antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 1 comment

Г.Эрхэмбаяр арслан хариуцлагатай жолооч

нийтлэсэн Admin

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Г.Эрхэмбаярын тоглосон шинэхэн дүрст зарууд Зүүнхараагийн гурван телевизээр ойр ойрхон цацагдах нь бөхөө, тэр тусмаа нутгийн бахархал болсон хүүгээ дээдлэх Мандалын эрчүүдийн сэтгэлд их нийцэж буй талаар ЗЦХ-хэн ярьж байна.

Бишрэн шүтэж явдаг хэмээн нэгэнтээ дурьдаж байсан Ширхэнцэг уулынхаа хормойд зогсох  Г.Эрхэмбаяр арслан Мандалын жолооч нарыг хариуцлагатай жолоодохыг уриална.  Хамгаалалтын бүс, өвлийн жолоодлого, согтуугаар жолоо барихыг эсэргүйцсэн түүний уриалга орон нутгийн телевиз, радиогоор үзэгчиддээ хүрсээр.

Энэхүү “Хариуцлагатай жолооч” нэртэй аяныг  Сентерра Гоулд Монголиа ХХК-ийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Замын Цагдаагийн хэлтэс, ИТХ –тай хамтран зохион байгуулж байгаа юм.

Сумын ИТХ дарга, Сумын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга  Ц.Эрдэнэчимэгийн хэлэхдээ:

Улаанбаатар –Сүхбаатарын чиглэлийн замаас Мандал сум хүртэл сайжруулсан,  сумын дотор нийт 17 км замыг хатуу хучилттай болгосны улмаас  тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх, тэмдэг тэмдэглэгээг харахгүй өнгөрөх, согтуугаар жолоо барих гэх мэт шалтгаанаар авто ослын тоо нэмэгдсэн. Энэ тоог бууруулах зорилгоор сумын иргэдийн хурлаас Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх судалгаа явуулж  2015 он хүртэлх дэд хөтөлбөрийг баталсан. Энэ дэд хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Авто тээврийн ослын хэмжээг бууруулах асуудал юм. 2011 онд бид  бие даасан ажлуудыг хэрэгжүүлэхээс гадна, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн  нэгжүүдийг өргөнөөр татан оролцуулах, тэр дундаа Сентерра Гоулд Монголиа ХХК-д санал тавьж авто тээврийн хэрэгслийн осол гарах нөхцөл, шалтгааныг бууруулах асуудал дээр хамтран ажиллах санал тавьсан. Үүний үр дүнд 2011 оны тухайн үетэй харьцуулахад ослын тоо буурсан харагдаж байна.

Мандал сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн албаны ахлах байцаагч, хошууч  Б.Сүхбаатар:

Сентерра Гоулд Монголия компанитай хамтран 2011 оноос явуулж ирсэн 15 нэгдсэн арга хэмжээний үр дүнд хэрэг хоёроор буурсан. 2012 он эхэлснээс хойш хэрэг мөн хоёроор буурсан үзүүлэлт гарлаа. Тус аяны үр дүнд  жолооч нарын 90 хувь нь хамгаалалтын бүсээ хэрэглэж заншиж байна.

Тус аяныг зохион байгуулсан Сентерра Гоулд Монголия компанийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах менежер А.Ариунзаяагаас энэхүү үйл ажиллагааны үр дүнгийн талаар сонирхон асуулаа.

Манай компани Мандал суманд шинээр 40 гаруй км зам барьсан юм. Шинэхэн зам дээр хурд хэтрүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээг мөрдөхгүй байх явдал олноор гарч, үүний уршгаар 2000 гаруй тээврийн хэрэгсэлтэй тус суманд авто тээврийн ослын тоо эрс нэмэгдсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Зам тээврийн ослын гэмтлийг хамгаалалтын бүс 70 хувиар бууруулдаг гэдэг тул бид юуны түрүүнд энэ асуудалд илүү их анхаарал хандуулахыг хичээлээ.  Хамгаалалтын бүсээ байнга хэрэглэж дадаж байгаа жолооч нарыг бид урамшуулж эхэлсэн. Энэ нь шийтгэлээс илүү урамшуулал хүмүүст зөв зан үйлийг суулгахад илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаа хэрэг юм.

Сентерра Гоулд Монголия ХХК Мандал суман дахь “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” аяны хүрээнд, хамгаалалтын бүсээ хэрэглэж заншсан жолооч  нар, тээврийн хэрэгсэлээ өвөлдөө бэлдсэн хариуцлагатай 150  жолоочийг өөрсдийн гарын бэлгээр урамшуулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 01, 2012 10:06:30 am )

    ene buh tsarait yugaa barij chaddag um buh hyn tenegl baidag

antalya rent a car