antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2016 31 comments

Монголбанкны Ерөнхийлөгч “Стэнд бай”-г зайлшгүй сонголт гэв

нийтлэсэн Admin

_dsc7821

Эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын зөв уялдаа хэрэгтэй байна гэдэг асуудлыг ярихгүй биш ярьцгаадаг.Ярих ихдээд хийгдэх алхмууд л хэрэгтэй байгаа. Манай эдийн засгийн 40 гаруй хувийг төсвийн бодлогоор, 60 хувийг мөнгөний бодлогоор зохицуулдаг учраас анхаарах нь зайлшгүй билээ. Эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хадан цохио руу, биш зөв гарцууд руу удирдан чиглүүлэх үүрэгтэй төв банкнаас тодорхойлдог мөнгөний бодлогыг, засгийн газраас гардан гүйцэтгэдэг төсвийн бодлоготой хэрхэн уях вэ гэдэг дээр эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо харамгүй л хэлж байгаа. Ер нь бол манай төв банкны бодлого дөмөгхөн шиг байх хэрэгцээ, шаардлага эдийн засагт байгаа гэдгийг бид санах учиртай байна. Гэтэл төв банк нь засаг төрөөс шууд хамааралтайн хувьд улстөрийн угшилтай шийдвэрүүд эдийн засгийг залуурдаж таараад байдаг. Түүнчлэн Монголбанкинд Засгаас хараат бусаар ажиллах боломж бий юү? гэдэг нь тун харьцангуй асуудал гэдгийг бид мэдэж байгаа. Засаг төр өөрчлөөд шинэ хүмүүс ирдэг жишиг төв банкинд ч мөн хамаатай. Тэгэхээр улстөр хийгээд мөнгөний бодлогыг салгах тухай яриа манай тухайд агаар мандалд хөвөх тухай ч юм шиг нэг л тийм биднээс хол мэт.

Гэсэн ч тэгээд чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулсныг Н.Баяртсайхан хэлнэ лээ.

Макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй төсвийн алдагдал, улсын өрийн дарамт, санхүүгийн системийн мөчлөг сөрөх эрсдэл зэргийг бууруулахгүйгээр эдийн засагт мөнгө нийлүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гэхээсээ эдийн засгийн гадаад тэнцвэрт байдлыг алдагдуулж, төгрөгийн ханш сулрах дарамтыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үр дагавартай. Иймд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Мөн эдийн засгийн гадаад орчны таатай бус нөхцөл байдалтай давхцан Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк болон хувийн секторын гадаад өр, Засгийн газрын дотоод зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар бий болгож болзошгүй байна. Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал огцом нэмэгдсэн нь олон улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад багагүй нөлөө үзүүлж байгаа гэж тэр хэлсэн.

Иймд дунд хугацаанд макро эдийн засгийн болон улсын өрийн тогтвортой байдлыг хангасан, валютын ханшийн уян хатан байдал, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг эрс нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг сэргээхэд чиглэсэн макро эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлага чухал үүрэгтэйг онцлов. Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ирэх жилүүдийн гадаад өрийн төлбөр болон төсвийн алдагдлыг гадаад бонд,арилжааны зээлээр санхүүжүүлэх, эсхүл ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд, бусад доноруудын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг авч төсвийн сахилга батыг хангаж, эдийн засгийг дунд хугацаанд тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн бодлогын хоёр сонголт тулгараад байгаа. Монголбанкны хувьд хоёр дахь хувилбарыг хүнд хэцүү ч зайлшгүй сонголт гэж үзэж байгааг тэрбээр хэллээ.

Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Энэ үндсэн дээр мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгана.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримтална.

Эдийн засгийн гадаад орчинд гарч болзошгүй огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан зохицуулж, гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг тусгажээ.

Мөн санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгажээ. Харин санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах үүднээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтуудыг тусгасан байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна. Энэ талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, М.Билэгт, Н.Энхболд нарын гишүүд мөнгөний уян хатан бодлого явуулах, валютын нөөцийг нэмэгдүүлж, хомсдлоос гарах арга замыг тодорхойлох, мөнгөний бодлого нь төсөвтэй хэр уялдсан, түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлд мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулах, Стэнд бай хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэх зэрэг асуудалд анхаарал хандуулж Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Ипотекийн зээлийн асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн төлөө байгаа, үргэлжлүүлж ч байгаа. Харин цаашид орон сууцны 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг зогсоох байр суурьтай байгаа. Энэ үндсэн дээр урьд нь 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргаад байсан 1948 иргэний хүсэлтийг хангаж зээл олгосон. Одоо 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд зөвшилцөж шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

 Учир нь УИХ-ын тогтоолын дагуу Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл уг сан нь хөрөнгийн эх үүсвэргүй, мөн 8 хувийн зээлийг хөтөлбөрийн эрх зүйн орчин тодорхой бус байгаа. Гэвч уг зээлийн хөтөлбөрөөс сар тутам орж ирж байгаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгөд суурилан цаашид зохих хэмжээгээр үргэлжлүүлээд явъя гэсэн байр суурьтай байгаа. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх чиглэлэээр Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа, зохих үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэсэн хариулт өгөв. Мөн энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх Засгийн газрын үед “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан нь ханшид нөлөөлсөн. Иймээс төгрөгийн өрсөлдөх чадварыг хадгалж барихын тулд дээрх хөтөлбөрүүдийг зогсоох шаардлагатай болсон. Одоо зах зээлд 33 мянган орон сууц борлуулалтгүй зогсож байна. Ипотект хамруулж байж л дээрх орон сууцыг борлуулна. Тиймээс 100 хүртэлх ам метр талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн гэлээ.

Харин Стэнд бай хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэх асуудлын тухайд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ 7 хоногийн сүүлчээр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирнэ. Энэ үеэр зохих яриа хэлцэл хийгдэх байх, үүнээс олон зүйл хамаарна гэсэн хариулт өгсөн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах эсэхээ одоогоор хараахан шийдээгүй байгаа. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ирж уулзалт, яриа хэлэлцээ, судалгаа хийх байх. Үүний дараа хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал тодорхой болно. Ирэх оны төсөв батлагдахаас өмнө энэ асуудал шийдэгдэхгүй учраас хэрэв хөтөлбөрт хамрагдахаар тохирвол төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсгэхийг үгүйсгэсэнгүй.

Чуулганаар асуудлыг ийм байдлаар хэлэлцээд, гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. Ер нь бол оны төгсгөл дөхсөн энэ үед хямралаас гарах арга зам ярьж байгаа эрх баригчид эх үүсвэр гарцаа хэрхэн тодорхойлох тухай л их ярьж байна, цаг хугацаа явж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • irgen (October 21, 2016 11:18:00 am )

    zaaval gadnaas um avah geed baih um. bid hed garaad yavchihval ta buhen ur avah uu???

  • Anonymous (October 21, 2016 11:51:21 am )

    Хятадаас мөнгө авахгүй байвал болоо Учирыг нь Тажик Манай Чалкогийн өр хоёр хэлээд өгч байна

  • Иргэн (October 21, 2016 5:12:53 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 21, 2016 5:13:15 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 21, 2016 5:13:38 pm )

    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 21, 2016 5:13:59 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 21, 2016 5:14:16 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 21, 2016 5:14:37 pm )

    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )

  • Иргэн (October 21, 2016 5:15:02 pm )

    Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

  • Иргэн (October 21, 2016 5:15:31 pm )

    Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 21, 2016 5:15:52 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 21, 2016 5:16:15 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Иргэн (October 21, 2016 5:16:41 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 21, 2016 5:17:06 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 21, 2016 5:17:35 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 21, 2016 5:17:54 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 21, 2016 5:18:33 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 21, 2016 5:19:02 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 21, 2016 5:20:04 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 21, 2016 5:20:46 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (October 21, 2016 5:24:11 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (October 21, 2016 5:24:28 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (October 21, 2016 5:24:56 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (October 21, 2016 5:25:52 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (October 21, 2016 6:20:20 pm )

    odoo uhliin irmeg deer baina stend bai terguun songolt

  • Anonymous (October 21, 2016 6:38:44 pm )

    Mongoliig ta nar bulshilsan yablaa vvr gexdee mongoliin baylagiig mongold ni vldee ta nar idea uusan munguu garga

  • ЗОЧИНЗОЧИН (October 21, 2016 10:33:50 pm )

    МАН-ынхаан данхар төрөө болиоч. Энэ дэд сайдууд ямар хэрэгтэй юм бэ.

  • Чука (October 22, 2016 6:16:58 pm )

    Дэмжиж байна. Хятадын колони болсноос стэнд бай хөтөлбөртөө хамрагдсан нь аюулгүй.

  • Anonymous (October 22, 2016 6:55:15 pm )

    munhnaran eej zuv shiidver

  • содном (October 22, 2016 8:55:59 pm )

    ЭЗ мэдэхгүй мань мэт бол юугаа хэлэх вэ дээ. Амьдарч үзсэн болохоор ардчилалыг эсэргүүцэн социализмыг мөрөөдөн хойч үеийнхэнд өөрсдийнхөө сонссон худал түүх,намтрыг өвлүүлэх гэж улайран байгаа хүмүүс болон хүчинг одоо болио гэж хэлэх гэсэн юм. Нийгэм журамт ниййгэм гэдэг бол дарга,удирдах анги бүхнийг удирдан чиглүүлж,тэдний эрх ашгийг нийтээр хамгаалж,тэдний үгэнд үг дуугүй захирагдан үндсэндээ тэдний төлөө амьгүй албат шиг амьдардаг нийгмийг хэлдэгюм. Тэр нийгэмд хувийн өмч гэж байж болохгүй,бүх зүйл дундынх,та тэдний байгуулж өгсөн үйлдвэр,албан газруудад ажиллаж,өгсөн цалинг нь авч,тэдэнд муугаар харагдахгүй,хэлэгдэхгүй тэдний зааснаар амьдардаг юм. Гадаад улсад хувийн хэргээр явах нь байтугаа оршин суугаа газраасаа өөр газар өөрийн дураар суурьшиж болдоггүй л гээд боддоо.Хамгийн гол зүйл бол таны үзэж,сонсох бичих,унших,бүх зүйлийг дээрхи дарга ангийнхан мэдэж боловсруулж өгдөгтөл гол үзэл суртал нь байгаа юмдаа. Тэгээд одоо амьдарч байгаа цаг үеээ харицуулаад бодоцгоогоорой.

  • Mongol (October 23, 2016 6:35:28 am )

    ugaasa mongoliin ard tumend bol dusal ch ur ashiggui gedgiig tom jijigui bugd medej bgaa.tomchuud harin idehiin tuld mongoloo zarsan ch yahav gesen bodoltoigoor handaj bn daa

antalya rent a car