АТГ-аас эрх мэдэлтнүүдийн хөрөнгө орлогын мэдээллийг ил болгоод байна. Шинээр сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд дотор байргүй, машингүй хүмүүс нэлээд олон харагдана. Гэхдээ тэр дундаас итгэхийн аргагүй нэг хүн байгаа нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн юм. Түүний хөрөнгийн мэдээллийг харахад 1 байртай, машингүй, 6 адуутай гэжээ. Үнэндээ бол энэ тун хачирхалтай мэдүүлэг юм. Тэгсэн хэрнээ Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК,Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-ууд 100 хувь Чойжилсүрэн сайдынх байгаад байдаг.
Тэгэхээр эрхэм сайдтай үнэнд нийцэхгүй л мэдүүлэг гаргаж өгсөн болж таарах гээд байна.
Дашрамд өгүүлэхэд, хэдэн өдрийн өмнө Улаанбаатар хотоос 60 гаруй км зайд байрлах 22-ын товчооны нэвтрэх постны уулзварт ачааны автомашин “Ланд круйзер-100” болон “Тоёота Приус” маркийн дөрвөн автомашиныг мөргөж, машинд сууж явсан нэг эмэгтэй гэмтсэн гэх мэдээлэл гараад байсан билээ. Осол гаргасан “Ниссан Кондор” ачааны машин нь 10 тонн ачаатай явсан байна. Уг машин нь хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй, даац хэтрүүлсэн ачаатай явсан гэх мэдээллийг зарим гэрчүүд хэлж байсан. Түүнчлэн осол гаргасан машиныг “Хурд” группийн тээврийн машин байсан гэх мэдээлэл гарсан. Ослын газарт Нийслэлийн замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн болон түргэний эмч нар очсон ч “Хурд” группийг төлөөлж эрэгтэй эмэгтэй хоёр дарга нь зэрэгцэж ирээд, осолд өртсөн жолооч зорчигч нартай уулзалт хийснээр цагдаагийнхан асуудал үүсгэлгүй явсан гэх мэдээлэл гарч байсан юм. За мөн мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эмэгтэй бэртэж, түргэний эмч нар яаралтай авч явахаар болсон хэдий ч эмчийн утсанд дуудлага ирснээр гэмтсэн бүсгүйг зүгээр байна хэмээгээд орхиод явсан гэх мэдээлэл medee.mn сайтад гарсан байдаг. Ер нь бол мэдээллээс үзэхэд талууд хоорондоо зохицоод өнгөрсөн гэж харагдахаар байдаг. “Хурд” группын эзэн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн эрхэм уг ослыг чимээгүй шийдэх тал дээр анхаарал тавьсан гэх мэдээлэл байдаг.
Учир нь ослын газарт “Хурд”-ыг төлөөлөн ирсэн нэгэн эмэгтэй хамт ирсэн хүндээ “Наад хүмүүсийнхээ бүх машиныг шинээр сольж өг гэж Чойжоо дарга хэллээ” хэмээн хэлж байсныг тухайн газарт байсан хүмүүс сонсчээ. Тэгэхээр яах аргагүй л мөнгө эрх мэдэлтэй хүн гэдгээ, асуудлыг дор нь зохицуулдаг нэгэн гэдгээ харуулаад авсан байгаа юм. Тэгэхээр хэд хэдэн хүнд нэг дор нь машин авч өгдөр баян сайд маань ганц ч машингүй гэж мэдүүлдэг нь ямар учиртай юм бол. Эсвэл тэрбээр АТГ-аар тоглоод байгаа хэрэг үү?
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
СТЭНДБАЙ (October 21, 2016 2:53:46 pm )
СТЭНДБАЙ СТЭНДБАЙ Л ГЭЭД БАЙХЫН ЯАГ ЮУ ВЭ ХЭЛЭЭД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ.
-
zochin (October 21, 2016 7:42:32 pm )
Valutiin santai hiih esvel hiisen zeeliin geree,,,,Standby hiisen uls shaardlagatai yed todorhoi hemjeenii zeeliig idevhjyylne, mongon helbereer zeel bolgon avna gesen yg, gol utga ni standby-tai bol zag aldahgui gereenii daguu zeel aavna gesen yg l dee,,
-
-
irgen (October 21, 2016 3:46:10 pm )
mongol oor baildaa ard ni bid baina!!!
-
Zochin (October 21, 2016 4:00:14 pm )
Ene teneg biee golohgui sangiin said bolj MAH-iin ner toriig unagasan gavyatai mal
-
Anonymous (October 21, 2016 4:03:54 pm )
ENE TENEG GAR BNA LEE …..ICHIH BULCHIRHAI BAIHGUI BALAI BNA LEE
-
Улс тор судлаач. (October 21, 2016 4:08:58 pm )
Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэнлэл яаж явдаг болохыг та бид нар узлээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллага даа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил хийгээгуй дарга нарыг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон туршлагатай хуульчдын дундаас сонгогдож, бурэн эрх нь АИХ-аар батлагдсан байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.
-
Anonymous (October 21, 2016 4:11:37 pm )
Чойжилсүрэн өөрөө Стэндбай гэж юу гэдгийг ойлгохгүй байгаа. СЯ-аас мэдээлэл аваад худал мэдэмхийрээд яваад байна.
-
иргэн (October 21, 2016 5:35:00 pm )
Ene ux soluotoi nuxur baina shvv dee.neg xvn uum ux xyb ezelexvv.ene xvniig shalgabal taarna.zurchul madh ux bn.
-
irgen (October 21, 2016 5:53:55 pm )
Saidaas buugaad mongoliin aravt orohoor bayn bolno biz terbum dollariin zeel avj baijih geed shulsen goojool bj bgaa bh kk
-
Anonymous (October 21, 2016 6:32:36 pm )
Torgo
-
Anonymous (October 21, 2016 6:33:57 pm )
Uu zaz turiin alba nuusniig chin gargadag arga xaruitlaga toots
-
ЗОЧИН (October 21, 2016 6:40:38 pm )
Монгол улс энэ хазгай хэлтэй нөхрөөр дутаж гэнээ ха ха ха .
-
Тоодой (October 21, 2016 6:52:18 pm )
Ногоон нүдэн цэлдэн хөх амьтан юу хийж байгаагаач мэдэхгүй юм
-
Ochko (October 21, 2016 7:27:24 pm )
Buh mashinuud ni komnanuudiinh ni ner deer baij bolno shdee hii medemhiiregch minee
-
lorduud (October 22, 2016 7:13:49 am )
choijilsvren bol ts nymdorjiin beldsen gemt xeregten vndsendee bol xuuli esnii darxlagdsan xuuliar xamgaalagdsan gemt etgeed tereer xytaduudtai bol mash olon zvileer xolbootoi tsag ni irexeer u xvrelsvx bolon man namiin olon luiwarchin barigdaj bulai bolox bolno tereer gemt xeregten
-
Anonymous (October 22, 2016 7:43:16 am )
Ха ха
-
Anonymous (October 22, 2016 7:45:31 am )
Энэ чойжилсүрэн бол нямдоржтой нийлж монголыг залгих гэж байгаа луйварчин
-
Дорж (October 22, 2016 7:53:12 am )
Энэ хулгайч өвгөн Нямдоржоор нэг муу юм хийлгэх гээл байна даа юу л хийх бол энэ нь ард түмэнд хэрэгтэй биш энэ 2 луйварчинг баяжуулах байх баталж байна
-
Gegeenten (October 22, 2016 5:01:26 pm )
Choijilsuren huneer barilga bariulj l chadahaas bish sangiin said hiine gej yu baihav de toon dotoroo tolgoi ni ergesen saidtai zasgin gazar hyamaralas garahu toon dotor useg tsohij yavna gedeg shig l saiduud dotor alhaj haragdah yam ene metin saiduudda yaraltai solihgui bol M.Enhkbold yorenhiilugch bolno gej bodohin hereggui de namin chini net hund iimerhuu humuuses bolj navs unana shuu
-
монгол иргэн (October 22, 2016 5:57:29 pm )
Бүх албан тушаалыг арилжаа наймааны хэрэгсэл болгосон өнөө цагт мөнгөтэй хүн юуг ч худалдаад авч чадаж байгаа. АТГ хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэхэд эргэлзмээр.
-
Anonymous (October 22, 2016 6:56:25 pm )
baron ungarnii ue davtagdaj baina
-
zochin (October 23, 2016 10:05:08 pm )
Yasanch shunaltai yumbe dee.tsadahad yadag bnaa.sangiin said geed suuj bgaagaasaa icheesei bilee.hiisen nugel n ur hoichidn uldeh baih daa huurhii.
-
zochin (October 24, 2016 2:57:30 am )
ATG iin horongo orlogiiin medvvleg suuri sudalgaa mon ch toriin ondor alban tushaaltan hvmvvsiin ehner nuhur hvvhed ach zee guch sadan torliin bolood oiriin torliin bvh hvmvvsiih ne horongo orlogiin medvvlegiig dawhar awah heregtei tegj baij suuri medeelel chine zob bolno ,haraat busaar ajillaj chadahgvi baigaagaa hvleen zowshooroh heregtei ,baiguulagiinhaa neriig soliochee temtseh bish dvn bvrtgel hotlodog gazar bolchihson biz de
23 Comments