Нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн төлөө байгаа, үргэлжлүүлж ч байгаа. Харин цаашид орон сууцны 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг зогсоох байр суурьтай байгаа. Энэ үндсэн дээр урьд нь 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргаад байсан 1948 иргэний хүсэлтийг хангаж зээл олгосон. Одоо 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд зөвшилцөж шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа гэж Н.Баяртсайхан хэлээд байгаа. Ер нь бол ипотекийн зээлтэй холбоотой асуудал нэлээд хүндэрсэн гэдгийг хаа хаанаа мэдэж яриад байгаа. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын сайдаар ажилласан М.Энхсайхан уг асуудлаар байр сууриа илэрхийлснээс ишлэн хүргэж байна. Тэрбээр ипотек болон арилжааны банкуудтай холбоотой асуудлаар “Банк бусдын мөнгийг хадгалж эргэлтэд оруулдаг бизнесийн байгууллага бөгөөд банк өөртөө ашиг бий болгохын тулд зээлийн хүү нь хадгаламжинд төлж байгаа хүү (~10 хувь)-гээс доош байх аргагүй.
Банкууд орон сууц авах гэсэн иргэдийг, өөрөөр хэлбэл ипотекийг өөрийн хөрөнгөөр зээлжүүлж байгаагүй.
Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэх маягаар гаргаж арилжааны банкуудаар дамжуулж санхүүжүүлж байсан бөгөөд энэ хэмжээ нь банкны салбарыг бүхэлд нь татан унагаах хэмжээнд хүрч байгаа.
Ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Монголбанк дахин мөнгө хэвлэх бараг боломжгүй.
Орон сууцны үнэ унаж байгаа нь Банкуудын барьцааны хөрөнгийг үнэгүйдүүлж байна.
Ипотекийн зээл авагч нарын хувьд зээл авч байх үедээ “зээлээ бүр төлж чадахгүйд хүрвэл байраа зарчихна гэсэн” бодолтой байсан бол энэхүү “тооцоо” нь замхарч байна.
Банкуудын хувьд, ипотекийн зээлдэгч Монголбанк, ипотекийн зээлэгчийн хувьд Орон сууцны үнэ унаж байгаагаас орон сууц нь үнэтэй эд биш* зээл нь үнэтэй эд болж, эрсдэл, дарамт болж хувирч байна.
Ипотекийн зээлэгчийн хувьд хамгийн дарамттай асуудал бол САРЫН ТӨЛБӨР
Ипотекийн САРЫН ТӨЛБӨР-ийн хэмжээнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийг банкуудын нүдээр харвал, “Урдчилгаа төлбөрийн хэмжээ буурвал САРЫН ТӨЛБӨР өснө. Ипотекийн зээлийн Хүү буурвал САРЫН ТӨЛБӨР мөн л өснө. Учир нь банкуудын ерөнхий чадамж унаж байгаа болон муу зээлийн хэмжээ нэмэгдэх нь банкуудад алдагдлаа нөхөхийн тулд төлбөрөө нэмэгдүүлэх даралт шахалт нэгэнт бий болсон байгаа.
Дээрхтэй ижилдүү нөхцөл байдлыг субпрайм хямралын өмнөх байдал гэх бөгөөд Warren Buffet 2005 онд үүнийг “Үй олноор нь сүйтгэх санхүүгийн зэвсэг” хэмээсэн байдаг “ хэмээн өгүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
СТЭНДБАЙ (October 21, 2016 2:59:41 pm )
СТЭНДБАЙ СТЭНДБАЙ Л ГЭЭД БАЙХЫН ЯАГ ЮУ ВЭ ХЭЛЭЭД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ. М
-
zochin (October 21, 2016 6:31:41 pm )
todorhoi hemjee zaasan zeeliin geree hiih belen bus baidlaar,,,,tegeed ter oron zeel avah heregzee garval ter gereenii daguu todorhoi hemjeeg mongon zeel bolgon tataj avahiig helj baigaa um,
-
Anonymous (October 21, 2016 6:41:58 pm )
Zeel tulux xereggvi ed nar tulnu yagaad gebel ed nar bodloggvi aldaa xiisen
-
Anonymous (October 21, 2016 6:43:48 pm )
Uu damfuu fizdaaanuudaaaaaa
-
Хот (October 21, 2016 10:16:55 pm )
Али дээр хэлж байхгуй яасан юм бээ
-
zochin (October 21, 2016 10:54:25 pm )
Olon myngan mongol ail oron bairaa aldah deeree tulaad tuilin hund baidald bna da.
-
Монгол хүн (October 22, 2016 7:18:54 pm )
Энэ муу аужаа юу ву? Монголоос зайл.???
-
Anonymous (October 23, 2016 10:34:35 am )
энийг мэдэж байсан бол танайхан төр барихдаа болиулахгүй ямар учраас дэвэргэсэн юм бэ. зарлагын бага дээр нь зогсох юмыг явуулж явуулж элгээр нь хэвтүүлчихээд одоо угаасаа ингэхийг мэдэж байсан юм гээд бахархалтай гэгч нь ярих юм даа
-
зочин (October 23, 2016 3:10:10 pm )
Энэ зээл буруу яваад байнаа улсын эдийн засагт ч банканд ч муугаар нөлөөлнө гэдгийг мэдсээр атлаа улс төржүүлж байсан нь одоо ийм байдалд хүргэж байна.Гэтэл ийм байдалд хүргэсэн буруу тэр хүмүүс ямар хариуцлага хүлээх үү?Сонгуульд ялагдсан сонгогдоогүй нь хариуцлагаа хүлээж байгаа байдал уу энэ ариун явдал уу аан
9 Comments