Орон нутгийн сонгууль өнгөрсөн лхагва гарагт болсон ч ирц төдийлөн өндөр хэмжээнд хүрч чадаагүй билээ. Сонгогчдын ирц орон нутагт сайн байсан. Гэвч нийслэлд эсрэгээрээ тун тоогүй үзүүлэлт гаргасан. Өөрөөр хэлбэл залуус маань төсвийн мөнгийг “гарын салаагаараа” урсгаж орхив.
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийт 152 тойрогт, 295 мандатын төлөө өрсөлдсөн юм. Үүнээс 73 тойрогт нь сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн бол 79 тойрогт нь ирц 50 хувьд хүрээгүй нэмэлт санал хураалт явагдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нийт 79 тойргийн 213 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах бөгөөд өнөөдөр зөвхөн өнөөдөр саналаа өгөөгүй иргэд саналаа өгөх боломжтой юм байна. Нийслэлийн хэмжээнд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд буюу ирэх ням гарагт зохион байгуулахаар болсон бөгөөд нэмэлт санал хураалтын дараа сонгуулийн нэгдсэн дүн гарах юм байна.
Ингээд дахин сонгууль явагдаж хямралтай байгаа төсөвт улам дарамт үүсгэхээр болов. Нийслэлийнхэн маань өнгөрсөн өдрүүдэд амтай болгон нь төрийн мөнгийг үр ашиггүй зарлаа, Төсвийн мөнгийгөөр “гараа угаалаа” гэх зэргээр ярьж бусдыг буруутгаж суудаг. Гэвч бид өөрсдөө “шалгалтандаа” бүдэрчихлээ. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэдэгтэй л адил зүйл болох нь тэр.
Хотынхон уг нь орон нутгийн иргэдийг бодвол харьцангуй илүү мэдээлэл дунд байдаг шүү дээ. Гэтэл өдий төдий зардлыг байтугай иргэний эрх, үүргээ ч мэдэхгүй хариуцлагагүй хандлаа. Сонгууль дахин явагдана гэдэг бол араасаа олон муу үр дагавар дагуулах болно. Нэгдүгээрт маш их хэмжээний зардал төсвөөс дахин гарна. Хоёрдугаарт маш олон хүний ажлыг цалгардуулж дахин сонгуульд бэлтгүүлнэ. Гуравдугаарт сонгуулийн хувьд асуудал ч гарах магадлалтай юм.
Энэ удаагийн сонгуульд, нийт 13.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл дахин сонгуульд нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө нэмж зарцуулна. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед дахин сонгуульд мөнгө зарцуулах нь ядарсан төсөвт нэрмээс болно. Энэ удаагийн сонгуульд 18-30 насны залуусын ирц туйлын хангалтгүй байсныг албаныхан мэдээлсэн. Энэ насны хүмүүс бол фэйсбүүк, твиттерээр нийгмийн өнөөгийн байдлыг хамгийн их шүүмжилж суудаг насныхан. Улстөрч болон нийгэмд танигдсан лидерүүдийг ихээхэн доромжилж суудаг. Ерөнхийлөгчөө хүртэл “хүзүүгүй” гэх зэргээр элдвээр гоочилж байх нь энүүхэнд. Үүнийг харин “ардчилал, эрх чөлөө, үг хэлэх эрх” хэмээн өөрсдийг хамгаалж суух дуртай. Тиймээс иргэний эрхээ мэдэхийн дээдээр мэддэг шигээ үүргээ ч мөн адил хэнээр ч хэлүүлэхгүй биелүүлэх хэрэгтэй. Залуус, дүү нар минь энэ ням гарагт үүргээ биелүүлээрэй. Тэгсэн нөхцөлд та бүхэн эргээд эрхээ эдэлж чадна шүү. Ер нь сошиалд идэвхитэй байж, элдвийн ухаантай зүйл бичдэг шигээ л байх хэрэгтэй шүү.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Eegii (October 21, 2016 2:45:47 pm )
Bitgii huts bugs doloogchoo tusviin mungiig bid burduuldeg ym ta nar iddeg ym MAN zail
-
Э хөөрхий дөө (October 21, 2016 3:57:29 pm )
Эрх баригч нар ингэж шалдаа буух байсым бол үхсэнээ хийж хасаж танаад, халж солиод, хамаатан саднаараа тансаглаад эхэлсийн юм бэ айн,… тэнэг мунхаг ард олныхоо зовлонд ханаж цадах болоогүй юу айн
-
ZOCHIN (October 21, 2016 4:18:42 pm )
Залуусаа буруутгах хэрэггүй байхаа,Хоногийнхоолоо залгуулах өр зээлээ төлөх гээд завгүй зарим нь гадаад руу бусдын зарц хийх гээд явцгаасан .Харин ийм байдалд хүргэсэн эрх баригчидаа буруутгадаа
-
Anonymous (October 21, 2016 5:31:56 pm )
Сонгох хүн байхгүй байхад сонгоно гэж юу байхав. сонгочихоор хүн гартал сонгохгүй байх нь бас сонголт
-
zochin (October 21, 2016 5:40:59 pm )
oor bairand orood haygaa shiljyyleh geed hasuulsan hymyys shine haygaa byrtgyylj chadahgui songuuli geed byrtgehgui heden saraar haagaad bna, ajlaa hiihgui haachihaj baigaa iim asuudal ,jishee hyrtel baina,,,enenees bolj bas songuuli ogch chadaagui, odoo yay gehev, dahin songuuli bas ogohgui yagaad gevel songuuli geed bas byrgej avahgui baina,,,!!!!!!!!!!!
-
balt (October 21, 2016 5:58:00 pm )
Битгии олон юм хуцаад бай .дээшээ хараад л тиим ч эрхтэй иим ч авөх естой гэж хуцна. Тиим л юм бол сонгууль энэ тэрээ өгөөч та нар .хамаг олигтой н гадагшаа гараад явцан энд хэдэн үхэрнүүд үлдцэн бэлэн юм нэхээд. Хүнии өмнөөс амьдарч бгаа биш .
-
Anonymous (October 21, 2016 5:59:48 pm )
Zaluuchuud bugd l viz garaad mungu oldvol xurdxan xunii gazar ahil xiij xeden togrogtoi boltsgooyo gej l yarij bn. Ene zaluysiig xen iim baidald xugev??.???????
-
dddd (October 21, 2016 6:00:14 pm )
Zaluuchuud bugd l viz garaad mungu oldvol xurdxan xunii gazar ahil xiij xeden togrogtoi boltsgooyo gej l yarij bn. Ene zaluysiig xen iim baidald xugev??.???????
-
Зочин (October 21, 2016 6:10:42 pm )
Засаглал буруу учир сонгууль егех хэрэггуй,хэнийг ч сонгохгуй ээ,одоо бгаа хумуус нь
ажлаа ургэлжилуулж хийг,дэмий юм битги ждй яриа -
зочин (October 21, 2016 6:12:34 pm )
яадаж байхад орон сууц,оюутны зээлийг зогсоочих юмаа,ажил хийдэг хэдийх нь хүүхдийг нь харж байсан үйлчилгээг нь хаагаад нохойнд хаалт тавйад байх да яах бэ дэ гэж
-
эх хүн (October 22, 2016 3:53:45 pm )
Яг зөв.Голыг нь олж хэллээ.
-
-
irgen (October 22, 2016 6:16:20 pm )
Oorsdoo tsalintai gazar ochih geed nam duilduudaj amidrahaa bolitsogoo bid nar ar gertee mongo oloh geed zavgui yvna
-
Anonymous (October 22, 2016 6:50:56 pm )
komunist hyanalt
13 Comments