баахан Теллер гэсэн хоосон цонх,сууж үйлчилж байгаа нь 1-2 . Эсвэл УУЧЛААРАЙ энд үйлчилэхгүй гэсэн санамж.
-
оkk (October 24, 2016 8:27:29 am )
хааны хүнд сурталыг таслан зогсооё
-
зочин (October 24, 2016 8:28:44 am )
хаан банкны Ардын дэргэдэх салбар, 13-ын төв г.м салбарууд нь тасалбар аваад хүлээхд бараг л2-3 цаг зарцуулдаг. 200-300 хүний дараалсан очер байдаг ш дээ. үйлчилгээгээ үнэхээр хөнгөн шуурхай болгох хэрэгтэй.
-
Anonymous (October 24, 2016 9:21:54 am )
Хурган дарга нар нь гэж ёстой хогийн шаарнууд. Том толгойлсон, бас хоосон толгойлсон. Хэвлэлийхэнтэй хаалтын гэрээ хийгээгүй байсан бол үнэнд гүйцэгдээд дампуурч яваа газар.
-
aaagii (October 24, 2016 9:42:53 am )
internet bank bolon mobile bankaar guilgee hiihed yagaad shimtgel avdagiig tailbarlaad ugumuur bna. Ene bol shuud luivar gej uzej bna. Uchir ni banknaas neg ch tugrugiin zardal garahgui bgaa shuu dee
-
ганаа (October 24, 2016 10:46:21 am )
haan bank ugaasaa hogiinsh dee zeel tololt boloogui bhad hadaglamjnaas n hurtel mongiig n absan gesen hunii hadgalamjind zobshoorolgui garaa durdeg huul bdaggui l bailtai
-
зочин (October 24, 2016 4:36:13 pm )
зээл өгөхболохоор баахан юм нэмж нэхнэ манай ховдын хаан банкны эрхлэгч батцэцэг гэж хогын ааштай хүн байна энэ бүхнийг ард түмэн хэлэх хэрэгтэй шүү дээ.луйварын банк болсон
-
Zochin (October 24, 2016 5:40:53 pm )
Manai ulsad dotoodiin 3 l bank bna mongol bank, hugjiliin bank, turiin bank busad ni bugd gadnii bankuud shde endees iredtei haritsdag ariljaanii geh todotgoltoi gants dotoodiin bank ni turiin bank bna humuusee harin esregeerei dotoodiin bankaa demjeed gadnii bankiig shahval ursulduuniig jinehen gargah bhda hadgalamj bank oron nutagt neegdehed neg goe baisanda ter ni shigoe. . .
-
Anonymous (October 24, 2016 6:13:46 pm )
ХААН банк маш их хунд сурталтай банк Одоо зээл гаргахдаа хуртэл нас суудэр хувцас аар нь ялгаварладаг болсон Ялангуяа Баян олгий аймагт бол маш хунд болсон доо захиралаар нь ямар хун тавьсанаа сайн мэдэгуй байх л даа
-
Anonymous (October 24, 2016 8:42:33 pm )
Зүгээр карт захиалаад 7 хоногийн дараа авах гэтэл дугаар ав гэсэн. Гэтэл миний урд 9 хүн. Хүлээх хэцүү биз дээ
19 Comments