antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2016 2 comments

Залуусаа урамшуулан нийгмийн сайн сайхны төлөө уриалан дуудах хэрэгтэй

нийтлэсэн Admin

f9a215dff8a01644fdb94e5bf7e7c9bbЗалуучууд хүн амын олонхийг эзэлдэг учраас шийдвэр гаргахад идэвхитэй оролцвол нийгэмдээ, орон нутагтаа, орчин тойрондоо ямар их гайхамшигтай өөрчлөлт авчирдаг.

Залуу хүн эсвэл оюутан гэхээр залхуу хойрго шоудах дуртай, орон сууц нэхдэг эсвэл сургалтын төлбөр, нийтийн тээврийн асуудал л ярьдаг гэдэг ойлголт манай нийгэмд тогтсон билээ. Гэхдээ бүх залуус ийм биш, залуус бол амьдарч байгаа нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэг юм хийхийг үнэхээр хүсдэг, оролцох хэрэгтэй байгаагаа мэдэрдэг. Харин яаж оролцохоо мэдэхгүй бас иргэний боловсрол дутуугаас оролцооны ач холбогдлыг сайтар ухаж ойлгоогүй учраас идэвхи нь сул байна.

Манай улсын хувьд  хүн ам цөөн ч гэлээ дэлхийн нэлээдгүй олон оронд манай залуус сурсан, сурдаг сурсаар, ажиллаж, амьдарч байна.

Гэтэл өнөө үеийн залуус мэдээ мэдээлэл уншиж, улс орны эдийн засаг, нийгэм, улс төр сонирхож, судалж, нийгэмшиж явах залуу хүмүүс цөөн байгаа юм. Үүнийг сонгууль болон нийгмийн амьдралаас харж болно.

Мөн мэдээ, нийтлэл үзэж, уншиж байгаа хандалтаас харж болох юм. Өнөөдөр ухаалаг утасны хэрэглээ ихтэй болж хүн бүр утсаараа интернэттэй холбогдож дэлхий дахины бүх мэдээллийг хүлээн авч байна. Харин залуусын хувьд уншиж байгаа мэдээ нь голдуу хов жив, нүцгэн хүүхний бичлэг, зураг, оддын элдэв авир, элийрч, балайрсан гээд хэн нэгний амбиц, карьер өсгөх гэсэн худал хуурмаг мэдээлэл үзэж тэрхүү мэдээллүүд хамгийн их хандалт, уншилт эзэлсэн байх жишээний.

Мэдээ, нийтлэл түгээгчдийн хувьд хандалт их авах тэрхүү мэдээллийг оруулан телевиз, радио, сайтын хандалтаа нэмэгдүүлж байгаа. Нэг үгээр бол хандалт их байх тусам тухайн газар реклам, зар сурталчилгаа байршуулах байгууллагууд холбогдож боломж нэмэгдэнэ гэсэн үг. Тиймдээ ч энэ мэтээр мэдээ түгээдэг байх.

Үүний нэг жишээ: 7 хоногт 1 өдөр гарах Авъяаслаг Монголчууд, Яг түүн шиг шоу, Universe best song эдгээр нэвтрүүлэгт олон залуус оролцож, үзэж үүнийгээ дагаад ашиг болоод нийгмийг соён гэгээрүүлж, нийгэмшүүлж байна. Эдгээр шоу нэвтрүүлэгтэй хамтрагч олон байгууллага байгаагаас гадна хамтрах гэсэн олон зар сурталчилгааны байгууллагууд байгаа. Өртөг ч өндөр.

Үүнээс үзэхэд залуусыг энэ мэт зүйлсээр дамжуулан нийгмийн сайн сайханд уриалан дуудах, аль ч чиглэлд асар их хүчтэй гэдэг харагдаж байгаа юм. Харин яагаад залуус нийгмийн асуудалд оролцохгүй байна вэ?

Монгол улс цаашид хэрхэн хөгжиж дэвших, олон улсад нэр хүндтэй байх гээд энэ бүгд манай залуучуудаас шалтгаална.

М.Буянжаргал

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • содном (October 18, 2016 3:11:51 pm )

    Залуучуудын ийм нийгмийн идэвхигүй болж байгаа нь ахмад үе бид нараас болж байгаа юм. Гол нь эцэг эхчүүд,багш,сурган хүмүүжүүлэгч бид нар хүүхдүүдийг дэндүү хийсвэр, бэлэн сэтгэлгээгээр өсгөж байна. Дээрээс нь хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд,дээр нь хэдэн олигархууд буян болох нэрээр янз бүрийн уралдаан шоу зохиож, гадуур болохоор баар,диско газар,төрөл бүрийн парти энэ зохиож ирээдүй үеийг зүгээр л нэг шоучид болгож байна.Улс орны ирээдүй,хөгжилд тэдний оролцоо маш чухал гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй.Телевизээр оюутан хүүхдүүд МАН 50000 төг өгөхөөр нь саналаа өгчихөөд ирсэн чинь 70000 маань хасаад хаячихаж, 700000-аа 50000-аар соличихжээ гээд зогсож байх юм. Энэ л Монголын эмгэнэл болж байна. Бид ийм л хойч ирээдүйг өсгөж байна.Манай ард түмэнд одоо эдийн засгийн эрх чөлөө л хэрэгтэй байнадаа.

  • zochin (October 18, 2016 9:31:00 pm )

    neleedgui orond baihdaa yahavdee, ih muuhai sonsogdoh um, ene setgyylchid ygiin songoltoo zov hiigeech, ygiin sand baihgui zohiomol yg ” neleedgui ” neleen heden oron gesench tohirohgui baigaa bizdee, shal teneg umnuud…

antalya rent a car