antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 8 comments

Монголд зээлээс үүдэлтэй дефляци нүүрлэсэн

нийтлэсэн Admin

194610-18102016-1476777594-618433015-1ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, эдийн засагч Д.Баярмаатай ярилцлаа. Засгийн газар бизнесийн идэвхжлийг сэргээхэд анхаарах хэрэгтэйг тэрбээр онцлов.

-Олон улсын валютын сангийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Монгол Улс 2009 онд энэ сангийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр үеийн Монголын эдийн засгийг одоотой харьцуулахад ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
-Монгол Улс 2009 онд эдийн засгийн хүнд үетэй нүүр тулж, ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгсөн. Тэр үеийг одоотой харьцуулбал нөхцөл байдал илүү хүндэрсэн байж магадгүй. 2008-2009 оны үед бизнесийн орлого өрхийн нийт орлогын 20 хувийг бүрдүүлж байв. Гэтэл одоо ойролцоогоор 14-15 хувийг эзэлж байна. Өрхийн орлогод цалин голлосон хэвээр.

Монгол Улсад нүүрлээд буй дефляци бусад улсынхтай адилгүй

Цалингийн хамаарал улам тэлж байна. Дахин нэг жишээ. 2009 онд Бизнес регистерийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 40 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож байлаа. Тэгтэл одоо үүдээ барьсан аж ахуйн нэгжийн тоо 50 хувийг давсан. Үүнээс үзэхэд бизнесийн орчин тамирдаж буй нь харагдаж байна.

-Монголын эдийн засагт нүүрлээд буй дефляци ч үүнтэй холбоотой гэж зарим судлаач хэлэх юм. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Санал нэг байна. Зарим хэвлэл дефляцийг хүнсний бүтээгдэхүүний үнийн уналт болон улирлын шинж чанартай хүчин зүйлээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Миний бодлоор энэ бол хэт өнгөц дүгнэлт. Монголд нүүрлээд буй дефляци бусад улсынхтай адилгүй.

Тухайлбал, Японыхоос өөр. Тиймээс илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй. Өнөөгийн үнийн уналт нь бизнесийн идэвхжил буурсныг л харуулж байгаа юм. Манайд үүссэн дефляци зээлээс үүдэлтэй. Түүхий эдийн үнэ өсөж, эдийн засаг сэргэж байхад их хэмжээний зээл авч, эдийн засгаа тэлсэн. Энэ үед хумих ёстой байтал урсгал зөрж, тэлэх бодлого явуулсан.

Энэ нь өнөөдөр ийм байдалд хүргэж байгаа юм. Бизнесийн идэвхжил суларсан үед төсвийн зарлагаа нэмэх нь зүйтэй гэж дэлхийн нөлөө бүхий зарим эдийн засагч зөвлөдөг. Гэтэл энэ арга нь дотоодын үйлдвэрлэл хөгжсөн улсуудад үр дүнтэй. Монгол шиг импортлогч улсын хувьд төсвийн бодлогоо тэллээ гэхэд мөнгөний нийлүүлэлт нь хилийн чанадыг чиглэх магадлалтай.

-Тэгвэл энэ үед зээлийг хумих нь зөв үү? 
-Засгийн газар бизнесийг идэвхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хүчээр, эсвэл автоматаар зээл олголтыг нэмэгдүүлснээр бизнес идэвхжихгүй. Зээлийн бус аргуудыг давхар ашиглаж болно. Ялангуяа борлуулалт, экспортыг дэмжих нь зүйтэй. Богино хугацаанд экспортыг өсгөх ямар гарц байна, түүнийг ашиглах нь чухал. Тухайлбал, уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна.

Боловсруулах үйлдвэрлэл бараг 12 хувиар агшжээ

Иймд түүхий эдийн экспортоо нэмэгдүүлж болно. Бусад салбарыг ч мартаж болохгүй. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар. БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярьж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгох нь чухал. Үүнээс гадна Монгол Улс Европын холбоонд олон нэр төрлийн барааг импортын татваргүй нийлүүлэх эрхтэй. Үүнийг ашиглаж болно. Энэ хүрээнд барууны орнуудад амжилттай экспорт хийж буй хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй.

-Үлэмж данхайсан төсвөө далайцтай танах, эдийн засагтаа бодлогын тохиргоо хийх нь чухал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Эдийн засгаа тогтворжуулахад танд ямар санал байна вэ?
-Эдийн засгийн гуравдугаар улирлын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад өсөлт бараг зогсох дөхсөн байна. Хамгийн уналттай байгаа салбар нь боловсруулах үйлдвэрлэл. Энэ салбар бараг 12 хувиар агшжээ. Нөгөө талаас, өрхийн зарлага 10 гаруй хувиар буурсан.

Энэ нь энгийн иргэд бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжсэний шинж. Олон улсын валютын сангийн хяналтын баг Монгол Улсад ажиллаж байна. Үүнээс үзэхэд ирэх онд Монгол Улс мөнгөний хатуу бодлого баримтлах магадлал өндөр байна. Гэтэл Грекийн туршлагыг харахад мөнгөний хатуу бодлого баримтлаад төдийлэн үр дүнд хүрээгүй байдал ажиглагдаж байна.

Г.Илч

Эх сурвалж: ЗГМ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Ачу (October 20, 2016 7:12:26 pm )

    Бизнесийн орчин 50%-д хүрхэд тамирдана гэсэн ойлголт байхгүй.Сүйрсэн гэж тодорхойлох ёстой.Монголыг тэргүүлэх сэхээтнүүд ийм нарийвчлалгүй нэр хичээсэн байж болохгүй.Энэ бол мөхсөн гэсэн үг.Зайлдаа л гэмээр байна уучилаарай!!

  • хүн хүн (October 20, 2016 7:28:13 pm )

    Найман жил үргэлжэлсэн зээл бол ,Өнөөгийн биднийг туйлдуулаж байгаа өр юм Энэ өр бол МАН-АН ийн хулгайч нарын дөрөв дөрвөн жилээр ээлжлэн хулгайлаж луйвардаж идэж уусан нуусан мөнгө юм МАНАН бол гадаадын тэжээвэр хулгайч ноходын бүлэг энэ бүлэг МАН-АН ын эрх мэдлийг булааж түүгээрээ дамжан Монгол төрийн толгойд мордож Монгол төрийн нуруунд зайдлаж дураараа хулгай луйвар хийж газар нутаг баялагыг минь цөлмөн хоослож ард түмнийг зовоож байна С Баяр С Баяоцогт тэрүүтэй МАНАН төрөөс зайлаагүй цагт Монгол хүн зовсоор зүдэрсээр байх болно

  • Lam (October 20, 2016 9:21:21 pm )

    Ymar zuiliig hiih bolood ene asuudliig hondob.uildber hogjson Ulsad yridag um. Manaih yu samarah geed signal ogood ehleb bodiii.

  • Магсаржав УВС аймаг Давст сум (October 21, 2016 2:51:10 am )

    Хотын газраар баяжигсад : МИЕЭ ,САНДУЙ, С.БАЯР,БАЯРЦОГТ нарын улс төр Монгол улсыг
    өөрсдийн хүсэл зоргоор наймаалагчид төрөөс зайлаагүй цагт монголын ард түмэн сөхөрсөөр л байх нь дамжиггүй МАНАН -ээлжилж луйвардсаар байхад монгол улс хөгжих үү ? та минь ,оюутны “70” мянгыг хасаад байхад ,яаж хонгилын үзүүрт гэрэл сүүмийх вэ дээ ,ирээдүйн боловсон хүчнүүд яаж өндийх вэ дээ

  • irgen (October 21, 2016 6:56:14 am )

    uriig hen ugdug, yah gej, tuuniig hen hudaldaj avdag ve? Mash tsuuhun hun amtai, gazart ni um baigaa, tegvel zeel avch yah um be? avsan zeel ni hen negnii tsalin bolood baina.

  • ган (October 21, 2016 9:24:07 am )

    төр эдийн засгийн гүн хямралд орсон гэдгийг бүх шатанд хүлээн зөвшөөрч байна. Ийм байхад оюутны 70 мянга нэхсэн ухамсарт залуусын арми байх юм. Их дээд сургууль төгссөн хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлэх байх гэвч эх орны хувь заяа ганхах хэмжээнд хүрлээ. Эх орон өрөнд орж, ирээдүй бүрхэг болж байхад бэртэгчин бэлэнчлэх сэхээтэнгүүд мөнгө нэхсээр байх нь ичиж үхмээр …..

  • зочин (October 21, 2016 10:40:37 am )

    Стэнд бай хөтөлбөрөө хэрэгжүүлж, сахилгатай, хэмнэлттэй, хяналттай байцгаая, бас 2 хон жил элдвийн хэрэглээгээ тэвчие, хятад мэтийн улсуудаас зээл авч эх орноо худалдах шаардлагагүй ээ, тэгээд манай төрийн томчууд өөрсдөө сахилгатай, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй байхад л болоо, дарга нар өөрсдөө арай дэндүү л дээ , гаднаа гяланцаг, дотроо паланцаг, тэгээд тэднийг долигногч албан тушаал горьдсон, төрд баяжих гэж, мөнгө хулгайлах гэж ордог залуучууд мөн их болжээ, хот хөдөөгүй л байна

  • хүннү (October 21, 2016 11:37:16 am )

    Эдийн засаг хямраагүй шүү дээ. Энэ бол зохиомол, сэтгэлгээний хямрал нүүрлээд байна. Үнэхээр хямарсан юм бол яахаараа гудамж нь үнэтэй машинаар “түгэжирдэг” билээ, дэлгүүр захууд нь яахаараа хүнээр дүүрэн байдаг билээ

antalya rent a car