antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2016 26 comments

Хөгжлийн банкны луйврыг зөвхөн Н.Мөнхбаттай холбож хаях боломж Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт гарахгүй л болов уу!

нийтлэсэн Admin

1ca336ae9f4d65e54ade04474c074c12_1463631055

Мөнгө босго, мөнгө ол, гэхдээ тэрийгээ амин хувийн эсвэл хэсэг бүлэглэлийн эрх ашигт бус Монгол Улсын бодит хөгжилд зориул, зөв төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хий гэдэг үндэслэлээр Хөгжлийн банкийг байгуулж, хууль тогтоох дээд байгууллага бүхэл бүтэн бие даасан хуулийг нь хүртэл баталсан байдаг.  Бид тэгж л ойлгодог. Гэвч Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг дүнгээ танилцуулж, нийтэд тодорхой мэдээлэл цацсанаар Хөгжлийн банкаар халхавч хийсэн нөхдүүд бондын хөрөнгөөр ёстой нэг туйлах шиг болжээ гэсэн ойлголтод хүрээд байж байна. Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгааг Дэд сайд Б.Энхбаяр албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол Чингис бондын талтай дүйх хэмжээний их мөнгө. Тэгэхээр хуулийн байгууллагаас шалгаж үнэн мөнийг нь тогтоохоос өөр аргагүй, жинхэнэ утгаараа улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлын тухай энд яригдаж байгаа юм.

Анх Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарсны дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат байр сууриа илэрхийлэхдээ “Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” ХХК-д шууд шил­жүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцол­борт 8.7 км ха­туу хучилт­тай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан. Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна” гэж байсан юм.

Тэгэхээр гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбоотойгоор эхэлж хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн Н.Мөнхбат нарын асуудал явж явж их наядаас хол давсан мөнгөтэй холбоотой асуудал болоод байна.

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд Н.Мөнхбатыг барьсан хорьсон гэх мэдээлэлд анхаарал хандуулахаасаа илүүтэй, түүнд чиг зааврыг өгч байсан нөхдүүд бас дээлээ нөмрөх үү, тэдэнтэй хуулийн байгууллага хариуцлага тооцох уу гэдэг асуудал анхаарлын төвд байх ёстой сэдэв юм. Учир нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхын саналаар хуваарилан шилжүүлдэг. Тодорхой хэлбэл, Засгийн газрын түвшинд яригдаж шийдэгдсэн асуудлыг Хөгжлийн банк хүлээж авдаг гэсэн үг. Тэр ч утгаараа захирал асан Н.Мөнхбат нэгэн цагт зөвлөх нь явсан Н.Батбаяр сайдынхаа шийдвэр хийгээд, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн явсан Н.Алтанхуяг нарын шийдвэрээр нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байх магадлал өндөр. Мэдээж уг асуудлыг хуулийнхан шалгаж тогтоох биз ээ.

 “Чингис”, “Самурай” бондыг Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч гаргасан  гэдгийг бүгд нүдээрээ харж байсан. Түүнчлэн үр ашиггүй зарцуулж, шамшигдуулсан асуудал дээр тэд огт хариуцлага хүлээхгүй байна гэж үгүй болов уу. Мэдээж энд АН-ын нэр хүндийн асуудал шууд хамаарч таарна. Тус намын экс дарга З.Энхболд  “Фортуна”  Н.Батбаярыг зөв юм сэтгэдэг хийдэг хүн гэж магтаж яриад байсан. Тэгвэл тэр магтаалын эзэн нь жинхэнэ матарлагч байж болзошгүй байна. Өөрийнхөө  зөвлөх Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны захирлаар тавьж, хөшигний цаанаас банкийг удирдсан гэгддэг тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч мөн уг асуудлаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл байсан. Гэхдээ албаныхан баталгаажуулаагүй байгаа юм.

Ямар ч байсан Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарыг уг асуудлуудтай холбоотойгоор гадуур шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Баригдаж хоригдоод байгаа Н.Мөнхбат хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Чингис” бондын зарцуулалт нууц байна, идэж уулаа гэсэн гүтгэлгийн мэдээлэл яваад байхаар нөгөө нөхдүүд ирээд надаас асуудаг. “Мөнхбат аа, чамайг АТГ-аас шалгаад байгаа юм уу. Чамд хэрэг үүсгэсэн гэж сонслоо” гээд л ирдэг. Тэдэнд “ингэсэн юм, тэгсэн юм” гээд л тайлбараа хэлээд явуулдаг. Тэд байнга ингэж л ажилладаг. Тэгэхээр хаа хаанаа хариуцлагатай ажиллах ёстой юм байна. Бага багаар сайжирч байгаа ч хуучин сэтгэхүйгээсээ салах арай л болоогүй байна даа. Хөгжлийн банкинд тансаглах боломж угаасаа байхгүй. Засгийн газраас томилогдсон ТУЗ үйл ажиллагааны зардлын төсвийг нь баталж өгдөг. Тэр төсвөөс хэтрэх бололцоогүй. Юуг тансаглал гээд байгааг би бас ойлгохгүй л яваа.” гэхчлэн хэлж ярьсан байдаг.

Харамсалтай нь шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулсан дүнг харахаар хэтрүүлээд хэлэхэд тархинд цус харвачихмаар зөрчлүүд харагдаад байдаг.

Чингис бондыг гаргасны дараа  Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ “Олон улсын зах зээлээс мөнгө босгоно  гэдэг Монгол Улсын хийж чадаагүй ажил. Гэхдээ бид хийж үзээгүй гэж ярьж болохгүй олон жил ярьсан. Үүний дагуу л хийсэн. Айдас хүйдэс ярих хэрэггүй. Бид гадаадаас зээл авч байсан. Хүү нь бусадтай харьцуулахад Туркийн тэрбум ам.доллараас бага. Энэ улсынх 6.052 хувь, ОХУ-ын арван жилийн хугацаатай гаргасан хүүгээс бага. Бид үүнийг сүржигнүүлэх хэрэггүй. Иргэдэд нэг тэрбум ам.долларыг иргэддээ зүгээр өгчихсөн ш дээ. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Тиймээс тоо баримтыг иргэдэд зөв ойлгуулах, нээлттэй байлгах хэрэгтэй.” гэхчлэн хэлж ярьж байсан юм.

Уг нь тэрбээр айдас хүйдэс хэрэггүй, сүржигнүүлэх хэрэггүй гэж өөрөө хэлж байсан. Гэвч одоо бол нөхцөл байдал өөр байна. Бондын мөнгөөр дураараа дургисан нөхдүүд бүгд хуулийн байгууллагын үүдээр орж үнэнээ дэлгэх цаг ойртжээ. Хэргийг захирал асан Н.Мөнхбаттай холбож хаях боломж Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт гарахгүй л болов уу.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • 2016 (October 14, 2016 9:26:08 am )

    ан- ы луйварчид үнэхээр дээрэм тонуул хийсэн. ман- хуйвалдвал олон түмэн тэсрэх нь бна шүү.

  • Салхич шувуу (October 14, 2016 9:32:38 am )

    Хуулийн байгууллагынхан ард түмний өмнө хүлээсэн үүргээ бодож ямар нэгэн яманд авталгүй сайн шалгаж таарсан шийтгэлийг нь шударгаар ношдуулах хэрэгтэй.

  • zochin (October 14, 2016 9:35:28 am )

    YAG unen Altanhuyag ter buu 2-ig mash sain shalgah heregtei ter buu bol ugnaasaaa idej uusan n oilgomjtoi ARDCHILSAN NAM BOL ZUGEER SUUJ BGAAD ARD TUMNII MUNGUUR BAYJIH ZORILGOTOI HUMUUS

  • irgen (October 14, 2016 10:31:04 am )

    hajuudah humuustee halgaatai garuud bna shyy

  • иргэн (October 14, 2016 10:43:21 am )

    идсэн уусан гэдгээс гадна үр ашгаа өгөхгүй юманд их зарцуулсан мэдээлэл зөндөө бий ийм юмнуудыг зэрэг цэгцлэх буцааж төлүүлэх хүүг хатуу тооцох хэрэгтэй

  • ЖАгийЗочиночин (October 14, 2016 11:26:40 am )

    Энэ хулгайчуудын хийсэн булайг сайн дэлгэх хэрэгтэй. Алтан хуяг энх тайвны тагтаа шиг л юм яриад явдаг. Үнэн чанартаа жинхэнэ луйварчин шүү дээ. Бусдад олгочихсон зээлийг бол хүүтэй нь авах юм байгаа биз.

  • Тоодой (October 14, 2016 11:41:23 am )

    энэ 2 нам монголоор минь тоглож дууслаа хүмүүсээ

  • зочин (October 14, 2016 6:16:27 pm )

    БАТБАЯР САЙД БАЙХДАА ӨВЧИНГҮЙ ДЭГЭЖ ДЭРВЭЖ СОГТОЖ ХӨЛЧҮҮРХЭЖ ЯВСАНСАН, ОДОО 3 САРЫН ДОТОР ШАЛГАГДАХ БОЛОХООРОО ЗҮРХНИЙ ХҮНД ӨВЧТЭЙ БОЛДОГ ТУН ТООГҮЙ ЮМ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ, ШОРОН ГЭЖ ИХ АЙЛЫН ХААЛГА ТАТАХААРАА ЯАНАА?

  • банхар (October 14, 2016 7:48:08 pm )

    Сангийн сайд асан Улаан энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

  • irgen (October 14, 2016 8:18:48 pm )

    Uisiin mongiig idej uugaad baihaarchin zurh ovdodgiin bnaldaa

  • Anonymous (October 14, 2016 11:04:57 pm )

    Ulaan caid cain medej bgaa daa?! Tegexeer deerxi noxodyydiin gemt xergiig oogshyyleed duugyi xyleen zobshoorood cuugaad bcan bolj taarx nee?! Xuuliinxand adilxan gemt xeregteneer l xaragdax uu?

  • mgl tulgatan 99 (October 15, 2016 1:45:09 am )

    odoo uneheer ard tumen teshee boliloo bugdiig shalgaj uls eh orniig orgui bolgo an nam arai denduu ard tumniig doromjilson uhehdee uher buuga gdg shig tor odoo hatuu hariutsalaga tootsoj buh horongiig bituumjilj ulsiin omchoo abah heregtei ard tumen shaardj bna

  • Una (October 15, 2016 3:40:19 am )

    Medeej Ulaan Saïd medej l bga SH de yagaad dyygui bgad bga yum be??????

  • zochinzochinzochin (October 15, 2016 8:06:52 am )

    sots niigmiin ardiin hyanan shalgah horoog tatan byylgaad dyraaraa avirlasanii gai

  • Tenger (October 15, 2016 8:21:32 am )

    Ingej idej uuj zugaatsaj tansaglah l gj uhen hatan yug ch hamaagui amlaj deedsiin sentiid suudaga shde eniig ni uher mongolchuud ymar medehgui bish.teglee geed mongolchuud bosloo yu negdlee yu hezeech ugui l bhgui yu hahaha hoh ineed hurchlee. Mongolchuud hezeech negdej niilj chadahgui sain ybaadaa ataarhaj muu ybaaga ulam darj deerlehdege hun chanargui uls uud 3sayuulaa bugd hahaha hohinee

  • Tenger (October 15, 2016 8:27:54 am )

    Hudlaa tsetserhesen komentuud hahaha ta nar yaj ch chadahgui za.hudlaa negdej niilj eh ornoo abarch ard tumnii amidarliig deeshe tatahguigees hoish ha haha mongolchuud hezee ch negdehgui bosohgui gdeg dr moriitsonch bolno mongolchuud aimhaa hulchigar doojoogui hiimorgui laus vetnamaas ch 7 dor ard tumen

  • zochin (October 15, 2016 3:13:53 pm )

    hamgiin gol hurdan uchirii n olj ter idsen uusan zalilsan mungiig hurdan garguulj uls orniihoo uriig tulj duusgaachee ter ornvvd cin turiin tomchuudiin tavisan idsen uusan ur bolohoos ard tvmnii ur shir gj negeehen cn um bhgvi gedgiig bvgd medej bgaa shvvdee

  • zochin (October 15, 2016 3:16:16 pm )

    ingejl uls oron orond orj bgaa shdee hatuu hariutslaga toots ish ungasan tolgoi ulaan hooloigoo luivar hiihgvigeer tejeej chadahgvi bgaa um bol amidrah geed arzaij baih hereg bgaa umuu daa

  • zochin (October 15, 2016 3:23:55 pm )

    zaaaval turd garj bj tegeed luivar hiihgvi l bol amidarch chaddaggvi bvr zurshil bolchihson manaihan shig iim bulaitai uls bdag blovuu eh oron icheh nvvr ene ter bol tsaashaa l gn shvvdee heleh ch vg bhgvi boltol dendvv emgenel

  • Би (October 15, 2016 7:48:03 pm )

    оффшорчиддоо хариуцлага тооцоод улсын энэ их мөнгийг үрэн таран хийсэн хэдхэн тооны нөхдүүдийг шалгаж идсэн хөрөнгө мөнгийг төлүүлвэл манай эх орны эдийн засаг дорхноо сэргэнэ

  • Anonymous (October 15, 2016 9:22:16 pm )

    AH hulgaichidiig udaan shalgaj bna shuu

  • Anonymous (October 16, 2016 10:43:56 am )

    Ардын нам хулгайг өөрсдөө үүрэх вий дээ 2012 онд хулгай зэлгийг хуулиар номхотгож байж ард түмнээс ардчилсан нам өндөр үнэлгээ авч байсан хулгайч нарыг ганц нэг хүний ятгалгаар үлбийж байж өөрсдөө дараа нь нэрийг нь авна шүү

  • Г.Батнасан (October 16, 2016 3:39:57 pm )

    Энэ асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж чин үнэнийг шудрагаар тогтооно, тэгээд холбогдогч нарт тэр тусмаа чиглүүлэгч нарт зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэдэгт эргэлзэж байна. Бидний сайн танил биш хэн нэгэнд тохоод нам гүм болно биз. Харин тэр их өр зээл эгэл бидний нуруун дээр үлдэнэ. Олгиархижсан тогтолцоог нурааж байж л асуудал шудрагаар шийдэгдэнэ. Энэ тогтолцоог МАН,АН-ын аль нь ч биш, бас наманцарууд ч биш их хувьсгал л нураана.

  • Улс тор судлаач. (October 16, 2016 9:36:30 pm )

    Хууль хяналтын байгууллагын эцсийн дугнэлт гараагуй байхад Бондын монгийг идчихсан юм шиг хэдэн хуний зураг тавьж, элдэв юм зохион байгуулалттайгаар одор бур бичиж байгаа нь эдгээр хумуусийг гэмт хэрэг хийсэн мэт харагдуулж, эцэстээ эдгээр хумуусийн нэр хундэд халдсан хууль бус уйлдэл тул Shuurhai.mn сайтын эзэн анхаарах естой шуу. Ер нь олон нийтэд унэн зов мэдээлэл огдоггуй энэ мэтийн ХМХ-ийн уйл ажиллагааг зогсоож, хуулийн хариуцлага хулээлгэх нь зуйтэй юм шуу.

  • АН-ын ахмад (October 17, 2016 10:01:25 am )

    Энэ бүх идэж гэх асуудлыг Элбэгдорж л өөрөө шууд оролцож байж зөв шийдэх байх дааАлтанхуягт эрүү үүсгэх зүйтэй дээ яаравчлах хэрэгтэй байнаа Ингэж байтал Эбо-гийн хугацаа дуусчихвал өнгөрнө өө МАН ямарч арга хэмжээ авахгүй, бүгд холбоотой

  • МОНГОЛ (October 18, 2016 9:18:01 pm )

    ЭНЭ ТОРИЙН ЛУЙВАРЧИДЫГ БУХ ХОРОНГИЙН ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ДАХИН ТОРД АЖИЛЛАХ ЭРХИЙГ ХАС АГ ХЭРЭГТЭЙ /БУГДИЙГ/ НЬ ТОР ДОТОР МОНГО ЗАЛИГДАГ СУЛЖЭЭ УУССЭЖЭЭ

antalya rent a car