antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2016 1 comment

Шастины нэрэмжит төв эмнэлгийн авто зогсоол ашиглалтанд орлоо

нийтлэсэн Admin

dsc_8220-1024x630Олон жилийн хугацаанд цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий замыг Замын сангийн хөрөнгөөс зохицуулалт хийж ус зайлуулах шугамтай, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, их бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэх ажил бүрэн хийгдэж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн дарга эмч нар, гүйцэтгэгч байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн хүн ам өсөхийн хирээр төвлөрөл бий болж авто замын ачаалал нэмэгдэж байна. Авто замын ачааллыг бууруулахын тулд авто зогсоолуудыг нэмж барих шаардлага амьдралаас урган гарч байна. Энэ ажлыг санаачлан, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, болон гүйцэтгэгч компанийханд талархал илэрхийлье” гэв.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлын эхлүүлж Шастины нэрэмжит төв эмнэлгийн  урд талын замыг засварлаж өнөөдөр ашиглалт хүлээлгэж өгч байна” гэдгийг онцолсон.

Эмнэлгийн удирдлага олон жил хүлээсэн ажлыг ажил хэрэг болгосонд нийслэлийн удирдлагуудад баярласанаа илэрхийлж эмч нар болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, иргэдийн өмнөөс Хотын Ерөнхий менежерт талархал гардууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 13, 2016 7:42:54 pm )

    Эмнэлгийн газрыг бүгдийг нь луйвардаж авсан. Тэгээд одоо тэнд барилгууд баригдсан ба үндсэндээ тэр хэдэн барилгынмашмны зогсоолыг барьж өглөө дөө.

antalya rent a car