
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Япон Улсад албан ёсны айлчлал хийх хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын нот бичиг солилцлоо.
Энэ нот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор болсон байна. Мөн манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорттой Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” олгож байна.
Холбоотой мэдээ
-
ЗззочиночинкочиночинзочинЗочин (October 18, 2016 10:44:45 am )
Наад дипломат паспорт чинь бизнес болчихсон байна
1 Comment