Өнөөдөр өглөө 07:00 цагт орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхэллээ. Оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 11:30 цагт Орос 3 дугаар сургууль дээр саналаа өгнө. Мөн УИХ-ын дарга М.Энхболд 14:00 цагт Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгөх юм.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12:30 цагт Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгнө.
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (October 20, 2016 8:58:25 pm )
АН-ын гишууд дэмжигчид ээ. Та бухэн сонгуульд яагаад ялагдаад байгаа хариуцлагаа АН-аар чинь дамжиж торийн ондор албан тушаал хашиж, тэнд очоод ТЭНГЭРИЙН АМЬТАН болж хусэл тачаалаа барьж чадахгуй шуналтаж, зохиомол хэргээр бие биенийгээ нухчин дарж хоорондоо хэзээ ч эвлэрэшгуй дайсан болж хувирсан ХУЛГАЙЧ АХ НАРТАА хир зэрэг хурдан хугацаанд ХАРИУЦЛАГА ТООЦОХООС чинь АН-ын чинь ирээдуйн хувь заяа хамаарна даа.
1 Comment