Монгол Улсад болж бүтэж, өсөж дэвжиж, хөгжиж цэцэглэж буй зүйл олон бий ч эрүүл мэндийн салбар нэг л болж өгөхгүй байна. Ялангуяа Монголын маргаашийг авч явах хүүхдүүдайи эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Хүүхдэд зориулсан мэргэжлийн эмнэлэггүй улс манайхаас өөр хаа ч байхгүй байх. Цагтаа “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай, хорвоод мэндэлмэгц нь хяналтад авдаг хүүхдийн асрагч, сувилагч, эмч нарын бүхэл бүтэн арми байсан нь едгөө жагсаалаас гарч, тэр бүү хэл бүтэн 20 орчим жил эмч, мэргэжилтэн бэлтгээгүй гэвэл итгэх хүн олдохгүй биз. Гэвч үнэн энэ.
Хүүхдийн эмнэлэггүй, хүүхдийн эмчгүй Монгол өдөрт дунджаар 150-170 шинэ хүн өлгийдөн авдаг гэж байгаа. Хамгийн айдас төрүүлж буй зүйл нь бага насны хүүхдийн өвчлөл жилээс жилд нэмэгдзж, шинэ төрлийн, хавсарсан гэх мэтээр өргөжиж байна.
ХҮҮХДИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХАМГИЙН ОЙРДОО ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА СУРГУУЛИА ТӨГСӨНӨ
Монголд анх 1960 онд Анагаах ухааны дээд сургуупьд хүүхдийн мэргэжлийн эмч бэлтгэх анги 50 оюутантайгаар хичээллэж эхэлсэн бол 1996 онд сүүлчийн элсэлтээ аваад хаажээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн өвчнийг анагаах мэргэжлийн эмч 1996 оноос хойш огт бзлтгээгүй гэсэн үг.
Монгол хүүхэд, залуусын орон гэдгээрээ бахархдаг. Манай нийт хүн амын 47 орчим хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг болохоор арга ч үгүй. Тэр дундаа 0-16 насны хүүхэд 39 хувийг эзэддэг гэж Статистикийн газраас гаргасан судалгаанд дурдсан байх юм. Гэтэл хүн амын бараг тал хувийг эзлэх хүүхэд багачуудын энхийн манаанд улсын хэмжээнд 300 хүрэхгүй хүүхдийн эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний 70 гаруй хувь нь тэтгэврийн насныхан болжээ. Хүүхдийн эмчийн ангийг өрхийн эмчийнхээр сольсон түүхийг салбарынхан нь дараах байдлаар хэдэн арван жил тайлбарлаж ирсэн. Тодруулбал, 1990-ээд оны эхний зүдэргээтэй цаг үед монголчууд олон хүүхэдтэй байхаас татгалзаж эхэлсэн. Хүүхдийн цэцэрлэг, ясли, эмнэлгүүд эзэнгүйдэж эхэлснээр хүүхдийн гэх тодотголтой бүхэн устах, үгүй болох замаар орсон. Тухайлбал, 1990 онд зөвхөн нийслэлд зургаан хүүхдийн эмнэлэг, хүүхдэд сувилах тусгай ясли хүртэл байсан бол одоо хүүхдийн нэгдсэн эмнэлэггүй, хүүхдийн сувиллын гэх нэр төдий гурван газартай л үлджээ. Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгийг анх 1934 онд Хүүхдийн эмнэлэг нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Гурван давхар саарал байшинд нэг хэсэг томчуудын хүүхдийг үззж, эмчилдэг байжээ. Гэтэл одоо хүүхэд хэвтэх 12 ор л улдсэн. Гэхдээ Анагаахын шинжлэх ухааны их сургууль өдгөөгөөс хоёр жилийн өмнөөс хүүхдийн эмчийн анги нээж, оюутан элсүүлж эхэлсэн. Гэвч тэднийг сургуулиа төгсөж, мэргэших хүртэл дор хаяж 6-8, тэрнээс ч олон жилийн хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд хүүхдийн эрүүл мэндийг хэн сахиж, өвчнийг нь үнэн зөвөөр хэн оношлох вэ. Цаашилбал, зүрхний, бөөрний, мэдрэлийн гээд нарийн мэргэшлийн эмч шаардлагатай байгаа тухай дурсаад ч хэрэггүй болно.
Өөрөөр хэлбэл, XXI зуунд мэргэжлийн хүүхдийн эмчийн дутагдалд орж, түүнийгээ өмнөх үе рүүгээ чихсэн нийгэмд бид амьдарч байна. Үүний хамгийн том жишээ бсш Монголд тархины саажилтгай хүүхдийг эмчлэх, оношлох мэргэжлийн гуравхан эмч байгаа явдал юм.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмчгүйдэж байхад орон нутагт байдал бүр хүнд байгаа нь ойлгомжтой. 1500 гаруй хүн амтай сумын эмнэлэгт эмч, сувилагч нийлээд 4-5-улахнаа ажиллаж байгаа нь өнөөгийн нийтлэг төрх.
ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ЭМЧ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Тархины саажилт бүрэн эдгэрэхгүй мөн даамжирдаггүй гэдгээрээ онцлог. Гэхдээ сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан эмчилгээ, цахилгаан эмчилгээ, тосон бариа, зүү төөнүүр, рашаан сувилал, мэдрэлийн эмнүүдтэй хавсран эмчилбэл хүүхэд сайжрах бүрэн боломжтой гэж үздэг. Гэтэл манайд хүүхдийн мэдрэлийн үйл явцыг cap бүр эмчид хянуулах тогтолцоо байхгүй. Хүүхдийн мэдрэлийн эмч ч хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мэдрэлийн зургаан эмч байдаг. Тэд ЭХЭМҮТ-д харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутаг, бусад хотод энэ төрлийн мэргэжлийн эмч байхгүй гэсэн үг. Гэтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад тархины саажилттай 2000 орчим хүүхэд байна гэсэн статистик мэдээ байна. Энэ нь дауны синдромтой хүүхдээс хоёр дахин их тоо юм. Үүнээс гадна энэ төрлийн өвчний нарийн оношилгооны тоног төхөөрөмж дутмаг. Тархины цахилгаан бичлэг хийх аппаратаар одоошос хэдэн жилийн өмнө тоноглогдсон. Өнөөдөр энэ төхөөрөмжийг эмнэлгийн хэмжээнд ганц хүн л ажиллуулж мэддэг. Тэр нь удахгүй өндөр насны тэтгэюрт гарах гэж байгаа гэж дуулдсан. Үүнээс гадна мэдрэлийн булчингийн ОНОШЛОГООгэх мэт хүнд өвчлөлүүдийг мэргэжлийн эмчийн хүрэлцээгүйгээс мэргэжлийн бус эмч нар хийдгийг ч салбарынхан нь дурдаж байсан.
ХҮҮХДИЙН сэтгэцийн ЭМЧ БАС БАЙХГҮЙ
Үүнээс гадна хүүхдийн сэтгэцийн эмч манайд гуравхан байдаг аж. Энэ талаар НЭМГ-ын дарга асан Ш.Энхбат “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ. Үүнээс мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж, жилээс жилд тоо нь өссөөр байна. Хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 15-18 насныхан зонхилж байгааг онцолмоор байна. Мөн СЭМҮТ-д цахим тоглоомддонтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 11-16 насныхан зонхилж байна. Зөвхөн 2015 онд ХӨҮК-т компьютер болон дэлгэцийн донтолттой 41 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Жил ирэх тусам хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал нэмэгдэж байгаа энэ үед мэргэжлийн эмч, ажилтнууц дутагдаж байгаа нь шгг мэдрэгдэж байна” гэлээ.
Манай улсын хэмжээнд хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн гурван их эмч, нэг нийгмийн ажилтан ажилладаг тухай тэрбээр тодотгосон юм. Хүүхдийн сэтгэцийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх 30 ор бүхий клиник үйл ажиллагаа явуулж байгаа боловч орон нутагт хүүхдийн сэтгэцийн чигаэлээр мэргэшсэн их эмч одоогоор байхгүй. Мөн хүүхдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан дутагдалтай байгаа талаар ч ондолж байв. Монгол Улсад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал жилээс жилд хурццаж, бүх салбарт яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарсныг тус салбарынхан тулгамдсан асуудлаараа тодотшсон ч санхүү, эдийн засгийн хүндрэлээс болж асуудлуудаа шийдэж чадахгүй байна гэж байсан юм.
Монгол Улс оршин тогтнохын үндэс бол эрүүл иргэн. Эрүүл иргэнээ үнэн зөв оношилж, эмчлэх эмчгүй бол Монгол Улс хэрхэх билээ. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах салбарт зөв бодлого, бодитой шийдвэр, үр дүн хэрэгтэй байна.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
зочин (October 21, 2016 10:42:08 am )
хүүхдийн эрүүл мэндийг төр даадаг,төлбөртэй үйлчилгээ явуулахад ашиггүй гээд хүүхдийн эмч болох хүн алга болсон, дээр нь ачаалал ихтэй, хүүхдийн эмчийн хөдөлмөрийг эмэгтэйчүүдийн эмчтэй адил хүнд нөхцөлд тооцох тухай яригдаж байгаад хасагдсан
-
ЗОЧИНЗОЧИН (October 21, 2016 4:51:11 pm )
Эрүүл мэндийн сайд та энэ зургийг хараад өөрийн биеэр очиж хараач ээ. 60-70-аад оны үед ийм байгаагүй шүү дээ, Энэ саййд авгай юугаа хийгээд мануухай цараййлаад байгаа юм бэ. Эцэг эхчүүд бид яамны чинь үүдэнд жагсана шүү..
-
Иргэн (October 21, 2016 5:02:34 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Иргэн (October 21, 2016 5:02:54 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (October 21, 2016 5:03:19 pm )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (October 21, 2016 5:03:38 pm )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (October 21, 2016 5:04:26 pm )
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (October 21, 2016 5:04:48 pm )
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )
-
Иргэн (October 21, 2016 5:05:13 pm )
Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Иргэн (October 21, 2016 5:05:32 pm )
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)
-
Иргэн (October 21, 2016 5:06:42 pm )
Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)
-
Иргэн (October 21, 2016 5:07:00 pm )
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
-
Иргэн (October 21, 2016 5:07:33 pm )
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
-
Иргэн (October 21, 2016 5:07:58 pm )
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
-
Иргэн (October 21, 2016 5:09:29 pm )
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (October 21, 2016 5:09:57 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (October 21, 2016 5:10:22 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Anonymous (October 21, 2016 6:06:29 pm )
Yamar xumuus ve? Ix zuv bichsen bn. Iim l xumuuseer ylsiig ydirdyylmaar bn
-
zochin (October 21, 2016 6:52:57 pm )
Tor, bolon eryyl mendiin saidad ni naad medeegee bieer avaachij ogvol taarna,
Mongoliin tord udirdah chadvartai bus, oorsdoo tanil talaa tataj business hiideg hymyys songood baival uls ingej ydseeree suirch baigaa um daa -
ДОЛГОРСҮРЭН (October 21, 2016 10:38:29 pm )
Хүүхдийн эмч сувилагч их дутаж байна. Анагаах ухааны хэрэгтэй хэрэггүй их сургуулиа нэгтгээд хүүхэд эмчлэх эмнэлэг болгооч. Хүүхдүүд хаана хэвтэж яаж эмчлүүлж байгааг ЭМЯ-* ныхан явж үзээч. Өрөөндөө тэнэгтэж суухаар эмнэлэгүүдээр яваад үзэхийг хүсч байна.
-
Зочин (October 21, 2016 11:15:57 pm )
Яг үнэн зүйл бичжээ. Хэлэх ч үг олдохгүй байгаа юм. Салбарыг ийм болгосон төр засаг, яам тамгын удирдлага гээд дуракуудыг үйлийн лай нь шийтгэх байх.
-
citizen (October 22, 2016 4:47:48 pm )
Монгол өөрсдөө дотроосоо өтөж устах талаар нэг номонд бичсэн нь ийм юм болохыг хэлж дэ нэг хуульч гэж донгосдог Тэмүүжин гэгч гарч ирээд яг дуусах гэж байсан эмнэлгийг шорон болгож 75 тэрбум төгрөгийн үнэтэй нарийн аппарат будаа болсон Тэгтэл хайран нялх нярай хүүхдүүд маань нохой шиг ингээд хэвтэж байдаг Яана да эрх мэдэдтэйсэн бол тэр хулгайч нарыг нүхэн шоронд хийгээд насаар нь чийгэнд хэвтүүлэхсэн
-
Anonymous (October 23, 2016 1:10:34 pm )
Yag haluun togoond ni ajillaj bgaa hunii huvid magad haragddag zuil yuve geheer huuhdiin emch ogt dutuu yu gvl uguiee. Jildee huuhdiin emchiin residentiig dundjaar 10-15 emch tugsuj emch bolj bna. Huuhdiin nariin mergejiliin zurh uushgi medreliin emcheer 6n sar dutam dundjaar 2 emch tugsuj bgaa. Ted haachiv gj bodoj bnuu? 1r tsalin baga achaalal ihtei hariutslaga undur ene salbaraas zugatddag nuguuteiguur ali ch emnelegt ulsaas batlaj ugsun huuhdiin emchiin iron too mash tsuun. Oron toog ni yagaad nemdgui yum gaihaad bdiin. Ternees bish emnelegt shalan deer bnuu oron deer bnuu yag l adilhan emchilgee hiigdej bgaa. Tom emnelegees urtaad ene salbarluu bolovson huchnee tatah bodlogo l heregtei sanagdaad bgaamdaa
-
банхар (October 23, 2016 1:34:38 pm )
Сумдад төрөх газар байдаггүйн улмаас аймгийн төв рүү очиж төрнө гэдэг хүндрэлтэй,эрсдэл дагуулсан асуудал байдгийг одоогийн эрүүл мэндийн яам мэддэг болов уу?
-
ХХХХ (October 23, 2016 5:19:48 pm )
Өрхийн эмч нарын мэдлэг муу өөрөөсөө зайлуулж зүрхний эмчид бөөрний эмчид мэдрэлийн эмчид оч тэнд энд шинжилгээ хийлгүүлж ир гэж баахан чирэгдүүлж иргэдийг залхааж байна Эрүүл мэндийн салбарын гаж тогтолцоог засмаар байна Жилийн эцэст эмчилж эдгэрүүлж чадаагүй байж олон сая хүнийг үзсэн тоо гаргаж хөөсөн тоон дотор эргэлдэж байхаа болимоор байна Төрөөс сая төг гаргаж байгаа ч жинхэнэ өвчтэй хүндээ хүрэхгүй байна Ядаж өвчтөнд хийсэн эм тарианы тооцоон дээр өвчтөнөөр гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүйгээс хийгээгүй тариа эмийг хийсэн болгож бичиж байгаа нь зүйд нийцэхгүй байна Эмнэлгийн хоолонд ямарч хяналт тавьдаггүйгээс тогооч нар идэж уух нь дэндэж байна Адаглаад архинд донтогсдыг эмчилж эдгэрүүлэх талаар өчнөөн төсөв гардагч жинхэнэ архаг архичдад биш эмнэлгийн ар тал ах дүү амраг садангийн сувиллагаанд зарцуулагдаж байгааг засч хяалтанд оруулах цаг болсон байна
25 Comments