antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2016 4 comments

“Энержи ресурс” Японы Сумитомо компанитай хамтрахаар болжээ

нийтлэсэн Admin

f2c26c740336de7a02f779a98691ce23

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр буюу баасан гаригт Японы улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Японы худалдаа хөрөнгө оруулалтын форум болж Монголоос 50 гаруй, Японы 240 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр зарим компани, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал,

-Монгол Улсын “Энержи ресурс” ХХК  Япон Улсын Сумитомо компанитай “Нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны харилцан ойлголцол”-ын санамж бичигт,

-Монгол Улсын “Цагаан чулуут” консорциум Япон Улсын “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллах санамж бичигт,

-Монгол Улсын “Драй милк” ХХК Япон улсын “Пирсай” компанитай “Онцгой эрхтэй түгээлтийн гэрээ”-нд тус тус гарын үсэг зурав.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (October 14, 2016 1:12:24 pm )

    Болждээ. Тавантолгойг явуулхад Япон зэрэг орны хөрөнгө оруулалт аль ч талаасаа зөв.

  • Иргэд (October 15, 2016 7:59:00 am )

    Монголын энэ компани давуу тал нь нуурсээ угаах уйлдвэртэй

  • зочин (October 15, 2016 1:08:27 pm )

    зөв зүйл хийж байгаа тул дэмжиж байна

  • Anonymous (October 15, 2016 4:03:09 pm )

    shinhua tumur zamiin zurgaas gadna baishin barilgiin zurag tosliig standaar hiisen gehdee harshlah esehiig harah uldlee

antalya rent a car