antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2016 52 comments

Хөгжлийн банкнаас, бондын мөнгөнөөс ашиг хүүлдэг байсан нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

817316657e9f8fa3485051

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсэг илрүүлсэн зөрчлүүдийнхээ талаар мэдээлээд байна. Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Чингис бондын талтай дүйх хэмжээний дүнтэй асуудал хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана. Шалгалтын богино хугацаанд тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрт чанарын, гүйцэтгэлийн нарийвчилсан шалгалт хийх боломж байгаагүй. Тийм учраас мэргэжлийн төсөвчин, салбар салбарын хяналт шалгалтаар мэргэшсэн баг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэр шалгалтын дүнгээр тодорхой төсөл, ажлын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан мэдээлэл ил болох байх хэмээн Ажлын хэсгийг ахалж байгаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлж байна. Мөн тэрбээр “-Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсаныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна. Олгосон зээлүүдийг салбараар нь авч үзбэл Зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, Эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд гээд нийтдээ 5.5 их наяд төгрөг зарцуулсан дүнтэй байна. Эх үүсвэрийн эргэн төлөлт 2017 онд 1 их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд 1 их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн  өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2 их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Бондын мөнгийг эргүүлж төлөх зээл биш их хаанаас өгсөн хишиг хэмээн эндүүрэн хөөрцөглөөд байх хэрэггүй гэсэн үг л дээ.

Шалгалт хийх явцад  ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам  юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн. Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан. 2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан. Энд жишээ болгож, заримаас нь дурдая. Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй байгаа юм. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая  төгрөгөөр  зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна.” гэж байна.

За харин Хөгжлийн банкны удирдлагуудын  талаар хэлэхдээ “Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг сурталчилгаандаа зарцуулсан. “ гэхчлэн нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, АТГ-аас Хөгжлийн банкны удирдлага болоод Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг хамтатган шалгаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

52 Comments

  • Тоодой (October 11, 2016 12:14:13 pm )

    Фортунаг шоронд хатаа

    • Шаадагууд (October 11, 2016 5:18:00 pm )

      Монголд мафи байхгуй болхоор энэ улс торчид даварч эхлсэн гэж цандэлэгийн хэлсэн уг энэ болой н энхбаяр лалар л нямдордийн гараар 21 зууны хэлмэгдуулэлтыг эхлуулсэн нямдорж мал уу унхээр ийм асар далд муу санаатай албан тушаал эд хоронгийн шуналтй хун ба 30 аад залуучуудыг хэлмэгдуулж шоронд хийчихээд би мафитай тэмцдэг ганц хун гэж хуцаад сууж бх юм

      • Иргэн (October 11, 2016 6:55:27 pm )

        Энэ хоёрын цүнхний бариул дуугүй бай.

      • Anonymous (October 12, 2016 4:34:50 pm )

        Энэ нөхрийг ip дугаараар нь шалгах хэрэгтэй

      • Баяраа (October 13, 2016 8:02:07 pm )

        Монголд мафи байлгүй яах вэ. Женко гэдэг мафи эх орноо зарчихсан ш дээ

      • Anonymous (October 23, 2016 7:27:04 pm )

        Sain shalga gol ni ulsiig hohirolgui bolgo mongiin ol shorond ni hataa

  • Anonymous (October 11, 2016 12:31:33 pm )

    IDSEN UUSAN BUGDIIG N HAMTAD N SHOROND YBUUL. YMBIIG EDELSEN HUMUUS ODOO YLIIG N UUREH ESTOI.

  • Zochin (October 11, 2016 12:33:52 pm )

    Ingehgeed baisan um aa gej

  • ЗОЧИН (October 11, 2016 12:36:50 pm )

    ЭГИЙН ГОЛЫН төслийн захирал ОДХҮҮ гэдэг хөлдүү мудак л гэхэд 50 сая ам.доллар хусчаад сууж байна. Аавынд очоод яаж арчаагаа алдах бол! Бондын мөнгө авсанаас хойш гүзээ нь улам их унжсан даа! Их идсэн гүзээнийхээ сэвсээ буцаагаад гоожуулах цаг нь ирж дээ! Эгийн голын станцыг барина гэж хий хоосон хашгачиж гуагчсаар хэт өндөр цалин авч, төслийн нэрээр луйвар хийсээр энэ их мөнгө цаашаа харваа хөөрхий!!! Одоо аавынд бөгсөөр нь шааж амаар нь буцаагаад гаргах хэрэгтэй болж дээ!

  • Anonymous (October 11, 2016 12:44:18 pm )

    b ugdiig ni shorond

  • Anonymous (October 11, 2016 1:56:13 pm )

    Н-БАТБАЯР чинь эрүүлүү УИХ-дээр сонин сонин юм ярьж байсан шүү одоо хэрэг хариууцах чадваргүй мэдрэл муу гэсэн эмчийн акт гаргуулах байхаа харж л сууъя

  • Anonymous (October 11, 2016 2:07:01 pm )

    эрхэмүүдийн авдаг цалин өсөх тусам зардаг, үрдэг, иддэг, уудаг бүгдийн үнэ өртөг өсөж байна. хөгжлийн банкны цалин өндөр байна гээд улсад учруулж байгаа хохиролын хэмжээ багасах бус улам өндөрсөж байна. шүүгчдийн цалин бага байхад авдаг хахуул нь 1 сая төг орчим байсан бол одоо цалинг өсгөхөөд өгөхөөр нэхдэг хахууль нь хэдэн саяаар өсөж байна. үүнийг бодох хэрэгтэй. цалингийн систем бол төрийн албан хаагчдаа ялгаварлах бодлого боллоо. хэрэглээ өсөхөөр дагаад нэхэх, идэх, уух шунал нь улам өсөж байгааг анхаарах цаг хэдийн болсон

  • zochin (October 11, 2016 2:19:18 pm )

    idej uusan bugdiig ni shorond hataagad, buh horongiig ni huraaj ulsiin orlogo bolgobol ene hyamrald nemertei,

  • zochinzochinzochin (October 11, 2016 2:20:05 pm )

    ard tvmen turiin munguur hyvalz bolson nuhdiig shorond hataaj byzriig n arilgaya ard tvmen negdii shvvh tsagdaa n hvch hvrehgvi bol

  • санал (October 11, 2016 2:30:32 pm )

    батбаяр бөө удган далдыг харагч гээ биздээ энэ хэргээс өөрийн эрдэм чадлаар гарна биз ,,, хэ хэ

  • зочин (October 11, 2016 2:41:25 pm )

    Ардчилсан намын новшнууд Батбаяр Мөнхбат нарыг хараал идээсэй Төрийн мөнгийг яасан их хайр найргүй цацсан новшнууд вэ Сайн шалгаад төлүүл Наадуул чинь цаанаа аваад хадгалсан байгаа Новшнууд Хулгайчууд

    • Anonymous (October 24, 2016 4:15:03 am )

      Төрийн мөнгө гэж байхгүыюй шүү энэ бол бидний мөнгө

  • Зочин (October 11, 2016 3:25:24 pm )

    Чингэс самурай фондоос монго авсан сангийн сайд чойжилсурэн сарангэрэл гарамгай баатар зэрэг. Ман-ардчилсан намын хумуусийг шалгаач цомоороо хувааж идчихээд зовхон хоер хун идсэн юм шиг танилцуулаад байх юм . Одоо болон онгорсон. уих гишуудийг. Шалгах хэрэгтэй .батбаяр сайд монго авсан хумуусийн нэрсийг гаргаж олон нийтэд танилцуулах хэрэгтэй.

  • boldoo (October 11, 2016 3:55:52 pm )

    ain shalga ed naraas ih yum garna ed nar ingej ideegui huvidaa avaagui bol ene ih bayalagtai 3 han saya huntai ard tumen ingej hugshin zluugui zeeltei amidah uu turiin tusheed ee huuli hyanalt bdag huulia heregjuuldeg l yum bol ene hagartlaa bayajsan tomchuulig sain shalgaad idsen uusabn hurungiig ni huraagaach ee ter bgol duureg handgaitig uuriin bolgochihson erdeniig shalgaach ih yum garna daa

  • Зочин (October 11, 2016 3:58:15 pm )

    Ардчилсан нэрний ард нуугдсан бүх хулгайчуудыг бүгдийг нь өрийн шорон барьж тэнд нь хатаая. Үр удам нь хүртэл хулгайн мөнгө яаж иддэг лаларууд вэ

  • boldoo (October 11, 2016 3:58:41 pm )

    ardin naminhan minee tetgevriin . huuhdiin .oyutni tetgemjiin mungiig tanah ajlaas uur mungu gargaj boloh gartsuud bna sh dee huuli hyanalt avilgatai temtseh gazraa sain ajiiuulbal tusul nereer idsen alban tushaaltan darga narig sain shalgaval ih yum garna daa

  • хоиын иргэн (October 11, 2016 4:53:07 pm )

    саппорогийн аюулгүйн тойргийг гэрлэн дохио тавиад түгжирэлий нь арилгах байсан сайндаа л 200 сая болно биз гэтэл Батбаяр 2 тэр бумаар эвдэж 4 зам бологсон хайран ногоон байгууламж хайран аюулгүйн тойрог

  • зочин (October 11, 2016 4:59:33 pm )

    Sdanuud bidnii mongoor ingej l tsnsaglaj baij dee…xaramsaltai.

  • KOMPANII AJILCHID (October 11, 2016 5:16:27 pm )

    PABLIKROUD geh kompani chin GARAMGAIBAATARiin nuuts kompani shuu.

  • Иргэн (October 11, 2016 5:48:53 pm )

    ЭНД АЛТАНХУЯГ, ГАРАМГАЙБААТАР НАР Ч ХОЛБООТОЙ ШҮҮ. ШАЛГАЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ

  • САЙН ШАЛГАЖ ЧАДХУУ??? (October 11, 2016 9:02:49 pm )

    БҮГДЭЭРЭЭ НЭГ СҮЛЖЭЭНИЙ ХҮМҮҮС БИЕ БИЕНЭЭ ШАЛГАНА ГЭЖ БАЙХУУ???
    ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫН ӨРИЙГ БАГА Ч ГЭСЭН ХОРОГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  • mongol (October 11, 2016 9:20:39 pm )

    pee ed nar bird vv yu we yaj hooloigoor n dawdag bnaa aimshigtai alsanch bagadmaar yum bnsh dee

  • Хүн (October 11, 2016 9:52:37 pm )

    Энэ блүүмбэргийн залуу очсон газар болгоноо мөнгөтэй холбогдох юм аа

  • Хулгайч авилгач (October 11, 2016 11:37:57 pm )

    Хулгайчийг хулгай хийнэдээ гэж харсаар байгаад хулгай хийлгээд тэгээд хорьж цагдах юм. Нүүрэндээр нь би хулгайч авилгач гэсэн бичигтэй байхаас өөрцгүй явсан зам мөр, олж цуглуулсан нь тодоос тодорхой байхад сонгож гаргачаад. Нөхөртөө зодуулдаг хүүхэн шиг юм ярих юм.

  • Хулгайч авилгач гэж (October 11, 2016 11:38:42 pm )

    Хулгайчийг хулгай хийнэдээ гэж харсаар байгаад хулгай хийлгээд тэгээд хорьж цагдах юм. Нүүрэндээр нь би хулгайч авилгач гэсэн бичигтэй байхаас өөрцгүй явсан зам мөр, олж цуглуулсан нь тодоос тодорхой байхад сонгож гаргачаад. Нөхөртөө зодуулдаг хүүхэн шиг юм ярих юм.

  • ЗОЧИН (October 12, 2016 1:23:16 am )

    УРИАЛГА. ЭНЭ ИХ МӨНГӨ ИДСЭН ИХ-ЫН ГИШҮҮД ДАРГА САЙД НАРЫГ ХОРИХ ШОРОН БАРИХАД ХАНДИВ ЦУГЛУУЛАЖ ТЕНДЕР ЗАРЛАЖ БАРИЛГЫГ НЬ БАЙРУУЛЖ АЯН ЗОХИОН БАЙГУУЛААЧ.

  • Зочин (October 12, 2016 1:38:24 am )

    Сумын төвийн шинэчлэл нэрийн дор 5 сумын төсөл хэрэгжүүлэхээр 25 тэр бум төгрөг авч ажлаа хийгээгүй Монгол дайвин буюу Атмор компанийг шалгах хэрэгтэй

  • ЗОЧИН (October 12, 2016 8:27:27 am )

    БАТБАЯР ОДХҮҮ 2 ЫГ ШОРОНД ХИЙГЭЭДЭХ ХОШНОГЫГ НЬ УРААД ӨГЬЕ ГЭЖ ШОРОНГИЙХОН АЛ НЬ ЗАГТНААД ХҮЛЭЭЖ БАЙНА

  • ооооо (October 12, 2016 10:09:19 am )

    ингэж шалгаад яахын. Хэдэн томилолт, төсөв зэрэгцүүлээд хуучирсан социализмийн шалгагч нар үнэртэж байна. Тэндэр шалгаруулалт, зураг төсөв, үнэ тариф, ханш гэд их юм байгаа, Чадварлаг мэргэжилтнүүд оруулаач ээ чааваас

    • irgen (October 22, 2016 8:25:55 am )

      buh hurunngiig ni huraaj av ah duu hammaatan sadan naiz nuhud yu l baidagvym huraaj av shorond hii

  • Ggggg (October 12, 2016 10:34:36 am )

    Ene muusain novshnuudiig honshoortoo aav huu garch irj alaad uguhgui ym bhdaa

  • 555 (October 12, 2016 12:39:18 pm )

    Нээрээ монголд мафийн бүлэглэл гэхдээ улсын мөнгө иддэг нөхдүүдтэй тэмцдэг мафи бий болбол би хамгийн түрүүнд элснэ.

  • Зочин (October 12, 2016 12:45:28 pm )

    Зээл авсан хүн болгоноос наад хэд чинь хамгийн бага нь 10 хувь гэж шаардаж байсан . Авсан өгсөнийн шалгахад доороол гарж ирэн дээ

  • Amaraa (October 12, 2016 3:50:59 pm )

    Ингээд юм үзээгүй юм шиг өлөнтөөд идээд байхаар улс яаж хөгжих билээдээ, Сингапурын ерөнхий сайд албан томилолтоор явахдаа хамгийн энгийн буудлын өрөө, хамгийн хямд нислэгээр явдаг байсан гэжугаа харин өнөөдөр Сингапурыг хардаа

  • Anonymous (October 12, 2016 5:11:21 pm )

    Монголыг цөлмөж өрд оруулсан этгээдүүдийг шалгах явцад элдвээр хаацайлсан сэтгүүлчид иргэдийг давхар шалгаж хариуцлага хүлээлгэх журмыг хууль зүйн яамны
    ажлын хэсэг албан ёсоор тавих хэрэгтэй сэтгүүлчидэд болон сонин тв д амыг нь үдэх авилга өгч хаалтын гэрээ хийснийг яаралтай ил тод болгох хэрэгтэй

    • Банзай (October 12, 2016 5:51:39 pm )

      Бөөтэй зөрчилдвөл яадгийг үзүүлнээ гайгүй.

  • иргэн (October 12, 2016 7:56:54 pm )

    ЗА ХЭН МЭДЭХЭВ ДЭЭ. ҮНЭН ХУДЛЫН БАГЦААГҮЙ МЭДЭЭЛЭЛ БАРИВЧИЛГАА. … ТЭГСЭН ГЭНЭ ТЭР ГЭНЭ ГЭСЭН ИХ ТОДОРХОЙ ГАРЧИГТАЙ ХЭРНЭЭ ХУУЛЬ ЁСООР НОТОЛСОН НЭГ Ч НОТОЛГООГҮЙ… ЗҮГЭЭР Л ХЭВЛЭЛЭЭР ТЭГЭЭД ЗАРЛАЧИХАД БОЛДОГ ЮМ БИШҮҮ. ЯЛАНГУЯА СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР… ХҮНИЙ НЭР ТӨР Ч ЛӨӨЛӨӨ ЮМНЫ НЭГ БОЛЖ ДЭЭ. УУЛ ШОРОНГИЙН ҮНЭР….

  • Zochin (October 13, 2016 7:13:02 pm )

    Naaduul chini neg l syljee ni. Barag ardchilaliin oligarkhuud bygd kholbogdono doo

  • Баяррагчаа (October 21, 2016 9:50:07 pm )

    Хулгайч нарыг шалгаж хөрөнгий нь хурааж чадахгүй бол ялыг нь элбэгдорж м энхболд бямбацогт нар хүлээх ёстой. Төрийн хулгайг хаацайлсан хүмүүс их бага хэмжээгээр идэлцсэн гэж үзээд шалгах хэрэгтэй

  • Anonymous (October 22, 2016 12:55:30 pm )

    Өч төчнөөн л авилга, идсэн уусан хэрэг илэрж байна гээл хэвлэлээр зарлаад байдаг шийдсэн үр дүн байна уу?

  • Хэн ч байсан яадгийн... (October 23, 2016 12:40:52 am )

    Үнэн юм бол илчлэч, худлаа болоод хоосон, худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм бичицгээгээд байгаа биш бол шуурхай ард түмэнд мэдээлээрэй…ард түмэн шаардаж байна шүү…

  • zochin (October 23, 2016 6:28:11 pm )

    ZEEL ABCAN XYBI XYN KOMFANIUD NI TODORXOI SHYYDEE! TED NARAACAA TCAG XUGATCAAND XYYGEE ABCH BAIX NI CHUXAL! TENDER BOLON BYTEEN BAIGUULALTAND ZARTCUULCAN MOHGO XORONGON DEER mash nariin shalgalt xiij mongo idcen bol ulcad butcaan tolyylex xeregtei! tegj baij ediin zacag cergene!!!

  • Anonymous (October 23, 2016 11:08:32 pm )

    идсэн уусан нь батлагдвал хуулийн дагуу шийтгэлээ хүлээж буцааж төлж л таарна даа Арай дэндүү хулгайлах юмдаа Ийм задарсан дарга нартай байхад ард олон нь ядралгүй яахавдээ

  • зочин (October 24, 2016 10:16:59 am )

    68 хувийн татвар, 888 төсөл гээд балайрч байхад төрөөс хурдан зайлуулах байсан юм.
    Юун бөө удган 999 тэнгэр 9 тооны билэгдэл, гал тахих гээд их самуурч, халуурч галзуу солиотой өвчтэй юм шиг байсан даа.Эмэгтэй гишүүдээр гал тахих үед оруулахгүй гэж байсан аа тайланд хүүхнээр галаа түлүүлээд тойрч зогссон зураг гарч байлаа.Монголын төрийн бодлого жолоог дэндүү хариуцлагагүй тэнэгүүдэд өгч байж дээ .Одоо үр дүн нь өр үлдэж дээ.Хулгайчуудын хөрөнгийг хурааж, цаазалвал монгол хөгжлийн замдаа орно. Одоо хулгайч нар төрийн бүх түвшинд ил далд цусан холбоотой болж амь бөхтэй төрийн суудалд шигдсээр байгааг цээврлэх цаг болсон.

  • Зочин (October 24, 2016 10:58:15 am )

    Хятадын удирдагч Ши Жин Пин шиг зоригтойхон тэмцчих улс төрч даан ч алга уу. Ард түмэн үүнийг л хүсэж бна. Идсэн уусан бүхнийг нь буцаагаад төлүүлээд бүгдийг нь шоронд нь явуулаач илт л хууль зөрчсөн бна шүү дээ.

  • Зочин (October 24, 2016 5:08:46 pm )

    Шалгавал олигтойхон шалгаад ялыг ог эс тэгвээс модхон нийгмийн даатгал шиг зоон хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэг хэрэгсэхгуй болгох шуух прокурорын авилга авах аргад орох вий тэд ийм байдалд оруулж сэмхэн цэвэрхэн авилга авч бна шуу ард тумэн минь энэ хоон хэлэлцэх хунацаа гэсэн нэр томьеог авч хаяхгуй бол уэвэр авилга авдаг арга болсон юм шиг

  • onon (October 25, 2016 3:48:00 pm )

    jenko bol arai denduu muu hun shu

antalya rent a car