antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2016 36 comments

Бондын мөнгөний луйврын хэргээр Б.Гарамгайбаатар ч дээлээ нөмөрч болзошгүй!

нийтлэсэн Admin

12970358_970483483000669_79233709_o

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг анх шалгах болсон үндэслэл нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанитай холбоотой байсан гэдгийг өмнөх бичвэрт цухас дурдсан. Тэгвэл чухам ямар учир шалтгаантай вэ гэдгийг энд тодруулан хүргэж байна.

Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан ч,  УИХ-ын гишүүн болж чадаагүй  Б.Гарамгайбаатарын байгуулсан, одоо ч өөрийнх нь болох  “Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хавар мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан  боловч  1  км ч  зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ  “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм.

Тэгэхээр “Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон  шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан.

За харин Б.Гарамгайбаатар эрхэм бол өөртөө хир халдаадаггүй. Тэрбээр бондын мөнгийг зүй бусаар зарцуулаад байна уу гэх агуулгатай асуултад хариулахдаа “Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхмын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.”хэмээн томорч байсан хүн.

Үнэхээр ч тэр мөнгийг  ганцхан алхмын зайтай харж байсан хүмүүсийн нэг Б.Гарамгайбаатар гэдэг нь ойлгогдож эхэлж байх шиг байна. Учир нь үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан хэдэн тэрбумыг Хөгжлийн банкнаас гаргуулж авсан байж болзошгүй хүнд мөнгөний үнэр дэндүү ойрхон ч байлгүй яахав дээ. Нэг ёсондоо Б.Гарамгайбаатар бол бондын мөнгөтэй холбоотойгоор дээлээ нэмэрч болзошгүй хүмүүсийн нэг юм.

Хөгжлийн банкны луйвартай холбоотой мэдээлэл үргэлжлэн танд хүрнэ.

Эх сурвалж:  Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • 1323 (October 14, 2016 11:01:03 am )

    nomroosei

  • Anonymous (October 14, 2016 11:07:28 am )

    За тэгээд зээл аваад төлөөгүй ажил хийгээгүй МАН-ын компаниудыг ч гэсэн алагчлалгүй шалгачих ганц нэгийг нь улс төржих ёсгүй шүү АТГ-ынхаан. Одоо байгаа МАН-ын дарга нар ч маш их мөнгө Чингис бондоос авсан зээлээ төлөөгүй гээд байгаа тэднийг ч бас сайн шалгаж ил тодоор ард түмэнд мэдээл та нар ард түмэнд үйлчлэх байгууллага шүү шудрага байцгаа

  • Anonymous (October 14, 2016 11:15:38 am )

    gol ni butsaaj toluuleh l heregtei shuu amjilt

  • zochinZOCHIN (October 14, 2016 11:22:21 am )

    oligtoihon numrvvleed ylsiig hohirolgvi bolgo chingis samuurai bvondiin mungiig idej uusan nuhdvvdiig hair nairgvi baribchil ylsiig hohirolgvi bolgoh heregtei

  • Anonymous (October 14, 2016 11:39:13 am )

    хамгийн гол идсэн улсын мөнгийг нэн түрүүнд төлүүлээд дараа нь шоронд хатаа наадхаа их том байсан да 42 тбм төгрөгөөр сонгууль хийгээл аан муу саарал илжиг

    • Anonymous (October 14, 2016 1:26:30 pm )

      Yag zuv.Tuluuleh heregtei

  • zochin (October 14, 2016 11:52:55 am )

    End olon toomchuul huvaasan.

  • Anonymous (October 14, 2016 11:58:20 am )

    Нарийн шалгаж шийтгэл хүлээлгэж бүх хөрөнгийн хурааж хатуу шийтгэх хэрэгтэй

  • Egv (October 14, 2016 12:09:52 pm )

    Ene garamgai xulgaichiig shopond xi!

  • Unen (October 14, 2016 12:45:11 pm )

    Aldag hulgaichuudaa . Avsan mungii ni avsand tsug hiigeed tonilgovol taarna. Yostoi heleh ug alga. Minii Mongoliin bayalaga ard tumnii umch shuu ! Hedhen luilvarchin, hulgaichuudiig odoo olj ilruulej hurungu mungii ni ard tumendee shiljuuulei ! Zorigtoi zaluuchuudaa demjiei! Baatar tsol olgoyoi! Batuulees Baatar tsoliig ni huraaj avaya ! Yu hiisen hulgai hiisen hund Yurunhiilegch hayagaa manaj balai tsol ugdug baina aa !

  • 1111 (October 14, 2016 1:04:19 pm )

    зөв шорон өөр сонголт байхгүй дээр нь мөнгөө олж ав

  • зочин (October 14, 2016 1:10:16 pm )

    Зээл авсан бүхнийг олон нийтэд ил болго. Төлөлтийн явцыг ч мэдээл. Аль нам, хэн байх нь сонин биш. Харин авсан зээлээр юу хийж байна. Эргэн төлөлт графикаараа байна уу. гэдэг л сонин. Энэ Гарамгай баатарч ялгаагүй авсан л бол зээлээ төлөлтөө ил тод гарга. Нуугаад байх тусам л “НО”-той гэдэг нь бүхний нүдэнд ил болоод байгаа шүү дээ. Тэгэхээр дээлээ нөмрөхөд бэлэн. Зангиагаа зүүгээд дуудсан газарт бэлэн байх л болно. Үгүй бол оймсоо гозгонуулаад марш.

  • mgl tulgatan 99 (October 14, 2016 1:17:02 pm )

    garamgai baatar gej gaig mash sain shalgah heregtei zasag zob bodlogo ybuulj manai huuli huchnii baiguullaga mash sain ajillaj bgaad bayr hurgii odoo ulsaa bodohgui bol uls oron ard tymen ireedui hoich maani balarlaa toroos torson oligarhuudaas uls horongoo huraa sain shalga tednii mongo gj bhgui ene ard tumnii ulsiin mongo

  • citizen (October 14, 2016 2:00:34 pm )

    Энэ сэгсгэр цагаан дэлт нэгмөсөн нөмөрч Тамын ёроол нисээсэй

  • ganaa (October 14, 2016 2:21:02 pm )

    end setgegdel bichij baigaa ulsuud yadaj ner usaa tavij baigaad bicheech. nuugdachikhaad l soliorch baikh yum. Zam yaj baridagiig medekh uu? 1 km zam yamar uneteig medekh uu? terkhiin tsagaan nuuriin urduur tavisan zamaar yavdag khumuus bol Monroudiig yu khiiseniig medne dee. ajil khiij baigaa khumuusiig bugdiig n shorond khiij chadakhgui dee. shudraga unen khezee negen tsagt uneniig il bolgono. khilseer yallagdaj baigaa khumuus yalakh tsag irj end yu durtaigaa neree nuuj bichij baigaa teneguud bichseniikhee goriig amsakh tsag irne ee

  • Zuv bai (October 14, 2016 2:39:55 pm )

    Гарамгайбаатар биш
    Гарамгай хулгайч байжээ.
    Ганцад хийвэл таарна

  • зочин (October 14, 2016 2:42:59 pm )

    шорон яриад амжилт гарах уу ер нь хэн ч бай өр зээл шамшигдуулалттай бол заавал төлж барагдуулдаг л байх хэрэгтэй шоронд суусан хүн улсаар тэжээлгэнэ,харин юугаараа төлбөр хийх вэ

  • boldoo (October 14, 2016 3:13:27 pm )

    garamgaibaatarig sain shalga niih tsever hun shig l yum yariad bsan uuruu ulsin uchnuun tuchnuun mungiig idcheed ene coment bichij bgaa humuus bugdeeree hudlaa bichihgui sh dee ortoi boloo l bichij bgaa ardchlilin daldaganasan yumnuud ulsin mungiig alban tushaaltan bur ih bagaar ni zunduu idsen odoo uuniig l huuli hyanaltin baiguullaguud nam gehguigeer l ilruulj gargaj irvel sain bna ard tumen uuniig l husch bgaa tegehgui bol mungu idsen hulgaichuud gadagshaa garaad idsen munguuruu tansaglah geed turuuch ni hil davaad yavsan l bgaa shuu

  • Garamgai hulgaichiig zaazal (October 14, 2016 3:38:02 pm )

    Davarsan hulgaichiig dald oruul

  • Anonymous (October 14, 2016 3:49:53 pm )

    Энэ бол яалтгүй хулгайч төрөөс төрсөн хулгайч нарын нэг мөөнөөсөө мөн Үнэн хаа явна

  • Anonymous (October 14, 2016 5:02:40 pm )

    МАН МАНАЙ НАМЫН ХУЛГАЙЧ ДАХИН ХУЛГАЙ ЛУЙВАРХИ ХҮНИЙ НАМЫН ХУЛГАЙЧ ШОРОНД ОР БИДЭНТЭЙ ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮМҮҮС ЧЭМЭЭГҮЙ АМАРАЛТАНД ЯВЬ ГЭСЭН БОДЛОГ БАРИЖ БАЙНА УУ

  • зочин (October 14, 2016 6:08:43 pm )

    ГАРАМГАЙБААТАР БИШ ГАРАМГАЙГАЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХҮН. СОНГУУЛЬД ӨӨРТӨӨ ЖИЖИГ ТОЙРОГ ГАРГАЖ ХЭНТИЙН АРД ТҮМНИЙГ ИХЭЭХЭН БАСАМЖИЛЖ ДОРОМЖИЛСОН НӨХӨР, БУРХАН БҮГДИЙГ ШИЙДЭЭД ӨГНӨ, ЗАМ ТАВИХ НЭРЭЭР ИДСЭН МӨНГӨӨ ХЭНТИЙН АРД ТҮМЭНД БУЦААЖ ӨГ ЛУЙВАРЧИН ЭРЭЭ

  • Zochin (October 14, 2016 7:12:34 pm )

    Ene Garamgaibaatar estoi hogiin gar shorond suulgaa !

  • зочин (October 15, 2016 9:22:32 am )

    Гарамгай гайгийн тавьсан Хэнтий ордог зам ёстой ТАМ шүү тэрнийг ч шалгах хэрэгтэй.

  • Пүрэвсүрэн (October 15, 2016 1:00:40 pm )

    элдэв юмаар ард түмний толгой эргүүлж тойруулаад байлгүй үнэхээр идсэн л байвал төлүүлж сургууль цэцэрлэг эмнэлэг бариул үгүй бол битгий дэмий юмаар ард түмний толгой бүү эргүүл үнэн л хэрэгтэй байна

  • Anonymous (October 15, 2016 1:15:37 pm )

    hentii aimgiim Chingis hot hurtel yavah zamd Garamgaibaatar gegch etgeediin tavisan zamd 40km gazar bol taaruuhan mashiniig heden heseg bolgohoor neg heseg bainaa. Ter ih mongo tsusalchihad yadaj chihee hanginuulaad baihaargui zam tavij boloogui l um baihdaa. Mongo idseb ch gesen bas ovoo zam taviad ogson un shuu geed yarih baisan shuu dee. iim idej uuj tsaddaggui humuusiig deeliig n nomruuleh l heregtei shuu dee

  • Anonymous (October 15, 2016 5:34:15 pm )

    Би ганцхан идээгүй олон хүн идсэн гэдгээр хэргийг бүдэгрүүлж болохгүй. Тухайн хэрэгт холбогдсон хүн нь өөрөө бол хэргээ хариуцах л хэрэгтэй. Хулгайч айлийн гэр ухаж баригдчихаад өөр олон хулгайч олон айл ухсан гээд хэргээс мултрах ойлголт байдаггүй.

  • т (October 15, 2016 7:07:16 pm )

    за тэгэж л таарна даа яана дааа

  • зочин (October 16, 2016 12:35:08 pm )

    АЖИЛ ХИЙСЭН ХҮН АСУУДАЛД УНАХГҮЙ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ХҮН БҮР ЯАХ Ч ҮГҮЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МАН-ЫГ ЯАНА БЕ

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (October 16, 2016 2:22:15 pm )

    Идэж уусан нь тодорхой болоод байгаа бол удааширах юу байхав. хурдхан шиг дээлийн нөмрүүлээд , идсэн мөнгийг нь төлүүлээд л болоо. Улс орон хэцүү гэж гоншигноод байхаар эднээс мөнгийг нь аваад л баян болчих юм биш үү?

  • Г.Батнасан (October 16, 2016 3:53:38 pm )

    Шоронд илгээх нь ч тодорхой. Юуны түрүүнд ганц энэ нөхөр биш бүх хулгайчаас тэр хулгайлсан, луйвардсан хөрөнгө мөнгийг нь буцаан авах явдал. Монголыг эдийн засгийн хямралаас гаргах хамгийн дөт зам бол энэ юм. Монгол мөнгөгүй болоогүй луйварчидын халаасалсан мөнгө Монголын өр, зээлээс хэд дахин их байгаа.

  • irgen (October 16, 2016 4:01:26 pm )

    hamgiin gol ulsiin mungiig butsaaj toluuleh l heregtei bna

  • Монгол. (October 16, 2016 7:17:36 pm )

    Гарамгайбаатар ч гарам идэж луйвардсан шүү, бондын мөнгийг. Түүнийг шалгаж шоронд нь суулгасан дээр дээ.

  • zochin (October 17, 2016 7:25:15 am )

    bondiin mungu awsan humuuseer uriig ni tuluuluh heregtei, aimguudad 5 aas 6 hun awsan baidag yum bn, atg ni shuurhai ajillahgui l bn da

  • zochinZOCHIN (October 17, 2016 7:51:13 am )

    oligtoihoon deeliig ni numrvvl naadah chini estoi no toi nuhur

  • Shudraga (October 18, 2016 7:50:19 am )

    Ene deltei guu haana yavnaa turgen deelii ni numruuleech mun ch ih hiirhdeg garamgai gai bna lee tsedenbal agsny oi temdegleh talaar yarihad yu gej balairch bvaa tsbal chini chinii derged burhan bhgui yu

antalya rent a car