antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 Comments are off

Нийт экспортын 84.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулууны экспорт эзэлж байна

нийтлэсэн Admin

147624316457fdaedc502e0Монгол Улс 2016 оны эхний 9 сард дэлхийн 155 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5780.8 сая ам.доллар, үүнээс экспорт 3332.8 сая ам.доллар, импорт 2448.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 616.9 сая ам.доллар буюу 9.6 хувь, үүнээс экспорт 208.1 сая ам.доллар буюу 5.9 хувь, импорт 408.8 сая ам.доллар буюу 14.3 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 9 сард 684.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2016 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 200.7 сая ам.доллараар нэмэгдэж, 884.8 сая ам.долларт хүрчээ. Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 208.1 сая ам.долл буюу 5.9 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 387.5 сая ам.долл, үүнээс зэсийн баяжмал 441.8 сая ам.доллар, боловсруулаагүй нефть 56.5 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 8.9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, алтны экспорт 115.2 сая ам.долл, нүүрсний экспорт 76.9 сая ам.доллараар өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 408.8 сая ам.доллар буюу 14.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 215.0 сая ам.долл, үүнээс дизелийн түлш 126.5 сая ам.доллар, автобензин 69.0 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 134.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 65.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 84.4 хувийг эзэлж байгаа бол импортын 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car