antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 17 comments

Зууны манлай дуучин Б.Сарантуяа СТӨ-ний дэд даргаар сонгогджээ

нийтлэсэн Admin

duuchin_saraa-2Яруу найрагчид дарга болох явдал цөөнгүй. Улсдаа ганц Хүүхэлдэйн театрын даргаар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Цоодолын Хулан хоёр ээлжлэн очиж, албан тушаалаа өгч авалцаж байв. Төв номын сангийн даргаар Г.Аким гуай, Х.Чилаажав хоёр ажиллаж, Ардчилсан засгийн үед Нансалмаа гэдэг бүсгүй Төв номын санг удирдсан. Харин халааг нь яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо авч Монголын Үндэсний төв намын сангийн даргаар очиж, өглөө оройд ажилдаа ирж очихдоо Бямбын Ринчен гуайн хөшөөнд мөргөн орж гарах нь. Үндэсний Номын Сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан юм. Одоогоор таван хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Б.Ичинхорлоог Төв номын сангийн дарга болгоход УИХ-ын гишүүн найз Гомпилдоогийн Мөнхцэцэгийн нөлөө байсан гэлцэнэ.

“Улаанбаатар” чуулгын даргаар МУГЖ Ц.Түвшинтөгс, “рок мангас” Мөнхсайхан хоёр ажиллаж байсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Куйза ажиллаж, Э.Бат-Үүл даргын багт байсан бол одоо Н.Жанцанноров гуайн хүүд ажлаа хүлээлгэж өглөө.  Жүжигчин М.Оргил Соёлын яаманд кино урлаг хариуцаж хэсэг ажилласан. Хамгийн сүүлд Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа томоохон албан тушаалд тохоон томилогджээ. Дуучин Б.Сарантуяа ардчиллын лидер Лу.Болдын дүү Л.Болдхуягтай хамт амьдарч байсан болохоор АН-ынх гэж харах хүмүүс байдаг байсан. Харин 2010 онд МАХН нэрээ сольж МАН нэрээ сэргээн авахад МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан хоёр хамтдаа МАН-д элсэн орж, бараг л №1 батлахыг нь гардан авч, Ардын намын журамт цэрэг болсон. Нам дагавал ам тосдоно гэгчээр МУГЖ Батмөнхийн Сарантуяа дарга болж, СТӨ-ний дэд дарга гэсэн албан тушаалтай шинэхэн ажилдаа орсон сурагтай. Поп хатагтай Б.Сарантуяа булган сүүлтэй байж, араас нь хэдэн дуучин дүү нар нь дарга болох нь. “Номинталст” хамтлагийн ахлагч Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар, мөн л “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа Хөрөнгө оруулалтын газрын даргаар очлоо. Манайх баахан дуучин дарга нартай болж, хундага хутга тавихгүй ууж идэж, микрофон тавилгүй дуулж, дуулан дуулсаар амар сайхандаа жаргах нь. Тэрчлэн Монголын мисс Ё.Нямжав Гадаад харилцааны яаманд ДБҮААГ-ын даргаар очиж байгаа гэхчлэн баахан үзүүлэн шиг дарга нартай болох нь…

Эх сурвалж: “Сэрүүлэг” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (October 12, 2016 1:22:33 pm )

    Номин талстын Батсүх,Хаянаа,поп сараа нар каръер авах мөнгөтэй л юм байна.

  • 12457896912547896124578996 (October 12, 2016 2:11:07 pm )

    Дархан аварга Батэрдэнэ Батлан хамгаалах яамны сайд, дархан аварга Сүхбат УИХ-ын гишүүн, аварга Сумьяабазар УИХ-ын гишүүн, манлай уяач Миеэ Энхболд УИх-ын дарга, аладар уяач Сэргэлэнэ ХХААЯ-ын сайд, манлай уяач Лхамсзрэн БХБЯ-ны дэд сайд, гонзгой Шаравдорж Биеийн тамирын газрын дарга, жүжигчин Амрааийн эгч Бяарсайхан БСШУЯ-ын Төрийн нарийн, Гавяат жүжигчин Сараа Соёлын төвийн дарга, дуучин Номин талстын Хяанхярваа Хөрөнгө оруулалтын дэд дарга, Номин талстын Батсүх Аялал жуулчлалын газрын дарга, Болор цомчин Мөнхбат ЗГХЭГ-ын дарга, бас болор цомчин Ичинхорлоо Төв номын сангийн дарга, мисс Нямжав ГХЯ-ын ДБХҮГ-ын дарга…….. өөрс зөндөө уяач, бөх, мисс, биеэ үнэлэгчид том том Төрийн албан тушаалтан болж байна.

    • tur (October 13, 2016 10:52:50 am )

      уих -ын 65 галзуу дээр төрийн олон галзуу нэмэгджээ мань мэт нь өдөр бүр галзуурмаар мэдээ сонссоор байгаад улс орноороо юу болох болоо

  • Ганбаатар (October 12, 2016 4:47:28 pm )

    зарим хүүхнүүд айхтар юм даа мөнгөтэй хүмүүсийн хүүхдийг гаргаад цэвэрхэн биеэ үнэлээд тэжээлгээд нэг биш хэд хэдэн хүний хүүхдийг гаргана гээч

  • Anonymous (October 12, 2016 6:00:23 pm )

    АМЖИЛТ

  • зочин (October 12, 2016 6:17:07 pm )

    Сараадаа амжилт хүсье чи чадна гэдэг харуулаарай Байгалмаа авгай гэж даргын суудалд бөгсийг нь цавуудчихсан юм шиг дарангуйлагч авгай хэцүү дээ Ажилчдынхаа дунд нэр хүнд маш муутай 60 нас хүрчихээд ч ажлаа өгдөггүй балай авгайг зайлуулах зоригтон байна уу та минь ээ Дуучид олноороо сонгогдох ч яах вэ Хийж чадах эсэх нь эргэлзээтэй Ер нь дарга хүн харахад зүгээр суугаад байгаа юм шиг боловч бусадад нөлөөлж чадах чадвартай удирдах авъяастай байх хэрэгтэй юм. Орон тоо багласан хоосон толгой бол хэн тоох вэ дээ ажлыг өөд нь татаж чадаж байвал чадварлаг бол яах вэ дээ

  • зочин (October 12, 2016 6:19:20 pm )

    харагдаж үзэж мэдэгдэхээр ажлын болон хамт олны өөрчлөлт байх хэрэгтэй

    • Zochin (October 12, 2016 7:22:11 pm )

      Yagaad mongolchuud ingeed bdiin boloo duuchin xunii tarxi oyu uxaan muu yumuu xaashaa yin.Xun yamarch bj boliishdee.Tegeed ch odoo nas xedtei bilee.Chadiishdee….amjilt xusie

  • ооо (October 13, 2016 9:04:10 am )

    за яахавдээ хэнч биш гахай гарч идэж ууж байхаар олны танил одууд маань бас жаахан баяжиж аваг л дээ,,,, гэхдээ л боловсрол мэдлэг туршлага зэргийг нь харж ажилд авч баймаар юм л гэж бодогдохын залуу үе бид төрдөө ажиллах хүсэлтэй ч зүү орох зай ч гарахгүй юмдаа,,хэзээ нэг шударгаар сурсан мэдсэнээ үнэлүүлж шалгуулж ажил хөдөлмөрт ордог болох юм байгаам мэдэхгүй…………………..

  • зочин (October 13, 2016 10:15:51 am )

    Байгалмааг зайлуулж чадахгүй болохоороо муу Сарааг дэд болгож дээ. 60 гарсан Байгалмаа авгайд хүргэн ажнай Батэрдэнийн хоол багадаад байгаа юм байх даа

  • Зочин (October 13, 2016 10:24:34 am )

    Энэ авгай ер нь өмнө төрийн ажил хийж байсан юмуу.хэдэн сарын дараа зэс нь цухуйгаад балрах вий дээ

  • Vher mongol (October 13, 2016 12:31:40 pm )

    Yamar haramdaltai medee we. Mongol svvreld orjdee.

  • Anonymous (October 13, 2016 12:32:46 pm )

    Naad aashtai hvvhenchun duulaad yawah leer mongo bag bsiin bhdaa.

  • Anonymous (October 13, 2016 4:12:10 pm )

    Saihan medee bn Saraa daichin zarchimch bas ih engiin hun sh de hiij chadna gj bodj bn

  • Монгол хүн (October 15, 2016 4:35:27 pm )

    МАН-д Банди цохидог Балай авгай нар дарга болах нь олширч байгаа нь аз уу эз үү ??? Эхийн эрхт ёс тогтох юм болов уу??

  • TУЯАШКА (October 18, 2016 2:46:11 pm )

    Одоо Байгалмаа болно ш дээ, Харин Сараад бол албан тушаал нь багадсан бна шүү, Гэхдээ удахгүй жинхлэх биз ээь Амжилт хүсье дээ,,,

  • Hvn (November 11, 2016 1:11:14 am )

    ene darga suudald suuj vzhiimsan yagaad ene darga darga ged suudalruu shunaad bdag bolchwoo luiwarchidaa

antalya rent a car