antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2016 19 comments

Ж.Төрсайхан: “Хас” банкныханд нялх нойтон хүүхэдтэй байна уу, гудамжинд гараад хөлдөж үхнэ үү хамаагүй юм шиг байна лээ  

нийтлэсэн Admin

7a6409a35f8223f856dc99651cb33cb1_l

Хөгжлийн бэрхшээлтэй, бие өвчтэй гээд томоос том “шалтаг” тавин ажлаас хойшоо сууж мэддэггүй Ж.Төрсайхан гэж иргэн хүч хөдөлмөрөө зориулан байж босгосон орон гэрээ бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн  банкны барьцаанд алдах гээд байгаа учир шалтгаанаа бидэнтэй хуваалцсан юм.

Хадам эгчээсээ худалдан авсан газар дээрээ байшин босгож, сая нэг эхнэр дөрвөн хүүхдийн хамт орон гэртэй боллоо доо хэмээн баярлаж суусан өрхийн тэргүүн Ж.Төрсайхан одоо амаргүй байдалд байгаа юм байна. Тиймээс түүнтэй ярилцсанаа хүргэе.

Таныг хамаатан садандаа хуурч мэхлэгдээд, банкны барьцаанд байшин саваа алдах гээд хэцүүхэн яваа гэж сонслоо. Яг юу болсон талаар та ярихгүй юу?

-Би өөрийнхөө гараар  барьж босгосон байшингаасаа эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ хөөгдөж, гудамжинд гарчих гээд байгаа юм. Миний бие 2013 оны гуравдугаар сард эхнэрийнхээ төрсөн эгч болох С.Цэцэгмаа,  нөхөр А.Бат-Эрдэнэ нараас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 77-10А тоот хоосон хашааг 4 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд хашаандаа өөрийн хөрөнгөөр 12х8 хэмжээтэй байшин, 4х8 хэмжээтэй гараж барьсан. Хоосон хашааг нь 4 сая төгрөгөөр худалдаж авахдаа, гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, баримтжуулаагүй юм. Ах дүү улсууд учраас хэн хэндээ эргэлзэх юу байх билээ гээд л мөнгө төгрөгөө өгчихсөн. Бичиг баримтаа миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэж удаа дараа хэлэхэд “Өө, шилжүүлээд өгнө, өгнө” гэсэн хэрнээ өгөхгүй байсаар байгаад хашаа нь өөрийнх нь нэр дээр байсныг ашиглаад манай байшинг үл хөдлөхөөр оруулаад, банкны зээлийн барьцаанд тавьчихсан байгаа юм. Банкныхаа зээлийг төлж чадахгүй болохоороо Турк улс руу гарч явсан учраас, банкнаас миний барьсан үл хөдлөх хөрөнгийг хураах гээд байгаа юм.

Та нарт өмнө нь мөнгө төгрөгний өөр харилцаа байсан юм уу. Танай хашаа байшинг хэдэн төгрөгний барьцаанд тавьчихсан юм бэ?

-Байгаагүй. Би ер нь хүнээс гуйдаггүй. Өөрөө өөрийгөө л болгодог амьдралтай хүн. Манайхыг ингээд луйвардчихна, ийм юм хийчих болов уу гэж бодож байсан ч юм алга.

Гэтэл тэд манай хашаа байшинг “Хас” банкинд 50 сая төгрөгний барьцаанд тавьсан юм шиг байна лээ. Одоо бол 44 сая төгрөг нэхэгдэж байгаа. Банкны зүгээс намайг энэ мөнгийг төл, төлж чадахгүй бол  хүүхдүүдээ дагуулаад гэрээсээ гар гэсэн. Надад тийм л хоёр шаардлага тавьсан.

Манай эхнэрийн төрсөн эгч учраас арай ч ингэнэ гэж бодоогүй. Өөр таньж мэдэхгүй хүнтэй наймаа хийсэн бол бичиг баримтыг нь авч байж наймаа хийнэ шүү дээ. Уг нь тэр хүн зургаан өнчин дүүтэйгээ хамт өссөн,  айлын хамгийн том нь.  Манай эхнэр доороосоо хоёр дахь нь юм л даа. Гэтэл дөрвийн дөрвөн хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй нөхөртэй дүүгийнхээ амьдралыг ингэж хүндрүүлнэ гэж хэн мэдэх вэ дээ.

Танайд зарсан тэр газар дээр хадам эгчийнх чинь  хэдэн оноос хойш амьдарсан юм бэ?

-2010 оноос хойш. Би ч гэсэн тэнд 2010 оноос хойш амьдарсан.

Та өмнө нь хаана амьдарч байсан бэ?

-Би Баянхонгор аймгаас хотод орж ирсэн. Өөрийнхөө төрсөн дүүгийн хашаанд байж байгаад Их наранд нэг хашаа авчихсан байсан юм. Тэгээд тэндээ байшин бариад юм хийх гэсэн чинь хадам эгч “миний хоёр дүү манай тал хашааг ав, дүүгээ дэргэдээ ойрхон авмаар байна, хэн хэндээ ханьтай зүгээр байна, төрсөн эгч дүүс юм чинь ойрхон  байцгаая”  гэсэн юм.  Бусад дүү нар нь хөдөө байдаг болохоор хотод орж ирсэн дүүгээрээ хань татаж байна даа л гэж бид ойлгосон. Тэгээд яахав. “Сургууль цэцэрлэг нь ойрхон юм. Чи хөл гар муутай юм чинь, миний энэ хашааг 4 сая төгрөгөөр ав” гэхээр нь авсан юм л даа. Бичиг баримтыг нь миний нэр дээр шилжүүлж өгнө гэж явсаар байгаад нэг мэдэхэд л ийм болгочихсон байсан.

Баянхонгорт байхад танай ахуй амьдрал ямар байсан бэ. Уучлаарай, таны эрүүл мэндийн байдал ямар шалтгааны улмаас ийм болсон юм бэ?

-Би биедээ долоон удаа мэс хүргэж, 1991 оноос хойш группт орж, улсаас халамж үйлчилгээ авч ирсэн. 0-13 насны дөрвөн хүүхэдтэй хүн. Хөдөө байхдаа мал малладаг л байсан.

Зургадугаар ангид байхдаа хөлөө гэмтээсэн юм. Тухайн үед аймаг, сумын эмнэлгүүдэд хэвтэж байгаад дараа нь хотод ирж хэвтэж байв. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж онош буруу гараад 1991 онд, 1992 онд хагалгаанд орсон. Тэгээд 1995 онд хотод ирж хагалгаанд ороод 1998,  2007, 2008 онуудад бас хагалгаанд орсон доо. Тухайн үедээ сүрьеэ гэж онош тавиад байсан. Сорил тавиад надад гардаггүй. Хот явъя гэхээр явуулахгүй байлгаад байдаг. Аймгийн эмнэлэгт жил шахуу болоод болохоо байгаад л хот руу ирж байсан. Гэтэл одоо яг тодорсон онош бол астамлит. Яснаас нь үрэвсэл гардаг л өвчин юм билээ. Онош эрт тодорсон бол ийм хөлтэй болохгүй ч байж болох байсан юм билээ. Эмнэлэг дамжаад хэвтээд, олон сар хэвтэрт байгаа хүнийг модон орон дээр хэвтүүлэх ёстой гэдгээ эмч нар нь мэдэхгүй байсан юм уу, пүрштэй орон дээр хэвтүүлээд, тэрнээс хэвтрийн дэглэм алдагдаад өрөөсөн түнхийг пүрштэй ор нь мултлаад түнх нь гарч бороолоод нэг хөлөөр идээтэй юм гараад, улмаар хөл ийм болсон юм. 1991 онд хотод ирж шөрмөсний татлагын хагалгаанд ороод, 1992 онд ясаа хусуулах хагалгаанд ороод, дараа нь тэгээд олон хагалуулсан даа.

Хот руу нүүж орж ирэхдээ мал хуйгаа зарсан уу?

-Зуданд малаа алдчихсан байсан л даа. 2002 оны зуднаар ихэнх малаа алдсан. Хот руу 2007 онд орж ирсэн.

Хотод орж ирээд ахуй амьдралаа яаж авч явж байв?

-Эхнэр нарийн боовны үйлдвэрт ажилд орсон юм.  Би групптэй, хоёр хүүхдээ гэртээ хардаг. Хөдөөнөөс бичиг баримтаа шилжүүлж орж ирээгүй байсан. Тиймэрхүү байдалтай байсан даа. Харин 2010 оноос хөөрөг хийдэг болсон нь ахуй амьдралаа өөд нь татахад том түлхэц болсон. Байшингаа барьсан санхүүжилтийнхаа үндсэн эх үүсвэрийг хөөрөгнийхөө ажлаас босгосон юм.

Таныг хотод орж ирээд амьдралаа хэрхэн авч явж байв гээд асуугаад байгаагийн учир нь барьсан байшиндаа оруулсан мөнгөө хаанаас яаж олсныг тань  тодотгох гээд байгаа юм л даа. Хадам эгчээсээ хоосон хашаа 4 сая төгрөгөөр худалдаж авсан тухайгаа та эхлээд хэлсэн. Тухайн үед танд хурааж хадгалсан мөнгө байсан уу?

– Миний төрсөн дүү “Алтай кашимер”-т ажилладаг байсан. Хадам эгч өөрийхөө хашааны талыг ав гэж байнаа гэдгийг дүүдээ хэлсэн чинь надад 2.5 сая төгрөгний цалингийн зээл авч өгч тусласан юм. Үлдсэн 1.5  сая төгрөгийг манай эхнэр цалингийн зээл авч бүрдүүлсэн.  Тэгээд би 2010 оноос хөөрөгний ажилд оролцоод, цалингийн зээлээ төлсөн. Мөн энэ байшингаа барихад зарцуулсан 30-аад сая төгрөгийг би олсон байдаг юм. Надад 10 гаруй сая төгрөгийнх нь падаан байна. Бусад падааныг нь би олохгүй байгаа юм. Өөрийн гэсэн байшин савтай болоход миний төрсөн эрэгтэй дүү маань  барилгын мэргэжилтэй болохоор их тус болсон. Миний том хүү бас надад овоо тус болсон.

Уг нь надад хоосон газраа зарсан юм. Үл хөдлөхийн хүмүүс энэ байшинг ямар материалаар барьсан байна. Ямар хүмүүс дотор нь амьдардаг юм байна гэдгийг огт авч хэлэлцэлгүйгээр гаднаас нь зургийг нь аваад л, “би ингэж тэгж барьсан юм” гэсэн ярианд нь үндэслээд бичиг баримт өгчихдөг юм шиг байна.

Хадам эгчийн нөхөр Бат-Эрдэнийн тухайд  групптэй  хүн. Тийм хүн сард 2 сая 200 мянган төгрөг төлнө гэхээр тэр их мөнгийг яаж эргэж төлнө гэж зээл өгдөг юм бэ? Надад бол ойлгомжгүй л байгаа юм.

Банкнаас зээл хүсэхдээ бүрдүүлдэг материалуудын нэг бол амьдарч буй хорооны тодорхойлолт байдаг. Харин танай хорооноос С.Цэцэгмаа болон түүний нөхөрт тодорхойлолт гаргаж өгөхдөө, Ж.Төрсайханых гэдэг айлыг огт авч хэлэлцээгүй гэх мэдээлэл байсан. Та юу болсон талаар хэлээч?

-1 дүгээр хорооны 77-10 гэсэн хаяг дээр Бат-Эрдэнэ, Цэцэгмаа  хоёр 2010 оноос хойш амьдарсан байгаа. 77-10а дээр Ж.Төрсайхан гэдэг айл 2010 оноос хойш бас амьдраад байгаа. Тэндээс группт ороод явдаг, эмчийн хяналтанд байдаг. Тэндээс хүн амын тооллогод ордог. Өмчийн бүртгэл явагдахад тэндээс оролцсон шүү дээ.

Тэндээ  сонгууль өгсөн үү?

-Өгсөн, өгсөн. Тийм хүн байсаар байтал хороо 77-10 хаяг дээр байдаг хүнийг 10а гэдэг дээр байдаг болгож тодорхойлолт хийж өгч болдог юм уу. Иргэдээ мэддэг хороо бол тэр хаяг дээр чинь тийм хүн байдаг юм гээд нарийн хэлнэ шүү дээ. 77-10а гэдэг дээр Төрсайхан гэж хүн амьдардаг юм. Энэ Бат-Эрдэнэ, Цэцэгмаа хоёр чинь юу яриад байна вэ, асууж лавлахгүй бол болохгүй шүү гэж хандмаар юм. Гэтэл тийм юм байхгүй.

Хороо тэгж тодорхойлолт хийж өгөөгүй бол ийм юм болохгүй байсан. Бүхэл бүтэн зургаан ам бүлтэй айл амьдраад байхад тэгж байдаг. Тэгэхээр заавал Бат-Эрдэнэ гэхгүй өөр нэг хүн очоод тодорхойлолт авахад хийж өгөхөөр байна шүү дээ. Бичиг баримтаа шилжүүлэх хооронд байшин барьлаа гэхэд л гялс барьцаанд тавиад гараад явах нь байна шүү дээ.

Та хорооны хүмүүсээ ер нь таньж мэдэх үү?

-Би хөгжлийн бэрхшээлтэй, хөл муу учраас  хороогоор, ер нь гадуур нэг их яваад байдаггүй. Манай эхнэр хөөцөлдөх ажлаа хөөцөлдөж явдаг юм. Би итгэмжлэлтэй болохоор эхнэр өмнөөс  яваад хөөцөлддөг юм. Манай өрхийн эмнэлэг хороо нэг дор байдаг юм. Өрхийн эмнэлгийнхэн бол намайг хараад танина. Улирал болгон үзүүлдэг.

Ер нь тэд ямар хэрэгцээгээр танай хашаа байшинг өөрсдийн мэт болгож 50 сая төгрөгний барьцаанд тавиа юм бол?

-11 дүгээр сард банкинд барьцаанд тавиад 11, 12, 1 сарын зээлээ  төлөөд цаашлаад  2 сард төлж чадахаа байгаад гадагшаа явсан гэхээр зугтаасан юм байна гэж ойлгож байгаа.

Энэ хоёр Хас банкнаас гадна Төрийн банкинд бас хүний хашаа байшин тавиад зээл авчихсан. Охиноороо итгэмжлэл хийлгэчихсэн. Тэнд болохоор 1 сая 100 мянгыг төлдөг.  Манай байшинг тавьсан зээлдээ бол 2 сая 100 мянгыг төлдөг. Тэгэхээр банк эргэн төлөлтийн мөнгөний ийм их эх үүсвэр нь хаанаа байна гэж хардаг бол доо.

Та уг асуудлаар  банкнаас нягталж тодруулсан зүйл бий юу?

-Энэ миний барьсан байшин. Энэ хоёр надад мэдэгдэхгүй танай банкинд тавьчихсан байна гэхэд энэ хэний барьсан нь хамаагүй. Ганцхан бичиг баримт нь байсан уу, байсан. Манайх тэрийг нь хараад л барьцаанд авсан. Өөр юм шаардлага байхгүй гэж байгаа юм.

-Тэгвэл эд хөрөнгийн бүртэлийн газрынхан юу гэж байна?

-Тэнд өргөдлөө өгчихсөн байгаа.

Хадам эгчийн чинь охин нь Монголд байгаа гэсэн үү?

-Охинтой нь очиж уулзсан.  Та нар манай хажууд амьдраад, өглөө гарахдаа, орой гарахдаа ч  манай байшинг нүдээрээ хараад л явдаг байсан. Гэтэл өөрсдийн юм шиг барьцаанд тавьчихсан байна гэхэд “миний хийсэн юм биш ээ. Аав ээжийн хийсэн юм. Барьсан гэдэг чинь үнэн гэдгийг би мэднэ” гэдэг.

Хуулийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзсан гэж сонссон. Та тэр талаар ярихгүй юу?

Прокурор миний гомдолд хэрэг үүсгэхээс татгалзсан. Би цагдаагийн байгууллагад хандсан ч, залилуулсан нь тогтоогдож байгаа ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн хэрэг үүсгэхээс татгалзсан. Өөрийнхөө өмч гэдгийг л баталгаажуулах шаардлагатай байгаа юм.

Гэр бүлийн тань хүнд хэцүү байдаг байх даа?

Хоёулаа мэдээгүй юм чинь яалтай билээ дээ. Танай эгч чинь гэж би чамайг загнаад яахав. Юу ярихав дээ гэдэг юм. Ямар ч байсан надад зурсан гарын үсэг байхгүй. Мэдсэн юм байхгүй. Би хашааг нь мөнгөөрөө авсан, байшингаа барьсан. Тэр л үнэн.

Ингэхэд таны зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө “Иргэдийн шударга  шүүх” ТББын хүмүүс яваад байгаа юм билээ. Та тэдэнтэй хэрхэн холбогдсон юм бэ?

-Би мэдсэн цагаасаа хойш 10 гаруй хуульч, өмгөөлөгчидтэй уулзсан, гэртээ авч очсон. Өөрийнхөө учир байдлыг бүгдийг нь ярьж, байшингаа үзүүлж харуулсан. Тэгэхэд гарц хайхаасаа илүү мөнгө нэхэх нь их юм билээ. Тиймээс би үнэн гэдэг юмыг олохын тулд “Иргэдийн Шударга Шүүх”  ТББ-д хандахаас өөр боломж үлдээгүй. Тэгээд  би лавлахаас хайж байж холбогдох утсыг олж улмаар Х.Бат-Ялалт гэдэг хүнтэй уулзаад учраа хэлсэн. Намайг сайхан хүлээж авсан. “За чи ингээд явж байгаа бол хууль зүйн  талаас нь би чамд тус болъё оо” гэсэн. Би “Монголд үнэн гэдэг юм байдаггүй юм байна. Зөндөө газраар явлаа. Гэхдээ үнэн гэж юм байх болов уу гэж найдлага тасралгүй танайд хандаж байна” гэхэд “Чи байшингаа өөрөө барьсан гэдэг чинь баталгаа нотолгоотой юм чинь хууль зүйн үүднээс би чамд туслалцаа үзүүлье” гэсэн юм.

Банктай харилцахад бол их хэцүү юм билээ. Миний барьсан байшин юмаа гээд барьснаа нотлоод байхад “тэр хамаагүй ээ, бичиг баримт нь манайд байгаа. Мөнгөө гаргаж авна. Хувцасаа ав, очих газар байвал хүргэж өгье. Нэг бол мөнгөө төл, үгүй бол хувцасаа аваад гар” л гэдэг. Эхнэр уйлаад, би гаражийнхаа хаалгыг лацдуулахгүй гэж дараад зөндөө юм болоход ер авч хэлэлцдэггүй юм билээ. Тэгээд би Х.Бат-Ялалт гэж хүн рүү яриад, биднийг ингээд гэрээс хөөгөөд болдоггүй ээ гэж учраа хэлсэн юм. Тэгсэн “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын  улсууд ирээд банкныхантай яриад, ямар ч байсан банкныхан явсан. Тэгээгүй бол тэд чинь хэн байх нь хамаагүй. Нялх нойтон хүүхэдтэй байна уу, гудамжинд гараад турж үхнэ үү, хөлдөж үхнэ үү. Мөнгөө л гаргаж авч байвал,  тэр асуудлууд бол банкинд хамаагүй юм шиг байна лээ. Одоо ч төрсөн эгч нь ч дүүгээ бодохоо больчихсон. Банк нь ард иргэдээ ч бодохоо больчихсон, хүн хүнээ бодохоо больчихсон цаг юм даа.

Би ганцаараа биш үр хүүхэд хань ижилтэйгээ хамт бүгдээрээ орон гэргүй болох гээд байгаа учраас олон газар хандаж, учир байдлаа хэлсэн. АН-д саналаа өгдөг байсан учраас АН дээрээ ч очсон. Тэгэхэд манай нам нэг иргэн хүний төлөө  явахгүй гэдэг хариу өгсөн.

н.Ганзориг:Нотлох баримт эргэлзээтэй, зөрүүтэй тохиолдолд улсын бүртгэгч газар дээр нь очиж танилцах үүрэгтэй

Хүч хөдөлмөрөө зориулан байж босгосон орон гэрээ ийн банкны барьцаанд алдахаар нөхцөл байдалд ороод байгаа  иргэн Ж.Төрсайханд тохиолдолд байгаа асуудалтай холбогдуулан  УБЕГын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга н.Ганзоригоос дараах тодруулгыг авсан юм.

Өөрийнхөө гараар барьж босгосон байшингаа банкны барьцаанд алдах гээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй Ж.Төрсайхан гэдэг хүн бидэнд хандсан юмаа. Тэр хүн хадам эгчээсээ 4 сая төгрөгөөр худалдаж авсан газар дээрээ өөрөө хөрөнгө мөнгөө гаргаж байшин барьсан юм байна. Гэхдээ хашааны газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаад байж. Гэтэл хадам эгч нь хашаа байшинг нь банкны барьцаанд тавиад, 50 сая төгрөг аваад, төлж дийлэхгүй болохоор гадагшаа гараад зугтсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Иргэн Ж.Төрсайханы тухайд газар дээрх байшинг барихад зарцуулсан мөнгө төгрөгнийх нь тодорхой хэсгийг баталгаажуулах баримт падаан сэлт байгаа гэдгийг хэлж буй. Тэгэхээр түүний хувьд хэдийгээр газраа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан ч, аливаа банк санхүүгийн байгууллага иргэнд зээл олгохдоо үл хөдлөх хөрөнгийг нь барьцаа болгож авахдаа эд хөрөнгийн бүртгэлийн газраас хэрхэн баталгаажуулсанд тулгуурлах ёстой. За харин иргэн Ж.Төрсайхан үзэхдээ Үл хөдлөх хөрөнгийг бүртгэж баталгаажуулж байгаа газар тухайд эд хөрөнгө, байшинг хэн хэзээ ямар эд материалаар хэдий хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэснийг огт авч хэлэлцдэггүй юм байх даа гэхчлэн санааширч сууна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Таны хэлж байгаагаас үзэхэд хадам эгчийнхээ зарсан газрыг худалдаж аваад дээр нь байшингаа барьсан юм байна. Газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байж. Гэхдээ байшингаа өөрөө босгосон. Гэтэл хадам эгч нь хашаа байшинг нь банкны зээлийн барьцаанд тавьчихаад гадагшаа гараад явчихжээ. Тэгэхээр анх хашаа байшин бүртгүүлэхдээ юун дээр анхаарах ёстой юм гэхчлэн асуудлууд гарч ирж байна л даа.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүртгэлийн процессын хуулиар бол мэдүүлэг гаргагч тухайн өмчлөгчөөр бүртгүүлэх гэж байгаа иргэн хуулийн этгээд өөрөө мэдүүлгийнхээ үнэн зөв нотолгоог хариуцнаа гэсэн зохицуулалттай.

Нэгдүгээрт төрийн байгууллагад үнэн зөвөөр мэдүүлэх, нотлох баримтаа үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Нөгөө талдаа бүртгэлийн байгууллага ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг вэ гэхээр нотлох баримт нь үнэн зөв үү гэдгийг мэдээж шалгах үүрэгтэй. Хууль тогтоомжид нийцэж байна уу, үгүй юу гэдгийг үзэх үүрэгтэй. Бүртгэлийн байгууллага нотлох баримтад тулгуурлаад тэр хүний өмчлөх эрхийг нь бүртгэж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд  ийм нэг асуудал байгаа. Бүртгэлийн байгууллага бол үнэн зөвийг дэнсэлдэг, өмчлөх эрх тогтоодог байгууллага биш. Зөвхөн гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд, мэдүүлгийнх нь хувьд энэ хүн өмчлөх эрх нь тогтоогдож байна уу, үгүй юу гэдгийг,  эрхийг нь бүртгэдэг байгууллага. Хамгийн гол нь иргэдийн хувьд төлөвших ёстой асуудал бол улсын бүртгэлд бүртгэгдэж байж эрх нь баталгаажина гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Таны ярьж байгаа тухайд бол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан юм байна шүү дээ.

Ер нь одоогийн бүртгэлийн хуулиар бол эрхээ баталгаажуулах, урьдчилсан тэмдэглэл гэж зохицуулалт бий. Иргэний хууль болон Хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад төрлийн Улсын бүртгэлийн тухай хууль бий. Тэнд дараа нь бий болох хэлцлийн үр дүнд үүсэх ямар төрлийн харилцаа байдаг юм, тэрийг гарсны дараа ийм ийм хугацаанд тэрийгээ бүртгүүлнээ гэхчлэн тусгасан байдаг.

Жишээ яръя. Та бид хоёр хамтарч бизнес хийлээ. Хамтарч хөрөнгө капитал бий болголоо. Саяын жишээн дээрх шиг хашаагаа дундуур нь тасаллаа. Дунд нь байшин барьлаа. Газрынхаа эрхийг хамтарч эзэмшээд  мөнгөө орууллаа гэхэд эрхээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээрээ эрхээ бүрэн хамгаалах бололцоо байгаа. Үүнийг иргэд төдийлөн ойлгодоггүй юм уу, эсвэл эрхзүйн мэдлэг дутмагаас ч болж байна уу. Тийм зүйл харагддаг юм л даа. Бид хоёр ингэж ярьж байсан чинь тэр түрүүлж ирээд бүртгүүлчихжээ ч гэдэг юм уу.

Дотор нь хуурамч нотлох баримт ороогүй бол бүртгэл өөрөө үнэн зөвөө л гэж үздэг. Тэгэхээр бүртгэл үнэн зөв нь эцсийн дүндээ шүүхийн байгууллагын л шийдэх асуудал. Иргэд бүртгэлд хамрагдсанаараа л эрхээ хамгаалах бүх боломж чинь бий юм шүү гэдгийг л анхаарах ёстой.

Нотлох баримт эрзэлзээтэй бол шалгаж нягтлах үүрэг танайд бий биз дээ?

-Нотлох баримт эргэлзээтэй, зөрүүтэй тохиолдолд улсын бүртгэгч өөрөө газар дээр нь очиж хөрөнгөтэй танилцах үүрэгтэй. Тэрнээс тэр болгон дээр гүйж очоод байх боломж байхгүй л дээ.

-Албаны хүнээс тодруулахад ийм байна. Харин одоо “Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг”ийн талаарх мэдээллийг тодотгон хүргэе.

Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/

Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар

Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.

Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар

Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/

Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/

Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

Мэдүүлэг бөглөнө.

 Эх сурвалж: Шуурхай.мн, Э.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • 999 (October 13, 2016 11:04:24 am )

    banknii buruu …yamar undesleleer / busad bank urhiin orlogiig todorhoil bj ugdug sh dee/ 50 sayiig ugdug yum be… togtson nileen orlogotoi hund l ingej ugnu sh dee …tursun egch ch boldoo…manaaihnaas hunii musgui uildluud yamar ih garna vee

  • НАЯА (October 13, 2016 12:00:31 pm )

    улсын бүртгэл, банкууд тухайн хүнээс хахууль аваад зээл өгсөн бгаа үүнийг сайн шалгах хэрэгтэй АН -намыхан болон хувь хүмүүс өөрсдөө болж байвал болоо гэсэн бодолтой болсон байдаг нийгэм сайн хөөцөлдөө үнэн зөв байдаг бол учирнь олдоно,амжилт хүсий одоо үнэнч хүмүүс их хохирч байгаа шүү

  • IRGEN (October 13, 2016 12:11:40 pm )

    NAAD TSEVER BUSSINES BAIGUULGA SHUU DEE.TER EGCHTEIGEE L ZARGA UUSGEECH BANKIND YMAR BURUU BHAV YAAJ CH ERUULEER BODSON.ZAH ZEELIIN NIIGEMD IRGED MINI OORSDODOO ARCHAATAI BHGUI BOL BOLHGUI SHUU DEE EGCH DYY EHN CH BSAN LUIVARDANA SHUU DEE.

  • зочин (October 13, 2016 12:28:48 pm )

    Хэзээ ч ийм хашаа байшинд 50 саяийн зээл өгдөггүй юмаа.ХАС-ийн банкний зээлийн эдийн засагч нарийн хуйвалдаан орсон бололтой.Цавчаа хийх гэдэг юм

  • зочин (October 13, 2016 12:47:11 pm )

    ойлгомжтой л бна шүү дээ банкны ажилчид авилга авсан л бна ш дээ мань мэтийн ядарсан юмнууд машин байраа барьцаалаад зээл авах гэхээр олигтой зээл олдодгүй л юм билээ

  • zochin (October 13, 2016 1:52:03 pm )

    ee dee ah duu nar ch bas hun alna shuu

  • irgen (October 13, 2016 2:23:01 pm )

    iim l muuhai bolchihood bgaa uam daa

  • хөвсгөлийн иргэн (October 13, 2016 3:42:32 pm )

    энд ямар ч эргэлзээ бхгүй.банкны эдийн засагч хуйвалдсан бна.нарийн судалгаа явуулаагүй,өөр хүн барьсан гэдгийг нь мэдэж бсан хирнээ зээл өгсөн бна.зээл гаргасан эдийн засагчыг нь сайн байцаавал улайна даа.муу чацгануудыг мөрдөнд 72 цаг суулгахад л амьтан болно шүү д

  • zochin (October 13, 2016 5:17:48 pm )

    zever bank, ter egch 2-iin buruu,,,bolomjgui zuiliig hsalgahgui zeel ogson bank ooroo buruutai,,,aldagdal, aldaa bolgoj byrtgeh, ter egchees ni zohih hemjeenii mongoo buzaaj tolyyleh arga hemjee avah heregtei,

  • Anonymous (October 13, 2016 9:54:08 pm )

    cnxjaxjxakzajcjzchxjhxkjcjz,j b5689786 78687907768884.43550854648,5890646992hxhgdhfgg!dhhdhdhxgxjejzjbcbfhfhfjdhfhehehdhdhchcjfhhdhsshhddhh

  • zochin (October 14, 2016 2:43:20 am )

    uu odoo ah duu nar aimaar bolson baian lee shuudee shuud oron bair luibardaad abdag bolson tsag baina lee shuu humus min hudlaa ineej baigad bairnii chin orderiig uur deeree bcihuuleed busdiig hasuulaad teged dara huuj tuugaad baina gej neg naiz maan nadad yarisan Odoo bol turusn ch bas ah duu ch bas humuus min bitgii hend itgeerei bcihig barimtandaa sain anahaarai

  • zochin (October 14, 2016 2:46:27 am )

    ah duu nar bol odoo bugd auyltai bolson baina lee

  • зочин (October 14, 2016 11:49:19 am )

    чи яаха зээл нь авна вэ тэнэгээ өөртөө л гомд

  • иргэн (October 14, 2016 12:14:33 pm )

    Байшингийн юу үндэслэж бүртгэж гэрчилгээ өгсөн нь сонин байна.Банк баталгаагүй үл хөдлөхийн гэрчилгээг барьцаанд авсан юм бишүү.Банкныхан чинь гэрт очиж үздэг биздээ.Ямар хашаа байшин үзээд явчихсан юм.Энэ бол улсын бүртгэл банк зээлдэг нарын цэвэр хуйвалдаан мөнөөс мөн.Үүнийг шалгаж тэр ажил хариуцаж хийсэн хүмүүсээр л төлүүлэх хэрэгтэй.

  • zochin (October 14, 2016 1:11:29 pm )

    ene estoi ulger bna khas bank khash baishind 50 sayaiin zeej ogloo yu naadakh chin ter bankhnii nokhduudiin khiisen ajil bna oorsdoo 30 iig ni avaad 20 iig l ter khumuust ogson basikh bichig barimt yumnuudiig ni dsain ukh banknii khumuus ni bj l bga shuu khas ogloo yu 50 sayaiig oor bankh ch ogokhgui

  • zochin (October 17, 2016 9:12:39 am )

    zavhaniih ayultai hun muutai humus bdag, tsag saihan bhad hamaatnuudaa hulihtdag bsan,zavhanii huntei suusnaas barag shuluuhan hujaa tai suusan ni deer

  • zochin (October 18, 2016 11:52:41 am )

    ene asuudald zawhan nutag er ni yamar hamaa bna hvn hvnii uhamsar uur uur bdag helj yrij bgaagaa bodood vz dee chamtai taarsan ni l tiim yum bsan yum bh daaa chaavaas daaa yadtsan yum

  • Магсаржав УВС аймаг Давст сум (October 19, 2016 9:47:36 am )

    Банкныханд их “НО” бий 40 сая битгийх л 1 сая төгрөгч очиж лавлаж үзэхгүй өгөх боломж байхгүй ,банк юмуу үл хөдлөх бүртгэлийнхэн “хахууль” авсан нь тодорхой
    хуульч БАТ-ЯЛАЛТ үнэн мөнийг олоод өгөх байлгүй дээ Төрсайхан гэгч залуу хохирох
    нь байна ш дээ ,Ийм болчимгүй үйлдпүүд их бий ,төрсөн ах ,эгч дүүс үнэхээр муухай болжээ ээ” бүү үзэгд “, энэ нь ард олонд том сургамж болно доо зайлуул ,бурхан минь

  • Зочин (November 01, 2016 4:00:17 pm )

    Эрдэнэтийн хас банкны захирал авгай Энхнасан гэдэг ёстой хахууль авсан харьцааны соёлгүй, танил талаа ажилтнаараа дүүргэсэн хамгийн завхарсан бүдүүлэг газар гэж хас банкыг хэлнэ дээ, иргэдээ хасаар битгий үйлчлүүлээрэй жинхэнэ хас нэрэндээ таарсан хахууль өгөхгүй хүнийг хасдаг, үйлчилдэггүй дампуурч байхдаа таарсан газар, энхнасан гэдэг авгай үхэж байж л энэ эрдэнэтийн салбар сэргэх байх……

antalya rent a car