antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2016 6 comments

Бүх хүүхэд хүүхдийн мөнгө авна… Гэхдээ

нийтлэсэн Admin

24f4a923406a88b0b5962a6158cc32d3Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн 2016 оны төсвийн тодотголын дагуу зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгохоор болсон билээ. Таны хүүхэд  хүүхдийн мөнгө авах эсэхийг ЭНД ДАРЖ үзээрэй.  Ингэхдээ та хүүхдийнхээ регистрийн дугаарыг  оруулна. Хэрвээ таны хүүхэд хүүхдийн мөнгө одоо авах хүүхдийн тоонд багтаагүй бол   2019 онд нөхөн олгогдох юм.

Хүүхдийн мөнгөний олголтын  талаар бид  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын  ахлах мэргэжилтэн  Ю.Отгонбилэгээс тодрууллаа.  

  •  Хүүхдийн мөнгөний олголтын  талаар?
  • 2016 онд хүүхдийн мөнгийг эхний хагас жилд л олгохоор  төсөв батлагдсан байсан нь 6 дугаар сарын 30 хүртэл олгогдоод дууссан байсан. Иймд УИХ-аас 2016 оны төсөвт тодотгол хийж, эдийн засгийн хямралтай үед бага орлоготой буюу зорилтот бүлэгт эхний ээлжинд 20 000 төгрөгийг бэлнээр өгч байгаа. Өнөөдрийн байдлаар  660 000 орчим хүүхдийн  мөнгийг 7-9 дүгээр  сар хүртэл нөхөн олгосон. 10-р сарын мөнгө хугацаандаа дансанд нь орно.  Бусад хүүхдэд 2019 онд  нөхөн олгоно.

 – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг олгож байгаа шүү дээ.  Энэ судалгаанаас хойш төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход хэрхэн анхаарч байна вэ?

  – Үндэсний статистикийн хороо,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтарч Өрхийн  нийгэм эдийн засгийн судалгаанд  тулгуурлан өрхийн орлогыг орлуулан тооцох  аргачлалаар хийсэн судалгаа. Энэ судалгааг 2010 оноос хойш хийсэн бөгөөд байнга шинэчлээд явж байсан.  2016 оны эхээр ч  иргэд судалгаанд хамрагдах өргөдлөө өгч  хамрагдсан.  Улсын хэмжээнд нийт өрхийн 93 хувийг нь энэ судалгаанд хамруулж мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн байгаа. Маш том мэдээллийн сан  байгаа. Айл өрх бүрт амьжиргааны түвшний үнэлгээ хийгдэж, оноо нь тооцогдсон байгаа.  Одоо хүүхдийн мөнгөө аваагүй буюу 2019 оноос нөхөж авах хүмүүсийн мэдээлэл ч хадгалагдаж, сар бүр нэгтгэгдэж байгаа.

Үүнээс гадна судалгааг шинэчлэх ажлыг  2016 оны 11-р сард  хийнэ. Тийм учраас энэ судалгаа тогтмол хугацаанд байнга шинэчлэгдэж байдаг.  Энэ судалгаа нь тухайн өрхийн аж байдал, хэрэглээнд үндэслэсэн болохоор хуучин, шинэ судалгааны хооронд ялгаа нэг их гарахгүй. Хэрэв судалгаанд  хамрагдаагүй өрх байвал 11-р сард хийгдэх  судалгаанд хамрагдах боломжтой.

  • Тухайн  хүүхдийн мөнгийг 2019 онд өгөхөөр болж хойшлогдсон байлаа гэхэд төрийн байгууллагад хандаад дахин судалгаанд хамрагдах боломжтой юу?
  •  Ер нь хүүхдийн мөнгийг хасаагүй. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг өгнө.  Хямралтай байгаа учир  хүүхдийн мөнгийг  бага орлоготой өрхөд олгож байгаа. Хэрвээ судалгаанд дахин хамрагдах хүсэлтэй байгаа бол хорооны нийгмийн ажилтанд хандаж болно.  Хүсэлтийн дагуу  11-р сард судалгааг хийнэ. Хүүхдийн мөнгөө 2019 онд авах өрхүүдээс  ч судалгаанд хамрагдах боломжтой.
  • Жирэмсний  таван сартайгаас  12 сарын турш хүүхдийн мөнгө гэж 40 000 төгрөг авдаг шүү дээ.  Шинэ төрсөн хүүхэд  бага орлоготой айлын хүүхэд бол 40 000 төгрөг дээрээ нэмээд хүүхдийн 20 000 төгрөгөө авах уу?
  • Авна. Хүүхэд төрөөд л бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн ажилтандаа хандаад босго онооноос доогуур амьжиргаатай бол ээж нь 40000 төгрөгөө авахаас гадна хүүхэд нь хүүхдийн мөнгөө авна л гэсэн үг.

Юутай ч Монгол Улсын бүх хүүхэд хүүхдийн мөнгө авна. Гол нь амьжиргааны  түвшингөөс хамаарч  хэзээ авах нь тодорхой болох  юм.

Хэрвээ зурагт, хөргөгчтэй  бол ядуу биш болчихоод байна гэсэн яриа байгаа.  Тэгвэл энэ нь худлаа ойлголт гэнэ.  Өөрөөр хэлбэл  2010 оноос эхлэн  хийсэн судалгааны аргачлалаар өрхийн амьжиргааны  түвшинг 50 гаруй үзүүлэлтээр  үнэлж байгаа. Эдгээр үзүүлэлтүүд хот, хөдөө, сумын төв гээд байршлаас хамааран ялгаатай.. Дээр дурьдсан зурагт, хөргөгч гэх зэрэг эд хогшлийн талаар зөвхөн цөөн үзүүлэлт.  Тухайлбал  өнгөт зурагтийг нийслэлд оноонд тооцдоггүй учир амьжиргааны  түвшиний үнэлгээнд нөлөөлдөггүй юм байна. Хөдөөд бог, бод малын тоо болон бусад  үзүүлэлтүүд багтсан байдаг. Үүнээс гадна ам бүлийн тоо, байршил, тухайн өрхөд амьдарч байгаа хүмүүсийн боловсролын түвшин, орон сууцны нөхцөл, ажил эрхлэлтийн байдал гэх мэт бусад олон үзүүлэлтээр айл өрх бүхэнд амьжиргааны түвшний үнэлгээ буюу оноо тооцсон  байгаа аж.  2010 оноос жил бүр  хийж байгаа энэ судалгаанд Монгол Улсын  780 000 өрхийн 90 гаруй хувьд хийгдсэн байна.

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ЗочинИргэнИиргэнриргэнгэгазаргүй гэр бүлнhinО (October 21, 2016 10:37:09 am )

    ШАЛ ХУДЛАА ХҮҮХДҮҮДИИГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ХҮҮХДИИН ЭРХ МӨН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ИИМ БАЙХАД ХҮН АМ ӨСӨХ ҮҮ ЗАЛУУЧУУДЫН ОРОН ГЭЭД БАЙГАА ХЯТАД СОЛОНГОС ЯПОН ХӨГШЧҮҮЛИИН ОРОН БОЛЖ БАЙНА ГЭЭД ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГОО ЭДИИН ЗАСГААР НЬ ДЭМЖИЖ БАЙНА СОНГУУЛЬД ЗАЛУУЧУУД ОРОЛЦОХГҮЙ БАЙГАА НЬ ЭДНИИ БУРУУ БИШ ЭЭ БУРУУТАН НЬ УЛС ТӨРИИН НАМУУД ТӨР ЗАСАГ ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИИГ НЬ ХАРААЧ ГОЛОГДОЖ БАЙНА ГОЛОГДОЖ БАЙНА ДАХИН ГОЛОГДОЖ БАЙНА !!!!!!!!!!!!!

  • chuka (October 21, 2016 1:07:19 pm )

    ymiig hoishluulahaar l hudlaa boldog shu huuhduudiig bitgii huuraarai daa 2016 onii 6 saraas ni nuhuj ogoh ym u

  • zochin (October 21, 2016 6:17:35 pm )

    shal hudlaa uymaa yarij bhii ali 2013 ond l sudalgaa avch bsan ahij tiim sudalgaa yavsniig sanahgui uym.heden huuhdiin mungiig hoishluulaad ediin zasag ih l saijrah bh daa.

  • Yamar teneg yum be huuhdiin 20 mynga uguhgui baihad (October 21, 2016 6:52:33 pm )

    ter banknii huugin maluud ta nar tulhuu, teneg hun huurj baiga yumshig , huudiin mung uguhgui bol edniig bugdiign tataj ungiii urgshaa,

  • bambar (October 22, 2016 8:18:10 am )

    sudalgaa chini undeslelgui shdee.hudlaa yrih uymaa.horoo duurgiin nam dagasan bolovsrolgui heden nohdiin amaar l huuhdiin mongiig ogoh humuusiin sudalgaa geech uym garlaa daa.zoriltot geed bgaa huuhduuded ogch chadaagui l bna daa.ehnees ni ene mongiig ogoogui bol uy gej hel am garahav.baahan amlalt ogood humuuseer toglolt hiihee bolioch.

  • Anonymous (October 26, 2016 7:35:52 pm )

    4.5.6.xvvxedtei xvn xvptel xvvxdiin mongonooc xacagdcan bna xvvxdvvdee xapaad gertee bgaa xvn

antalya rent a car