Олны анхааралд үргэлж байдаг улс төр, урлаг уран сайхан гээд салбар салбарт хүч үзэж яваа СТА дуучин Нара өөрийн цахим хуудастаа өнгөрөгч даваа гарагаас эхлэн нэгэн хандивын аяныг эхлүүлээд байсан билээ. Гал түймрийн аюулаас гэр орноо алдсан иргэд болон хүүхэд багачуудад эхний ээлжинд өөрийн биеэр найз нөхдийн хамт хувцас эд хэрэглэл болон хоол хүнсний тусламж үзүүлээд байгаа юм. 63-р сургуулийн 9-р ангийн хөгжлийн бэрхшээлтэй охины гэр болон хөршийнх нийлээд 2 өрхийн гэр гал түймэрт шатсан бөгөөд одоогийн байдлаар үлдсэн нэг гэртээ бүгд толгой хорогдож байгаа юм байна.
Энэ гэрт 2 сартай нярай, 6н сартай нялх, 2настай болон 4н настай бяцхан охид мөн 9-р ангийн ХБ охин гэсэн нийт 5н хүүхэд байгаа бөгөөд дуучин бүсгүй хаан банкны хандивын данс нээж энэхүү аянг цааш нь өрнүүлж байна.Ийнхүү хоёр өрхийг өөрийн гэсэн орон гэртэй болгох зорилготой тус аянд халуун сэтгэлт Монголын ард түмэн аль хэдийнээ тусламжийн гараа сунгаад эхэлжээ.
Мэндэлсэн өдрөө угтаж өчүүхэн ч гэсэн сайн үйл хийж хүн болж энэ хорвоод мэндэлснийх зөвхөн өөртөө хамаатай хүмүүсийг баярлуулах биш чадахаараа бусдыг баярлуулая гэсэн түүний чин хүслийг сонсогч фенүүд нь тун таатайгаар хүлээж авсан нь илт байлаа. Сүүлийн үед нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаануудад өөрийн биеэр дуу хоолойгоо нэгтгэж яваа дуучин бүсгүйн эхлүүлж өрнүүлж буй сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 14, 2016 12:43:07 am )
төрөөс төрсөн тэр бумтангуудболон үндэсний бөхчүүдээс ийм санаачилга гаргасан байдаг болов уу
-
их орон (October 14, 2016 6:11:18 am )
soloit yahan huuhen mongo oloh argaa oljdee
-
Irgen (October 14, 2016 9:35:05 am )
Teneg yum bichsen awgai l bh da shuumjkehes uur yum hiij chadahgui yadarsan amitan bh da zailuul.hund ataarhaj muu helehes uur ajilgui nuhud bdag shu
-
Зочин (October 14, 2016 12:22:55 pm )
ЯАХАА АЛДАТЛАА БАЯЖСАН УРД БОЛОН ОДОО БАЙГАА УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭС Л ӨӨРӨӨР СЭТГЭЖ БАЙНА ДАА НАРА. ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.
-
Янжаа (October 14, 2016 8:08:27 pm )
Амжилт
-
Irgen (October 14, 2016 10:03:42 pm )
Naraag harhad durelzen asaj bga gal shig himorilog ninjin setgeltei bairiin busguidee turuus tursun ter bumptan z.enhbold batuul bayrcogt bathuu su.batbold m.enhbold nar shig humsaa nuusan muurnii hul shig ym l lav bish!! Baraad amjilt
-
Baigai (October 14, 2016 10:07:34 pm )
Amjilt
-
irgen (October 16, 2016 5:55:52 pm )
nara xiimel avgai unen yum xiij bna u esvel uurtuu ashigtai pr xiigeed bna u xiimel emee songuuliin uer ingej bayjsan shuu
8 Comments