antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2016 31 comments

Хятадуудаас мөнгө авчихвал, ямар хариу барих вэ?

нийтлэсэн Admin

c9eb42fe688bd65big-1

Хэрэв манай улс Хятадаас 4.2 тэрбум ам.долларын зээл оруулж ирэхээр болвол бид тэдэнд хүссэн хүсээгүй хариу барих шаардлага үүснэ. Чухам харин ямар хэлбэрээр вэ гэдэг дээрээ сайтар зөвлөлдөж, ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй болох болов уу. Хятадуудын тухайд мэдээж биднээс эргүүлээд мөнгө гуйхгүй. Харин стратегийн чанартай шийдвэрүүдийг манай улстөрчдөөд гаргуулахыг хүсч болох юм. Тухайлбал, Хятадын төрийн өмчийн  “Bank of China”-г Монголд оруулж ирэх асуудал Хятадуудын хувьд өнгөрсөн хугацаанд нэлээд хүлээлт үүсгээд байгаа. “Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тус банкны тухайд хятадын төрийн мэдлийн банк гэдэг утгаараа, ороод ирвэл Монголын эдийн засагт стратегийн чухал нөлөөтэй төслүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний аюулгүй байдалд асуудал дагуулна гэх байр суурийг илэрхийлэгсэд эхнээсээ цөөнгүй байгаа.Ер нь бол манай улсад гадны 4-5 банк төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулж байгаа аж. Банкны тухай хуулиар хамгийн багадаа нэг жил Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсний дараа салбараа нээх бололцоо байдаг. Гэхдээ дотоодын банкуудад учирч болох эрсдлийг хамгаалах үүднээс Банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдгийг, гадны банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг гэдгийг сангийн дэд сайд хэлсэн байгаа. Түүнчлэн Сангийн яамнаас  тэдгээр саналуудыг судлаж үзээд, Монголбанкны зүгээс санал авахаар албан тоот хүргүүлсэн талаар хэлсэн байна. Гэхдээ энд тодотгоход, манайд санал тавиад байгаа банкуудаас тухайн улсын төрийн өмчийн банк гэдгээрээ “Bank of Сhina”  ялгарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр саяхнаас ажиллаж эхэлсэн Ч.Хашчулуун өмнө нь уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн. Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.” хэмээн хэлж байсан. Ийм өнцгөөс харж байгаа эдийн засагчид цөөнгүй бий.

За харин бидний тухайд эдийн засгийн хүндрэлийнхээ ард гарах гээд Хятадуудаас мөнгө авлаа гэхэд эргэн барих хариу нь юу байх вэ, “Bank of Сhina”-гаа тэд улам хүчтэй зүтгүүлэх гэвэл ямар хариу өгөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Eegii (October 14, 2016 2:36:30 pm )

    Hytadaas avah mungunii hariud Umnugovi aimgiin nutgaas tasdaj ugnu

  • Anonymous (October 14, 2016 2:53:09 pm )

    Үүний хариуг Таджикистан хариуг хэлнэ

  • Anonymous (October 14, 2016 4:41:03 pm )

    энэ зээл хүүгүй зээл гэдэшг үнэн үү

  • Anonymous (October 14, 2016 5:05:58 pm )

    ulsaasaa tasdaj ogoh l uldeh bh daa omno gobiig chin abna geed shantaaj hiibel Enhbold uy geh bol ugui geed helchij chadahuu or zeel gehiin orond uul uurhaigaa oorsdoo uhaad ene ih mongo idsen uusan nohdiihoo horongiin huraaj aldsan zuilee erguulj abch ulsaa orgui bolgoochee ene ih oriig yaj darna gej bodsiin boloo erguu hulgaichuudaa ANamiig ih or tabilaa geed bsan oorsdoo ch ylgaagui or tabihnee nobsh gej

  • Монгол (October 14, 2016 5:10:00 pm )

    Тт-д авсан 250 саяыг телех гэж 200$-ын нуурсээ 20$ аар егч бууж алийгаа алдсан. Одоо 4млрд$ авбал тусгаар тогтнолоосоо татгалзана даа. Ингэхээр Хятадууд барьцаа лавшруулна даа.

  • bi (October 14, 2016 6:45:50 pm )

    umnu zvg aimag hujaa awna baruun hoid aimguud oros uruu orj amidarae ter taiwan bh bolowuu

  • bid (October 14, 2016 6:54:42 pm )

    ardchilal alsaasaa hujaad eh ornoo hudaldaj ehelsen mongolchuudaa morindoo bid uursduu bosoe oros ahaa gomdooson bidend tuslah hvngvi awah hvntei boljee

  • содном (October 14, 2016 8:52:01 pm )

    МАН эхнээсээ л BANK of CHINA-г оруулах гээд энэ бүх жүжгийг дэглэж байгаа юм бишүү? ТТ-г 250 саяаар өгөх гэж байсан хүмүүс одоо Дорнод,Өмнөговиосоо эхлээд эх орноо 4млрд-аар өгөх нь шиг байна. Ард олон минь сонор сэрэмжээ дээшлүүлцгээе!!! Та биднийг манай,танай нам гэж тэнэгтэцгээж байх хооронд бүгдийг маань өрөнд оруулчихаад одоо газар нутгийг минь харийханд өгөхийг санаархаж эхэллээ. Тийм учраас Монголчууд минь нүдээ нээж,ухаанаа уралдуулж,улс орноо аварцгаая. Ер нь миний бодлоор МАН түүхэндээ маш их нүгэл хийсэн юм байна.1921оноос хойш УВС,БАЯН-ӨЛГИЙ,ДОРНОД,СҮХБААТАР гэх мэт Орос, Хятад улсуудтай хиллэж байсан газар нутгаасаа зүгээр өгсөн байдаг. Мөн дээр нь соц 70 жилд 11тэрбум,өнгөрсөн 26 жилд тавьсан өрийн 80 гаруй %-ийг МАН тавьсан байна.

    • жаргал (October 14, 2016 9:54:15 pm )

      ХЯтадын мөнгө авч тусгаар тогтнолоо алдах аюултай өөр аралжааны баню оруулаач зөв бодлого барих нэг толгойтой байж эр зоригтой байж зөв шийдэлд хүрэх болтугай

      • Anonymous (October 15, 2016 8:57:00 pm )

        MAH-iig say songoson humuusiig shuud haytad ruu bugdiig ni huuchih heregtei dee

  • дорж (October 15, 2016 9:03:33 am )

    Бух юм онгорсон.

  • МОНГОЛ ХҮН (October 15, 2016 9:26:46 am )

    МОНГОЛЫН ТӨРД МОНГОЛОО ГЭСЭН МОНГОЛ ХҮН Л ОЛОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ЖАВХЛАН ШИГ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЦГААЯ ОЛОН ТҮМЭЭН

  • tsogt (October 15, 2016 9:47:05 am )

    MANam mandtugai mongoliig hurdan zar aa Enhbold oo

  • Anonymous (October 15, 2016 11:25:20 am )

    Hyataduud nutgiin duu E eer damjuulj tom gurnii bodlogoo ulam bur l lavshruulah bolno. Ter ued odoonii erh barigchid bugd gadnii irgenii unemlehee uzuuleed mongoloos zailah bh. Heden yaduus gadaadiin bool bolno.

  • ЗОЧИН (October 15, 2016 11:44:11 am )

    Энэ зээлийн төлөөсөнд 1-рт коммунист дэглэм,2-рт нутаг дэвсгэр ашигт малтмал,3-рт Хятадын багтаж ядсан эрэгтэй ажиллах хүчин,4-рт тэд нарт монгол эхнэр бэлтгэх,5-рт одоогийн төр барьж байгаа луйварчид Ангараг гаригруу нисэх,6-рт Монгол улс дэлхийн газрын зургаас арчигдах-одоо боловуу

  • Anonymous (October 15, 2016 3:54:24 pm )

    irged bol hedees ih bolvol hazaarldag huv gesen ug

  • Anonymous (October 15, 2016 3:55:24 pm )

    javhlan undsen huulis shinechil gej urialval medleg n deeshlene

  • зочин (October 15, 2016 4:00:26 pm )

    газар нутгаас маань авна гэх биз, эх орончид байхгүй болж дээ. Жавхлан гэж нэг юм шал худлаа дээл тарааж, ОО цаас ярьж, дүүргийн хог цэвэрлээд л , ёстой дэмий амьтан

  • Монгол (October 15, 2016 4:18:12 pm )

    Хятадаас тийм их зээл аваад түүнийг нь Хятадын банк хуваарлаж зарцуулах юм бол Баярцогтийн хэлдэгээр бид Хятадын Монгол болноо.

  • Lodoi (October 15, 2016 4:39:38 pm )

    Зээлээ хариуцлагтай төл тэгвэл эрсдэл үүсэхгүй

  • мн (October 15, 2016 7:00:38 pm )

    ГАЗАР НУТАГҮИ БООЛ БОЛНО

  • Anonymous (October 15, 2016 8:54:20 pm )

    MAH-iinhan Mongoloo zarahaar shiidsen pitka gej.za ard tumen humuus mini hurdan uhej dald orood haytaduudad buyan boldoo

  • хүн хүн (October 16, 2016 9:02:08 am )

    Ц Нямдорож ард түмэнд хэлэхдээн Хятадаас авч байгаа энэ зээл бол хугцаагүй хүүгүй зээл гэх хариулах юм Хан ууль дүүргийн 10 р хороонд энэ сарын 14 ний өдөр уулзалт хийхдээ

  • Зочин (October 16, 2016 10:56:56 am )

    Ц. Nyamdorjiig bitgii shuteed bai. Arga zalitai nuhur. Mananguud bondnii mungunuus uchnuun zeel nertei luivar hiichiheed yadaj niileed ch bolov 4 terbem baitugai yum tulj chadna. Ter zeeliig bitgii avaachee. Uchnuun terbemaar ni zeel avsan gishuud zeelee yaaraltai tuluuchee.

  • Зочин (October 16, 2016 11:00:07 am )

    Ard tumen bosoh tsag boljee. Hen zohoi baiguulah ve??. Olon hudulguunuud yaasan be?. Umnugoviin zasag darga amid baina uu!!!!!!!!!!!!!!!!!!

  • Зочин (October 16, 2016 11:02:55 am )

    Chi muu buunii nohoi bitgii hutsaa. Chan shig yumaar yuu bichihee zaalgah yum uu !!!!!! Erunhiilugchiinhuu derged ochij huts chamaig toogood ulsiin baatar bolgono.

  • Anonymous (October 16, 2016 5:57:14 pm )

    Манай монголын уул уурхай гэж монголдоо алдагдалтай гадаадын тонуулчдад ашгаа өгсөн ёстой чөтгөр хорлосон юм шиг субекть нэг ширхэг байна. Хамгийн хорлонтой нь ямар нэг уул уурхайн орд газарт хөрөнгө орууллаа гэхэд Монголд юу ч орж ирэхгүй, харин гадаадууд баяжаад арилж өгдөг тийм гаж буруу тогтоц байгаад байна. Ухлаа гээд ашиг нь Монголд наалдахгүй юмыг ухаад яадаг юм ер нь, хөрсөн доороо байжил байг. Хэзээ нэг цагт МАНАН сарних л байлгүй яав гэж. За Оюу Толгойг харья. Ухлаа хөрөнгө орууллаа, Монгол юу хожив. Хэдэн хулгайч л оффшорт мөнгөтэй боллоо доо. Монголд харин ухсан нүх, тавьсан өр үлдэж байна. Таван Толгойг харья. Ухлаа хөрөнгө орууллаа Монгол улс өрөнд орж 200 долларын үнэтэй нүүрсийг 3-хан долларын унацтайгаар гадагшаа өрөндөө өгч байна. Хилийн цаана харин юу болж байна гээч. Оюу Толгойг ухсан Канадууд хөрөнгийн бирж дээр тэрбум тэрбумаар нь мөнгө босгож байна. Тэгсэн хирнээ Монголын газар нутгийг барьцаалж зээл аваад байна. Тэд нар тэгж хөгжөөд байна. Бид нар өрөнд орж ухсан нүх овоолсон шороотойгоо хоосон хоцроод байна. Таван Толгойн хилийн цаана тэгвэл юу болж байна. Зөвхөн манай нүүрсийг цааш нь дэлхийн зах зээлийн үнээр зараад Өвөрмонголоос угшилтай 18-н тэрбумтан, Хятад угшилтай 60-н тэрбумтан гарсан мэдээ байна. Монголд харин юу үлдэв дээ. Өр шир ухсан нүх овоолсон шорооноос өөр юу ч алга. Ингэн ингэн гадаадад тэрбумтан төрүүлж өгч байхад, эх нутгийнхаа зоог амар амгаланг орхиж хөлсөө цувж байна яршиг. Ухаагүй байсан ч өлсөнө, Ухлаа гээд өлсөхийн хажуугаар бас эх нутаг минь сүйднэ.

  • bi (October 16, 2016 10:44:08 pm )

    avaagui shde uug n, avchval harin …..

  • Хахаха (October 17, 2016 12:40:02 am )

    МАНгарууд МАН-ыг хятадуудтай нь сонгосон бүх юм өнгөрсөн монголын тусгаар тогтнол будаа. Нэгэнт сонголтоо хийчихсэн маогаа хүлээгээд сууж байх болж дээ. МАН монголыг хятадууд худалдана

  • мн (October 17, 2016 9:32:19 am )

    МАНЫ ТОЛГОИГ ТАСД

  • Зөв (October 17, 2016 2:49:24 pm )

    Гадаадаас бага хүүтэй банк орж ирээд монголд ноёрхоод байгаа банкны хүү буурч өрсөлдөөн бий болж иргэдэд маш хэрэгтэй дэмжмж байна

antalya rent a car