“Нөгөө найрах арга чинь буруудаад байна” үгтэй дуу Хотын шинэхэн дарга Су.Батболдод зориулагдаа юу гэлтэй. Засаг дарга Су.Батболдын санаачилгаар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Сүхбаатарын талбайд болсон “Улаанбаатарын намар” нэгдсэн өдөрлөг, шоуны хүрээнд нийслэлээс гарсан зардал мөнгөний баримт дэлгэгдэж, асуудал үүсгээд байна. Үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих зорилго агуулсан гэх уг өдөрлөг, шоу үнэн хэрэгтээ урлаг соёлынхныг тэрдундаа “Камертон”, “Никитон” гэсэн рок попын хамтлагуудыг дэмжсэн шоу болоод өнгөрснийг зарцуулсан мөнгөний хэмжээнээс ойлгоод авчихад болохоор байгаа юм. Энэ хоёр хамтлаг нэр сүртэй байж болно.
Гэхдээ тэдэнд 100 саяыг зарцуулж байхын оронд, нийслэлийн захын дүүргүүдэд талх таллаад ч болов худалдаж авч чадахгүй байгаа, өлөн зэлмүүн амьдарч байгаа Монголынхоо үргэлжлэл болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн хэлбэрээр тусламж болгоод олгочихсон бол харин нийслэлчүүд таатай хүлээж авах байлаа.
Гэтэл хотын дарга та өөр бодолтой хүн юм байна. Таны удирдаж байгаа Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Улаанбаатарын намар” шоуны өмнө мэдээлэхдээ “Тоглолтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулснаа нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна” гэж байсан.
Уучлаарай, та бүхэн иргэдийн сонголтыг авч нийслэлийн эрх мэдлийг гартаа атгахдаа Мөрийн хөтөлбөр биш худлаа баахан амлалт ярьсан юм уу. Тэгчихээд хөтөлбөр танилцуулахын төлөө нэг орой 217 сая төгрөг зарцуулдаг, яасан баян хоттой юм бэ, Улаанбаатарчууд бид чинь.
Улс оронд амаргүй байдалд байна, төсөв мөнгө хэцүү байна гэж засгийн түвшинд баахан яриад, хүүхдүүдэд өгөх мөнгөө дийлэнхийг нь больж, хүүхэд харах үйлчилгээг хүртэл зогсоох гэж байхад нийслэлийг удирдаж байгаа дарга та нэг л өдрийн дотор 200 саяар шоудаад байвал юу болох юм бэ.
Эрхэм дарга та ажлаа авснаас хойш нийслэлчүүдийн эрх ашигт нийцсэн хийгээд санаа оноонд нь хүрсэн зүйл бараг ярьсангүй. Ярихгүй байгаа юм чинь ямар ажлын ард гарах вэ. Яахав манайд ярьж шоудаад юу ч хийдэггүй дарга нар угаасаа олон. Гэхдээ яг хийх хүн бол ярьж байгаад хийдэг нь бас үнэн. Тэгэхээр эрхэм дарга танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нь ч харагдахгүй байх шиг.
Магадгүй та өөрөө бол зөв л зүйл хийж байгаа гэсэн итгэлтэй яваа байх. Гэхдээ та өөртөө дүн тавих бус, иргэд олон нийтийн мянга мянган нүд чих таныг чиглэж байгаа шүү дээ.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
анчин (October 11, 2016 11:15:03 am )
Золбин хүүхдүүдэд биш юм аа гэхэд адаглаад иргэддээ эмнэлэгийн үзвэр үйлчилгээ ч юм уу Иргэдээ соен гэгээрүүлэх тал дээр үйл ажиллагаа зохион байгуулж бологүйн байхдаа Ийм зүйл дээр бөндгөр нь ажлахгүй байгаа хүн яаж нийслэлийг маань хөгжүүлэх вэ дээ
-
irgen (October 11, 2016 11:16:43 am )
Niisleliin buh ail urhuudeer orno ueed baisan yu bolson be Demii balai um dongosch baihaar Chaddag hund n ugvul taarna
-
Anonymous (October 11, 2016 11:24:56 am )
тэр шоу энэ тэрийг чинь тэр хамтлагууд сайн дураараа биш юмуу төр хямралтай байхад юун их мөнгө вэ тэрийгээ нөгөө хүүхэд харах арга хэмжээнд зарцуулахгүй яасан юм хот чинь төв аймаг биш шүү 1800000 мянган хүн амтай гэдгээ мэддэггүй мэдрэл юм уу ярьж хэлж байгаа нь дандаа мэдрэл юм нохой ч гэх шиг хүүхэд өсгөж чадахгүй тэр гудамжинд хаяад байгаа хүүхнүүдээ спириалаа эхлээд тавиад өгчих дараа нь нохойгоо бод юуны түрүүнд эхлээд хүнээ бод одоо хүйтэн өвөл болох нь траншайны нэртэй энэ хэд чинь энэ өвөл осгож үхнэ яана гэж бодож байна хүн чухал гэдгийг анхаар
-
Anonymous (October 11, 2016 3:43:11 pm )
Яанаа үнэхээр тасарсан хулгайчууд мөнгө идэж байгаа арга шүү дээ хүнээ бодох нэгч хүн алга хүүхдийн мөнгө өгч чадахгүй байж иим юманд тэрбумаар нь зарж л байдаг мөнгөөр туйлдаг амьдралтай болохоор хүнд 1000төгрөг ямар их хэрэгтэйг мэдэхгүй л дээ
-
-
Anonymous (October 11, 2016 11:42:07 am )
MAN bas l AN-n 1 huvilbar yum ene 2s hezee salna daa
-
zochin (October 11, 2016 5:44:20 pm )
songohoo baichih tegeed l boloo amarhan baigaa biz uursduu songochihood yaj salah ve geed tenegteed baih yum
-
-
88671597 (October 11, 2016 12:08:43 pm )
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
-
Anonymous (October 11, 2016 12:28:00 pm )
ORON NUTGIIN SONGUULIIG ORBONGOOR N ERGUULEH HEREGTEI YUM BNA. HYNALT SAIJIRNA. TEGEHGUI BOL ENE SUNDUIGIIN BATBOLD DUURGIIN DARGA NARTAI HUBAAJ IDEJ DUUSGAH YUM BNA.
-
Zochin (October 11, 2016 12:29:19 pm )
Yahav dee l 2 hamtlag.Baruunii tom hamtlaguudiin hajuud tyi ch baihgyi garuud shyy dee.Yun ih mungu ugdug ym be?
-
зочин (October 11, 2016 12:43:07 pm )
нэг дууг 2 саяар үнэлсэн байна ш дээ.Хэдэн хүний л төлөө улаанбаатарын намар шоуг хийсэн нь харагдаж байна ш дээ.Ингэсэн болоод найз нөхдүүд хоорондоо мөнгө өгч авалцаж байна ш дээ.Буцаагаад хэдийг нь ч өөрт өгсөн юм билээ мэдэхгүй ш дээ.Найз нөхдийн хоорондын найраа л байна ш дээ.
-
1111 (October 11, 2016 12:50:29 pm )
амитан адгуус хүн биш үхээр
-
Зочин (October 11, 2016 12:51:05 pm )
Их л өгөөмөр дарга юм байна
-
Anonymous (October 11, 2016 2:03:40 pm )
батүүлийн орлогч бас чулуудайнх нь найз батцэнгэл ажлаа өгөхдөө энэ бүгдийг бусдад тараагаад зугтжээ. батүүл өөрөө хүүгийнх нь найз батцэнгэл нар нэг шоу хийнэ гэж 2-3 тэрбумаар гараа угаацгааж байхад хэвлэлийнхэн яагаад дуугүй байсан бэ?
-
shur (October 11, 2016 2:04:22 pm )
yamar nowshiin ym bee. hvvhdiin munguu alag vzehgvi uguuch. bankind orj bwl yadaj hvv ni usnu biz dee. hogiin ymaa
-
Tsoomoo (October 11, 2016 2:14:23 pm )
Sunuj vgvi bolson tsygluulga. Niciton..Tarj niilj hanadaggui kamerton gej 2 d helehed Tanai 2 hamtlag odoo bdag yumuu..Yuch hiihgui Chatsga tsarailsan..yamarch shineleg yum hiihgui…Umnuus chini icheed baas hvreed bh yum..
-
gaxai (October 11, 2016 3:08:56 pm )
NOVSHIIN SONGOLTONDOO XARAMSAAD SUUJ BAI TENEGUUD TA NARIIN XIISEN SONGOLT CHIN INGEJ UUR XURGEX ZUIL XIIJ BNA DAA UXER MONGOLCHUUD
-
Ard (October 11, 2016 3:50:43 pm )
Xyadag hulgaich be barij abaad shorond hii hvvriig buulgaachee MAH han dabarch bna
-
Ard (October 11, 2016 3:51:53 pm )
Iim maluud bidnii munguur tuilj baidag uur hvrch bna chi hurdan zail
-
Зочин (October 11, 2016 4:21:24 pm )
Бат-Үүл даншиг наададм гэхэд 3,5 тэрбумыг зарсны дэргэд юу ч биш байна аа!!!!!
-
ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (October 11, 2016 4:47:16 pm )
YAG UNEN. 1 .1 HEE DEMJIJ HEREGGUI ZUIL SANAACHILJ BAYAR HIIJ BAYAJUULAAD BOLIOCHEE. IIM HYAMRAL NAIDGIIM UU .BUH BAYARIIN TURUUS GARAH ZARDLIIG HUMIYA ZALUUCHUUDAA .URLAG SOYOILIIN SHOUG.
-
Anonymous (October 11, 2016 4:47:52 pm )
hөөе тэр даншиг наадмаас чинь ашиг олсон гээд л байсан шүү дээ цам үзэх гэж гадаадын жуулчин ниээн ирсэн гэж байсан ер нь батүүлийн шоуны зардлыг хамтад нь тавь урлагийнхан чинь зурагтаар нээх эх орон ч юм шиг юм яриад байдаг нь бас худлаа юм байна бид юу хийчихвээ Жавхлан нь дээр юм шив дээ
-
zochin (October 11, 2016 5:41:20 pm )
MAN nam hereggui luivarchid yum bna deerdehgui ulam dorduulah nee
-
-
зочин (October 11, 2016 4:51:27 pm )
зүгээр л зайлаа өөр юу хэлэх вэ дээ,
-
Anonymous (October 11, 2016 6:09:59 pm )
zailaa
-
Anonymous (October 11, 2016 6:54:14 pm )
Монгонд дургуй хэн байх вэ.Талыг нъ идээ л биз ..чадаж байвал арга байхгуй
-
sv batbold (October 11, 2016 9:12:29 pm )
tegsen yadgiin ta nar bidniig ingej bail gej songoson bz dee sain muurtsguu vher nvv dee uruwdmuur amitadch boldoo
-
МОНГОЛ ХҮН (October 11, 2016 9:25:58 pm )
НОВШЫН КАМЕРТОН СӨНӨЖ ЯВАА НИКИТОН МӨНГӨНДӨӨ ХАХАЖ ҮХЭЭСЭЭ.УЛС ОРОН ИЙМ БАЙХАД 500 САЯЫН БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙЖ ЯАЖ АВЧ ЧАДАЖ БАЙНАА.
-
МОНГОЛ ХҮН (October 11, 2016 9:29:11 pm )
БОЛД ГЭЖ ХАМАРААРАА ГИНГЭНСЭН ЮМ ОДОО БОЛИОЧ АРХИ ТАМХИ ПИВО ЗАРНА.БАС ТӨРИЙН СОЁРХОЛТ ГЭЭД БАЙГАА .ИЧЭЖ АМЬДАР .
-
Anonymous (October 11, 2016 10:11:32 pm )
teneg xylgaicn be tatbar tologcniin mongiig ter myy nysgainyyd abaxaasaa icneesei cy batboldoo cni 7 yyliin tsaagyyr dald orj vxeerei
-
Зочин (October 11, 2016 11:06:43 pm )
МАНгарууд тансаглаж дуусахгүй юм аа,ард түмнээр тохуурхаад л
-
hongor (October 11, 2016 11:43:58 pm )
end setgegdel bichsen durakuud oorsdoo ystoi durakuud bn aa. tarhinii turaald orson. neg iim arga hemjee zohiogoo l biz. irged zaluusiinhaa setgeliig sergeegee l biz tegeed yasan uzsen humuus ni saihan setgegdel dursgaltai uldsen. uzeegui ta nar shig yumnuud ni humuusiig muuchlaad l suuj bsan bj taaraa. ene tatvaraa tolson barisan geed baigaa nohduud tegeed oorsdoo taizan deer ni garaad duulahgui yav aa? iljignii chihend us ch hiisen adil alt ch hiisen adil gedeg de. tarhinii turaal hodoodnii turaalaas ch dor shu. ene olon humuusiin dund kontsert mongooroo uzej chadah ni bn chadahgui ni olon. amid kontsert uzne gedeg bas l hovor yum shu. olon humuust bolomj olgoj setgel sanaanii sergeltiig ogson zohion baiguulagchidad ni harin ch talarhah heregtei. ta nar mini mongo huuhed hool ogsongui geed l hutsaad bhiin tiim bol chi ooroo ochood hoollooch. chadahgui hutsaj bhaar.
-
hongor (October 11, 2016 11:45:49 pm )
batuuliin heldegeer computeriin ard suusan yu ch hiih chadvargui jinhene lalaruud ni end muulaad suuj baina
-
irgen (October 12, 2016 6:23:42 am )
Unegui toglolt geedl dongosood surtachilaad baisan. Ene 2 hamtlag chin ovoo bolooyu daa gej bodson chin daraigiin luivar hulgai baisan yum uu? Mani hezee hulhiduulj hananaa, nezee ed nar hulhidaj hulgailj hanj tsadnaa aaa ?
-
ХЭ ХЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (October 12, 2016 7:33:24 am )
ОДОО ЮУ ГЭЖ Ч ГОНГИНООД НЭМЭРГҮЙ
-
зочин (October 12, 2016 8:01:19 am )
Захирамжаар гол нь зарцуулах мөнгөнийхөө тоог зааж төсвийг нь батлах ёстой баймаар. Захирамж 9 дүгээр сарын 27 ний өдөр гарч, үүгээр арга хэмжээг зохион явуулах ажлын хэсгийг байгуулжээ. Гэтэл захирамжийн 3 дахь заалтанд арга хэмжээний хөтөлбөр, зардлын төсвийг 9 дүгээр сарын 23-ны дотор боловсруулан батлуулахыг ажлын хэсэгт даалгасан байх юм.
-
Өвгөн (October 12, 2016 8:13:18 am )
Мэдлэг боловсрол муутай, мөнгөний шуналтай нэг муу уяач яаж энэ том хотыг удирдах вэ ийм л нохойн гулгидас шиг юм хийхээс хэтрэхгүй. Сандуй энэ 2 нөгөө 60 тэрбумаа босгож, өөрсдөө л баяжиж байгаа биз дээ
-
Иргэн (October 12, 2016 8:22:11 am )
УБ-ын бүх нохойн үржлийн эрхтнийг боох хагалгаанд хэдэн тэмбумыг төсөвлөж байгаа юм бол доо чааваас. Нэг сэргэлэн нь ямарч барьц баримтгүйгээр их хэмжээний мөнгө идэх сайхан арга олж дээ. Энэ төлөвлөгөө хэрэгжиж үр дүн нь гарахад лав 4 жил, тэр болтол энэ олон зуун мянган золбин нохойд бариулчихгүй амьд явах нь захын хороолол төдийгүй хотын төвийн иргэдийн гол зорилго болж байх шиг байна даа хөөрхий
-
зочин (October 12, 2016 8:40:52 am )
Нэг л бишээ. Одоо ингэж байгаа юм чинь удахгүй тэр бумаар шоудах нөхөр байна доо.
-
зочин (October 12, 2016 11:28:52 am )
Ер нь өнөөдөр манай монголын гайгүй яваа нэр зүүсэн хүмүүс нь татвараас хулгайлж, хумсалж л гайгүйхэн амьдардаг болохоос өөр юм алга. Ямар ч зохицуулалтгүй, жижигхэн зах зээл дээр хэн нь ч дээшээ гардаггүй. тэгээд татвар, банкны зээлийн хүү өндөр. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, бас дүүрэн луйвар. Ийм болохоор ганцхан гарц нь улс төр. Одоо тэгээд улс төрчдийг харахаар шал тэнэг хулгайч нар л болж харагдаад байх юм.
-
буд (October 12, 2016 6:02:17 pm )
ЁРӨНХИЙЛӨГЧ ЁРӨНХИЙ САЙД ИХ ХУРЛЫН ДАРГА НАРАА АРД ТҮМЭН ГЭСЭН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛИЙГЭЭ БҮҮ МАРТААЧЭЭ ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНД БОЛОВСРОЛД АНХААРААЧЭЭ 90 ОНООС ХОЙШ АРД ТҮМЭН ЧИНЬ ӨӨРСДИЙГӨӨ АВЧ ЯВЖ ИРЛЭЭ НЭГ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНД 200 САЯ ГЭДЭГ АРАЙ Ч ДЭНДЭЖ БАЙНА АА ТЭР МӨНГӨӨ 1-3НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ Д ВИТОМИНИЙГ АВЧ ӨГӨХӨД ЗОРИУЛААЧЭЭ
40 Comments