antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 Comments are off

Төрийн 3 өндөрлөгийн ар талууд

нийтлэсэн Admin

Монголчууд эртнээс төрийнхөө 7 эрдэнийн нэгэнд их хааны өмөг түшиг болсон хатдыг оруулж “Хатан эрдэнэ” гэж өргөмжилж ирсэн. Энэ цагийн их хатад нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын голомтыг манаж, гэрийг нь гийгүүлж, байгаа гэргий нар нь гэвэл маргах хүн гарахгүй биз.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий, тэргүүн хатагтай Болормаа өөрийнхөө санаачилсан сангаараа дамжуулан хорт хавдрын эсрэг тэмцэж, Дүгэрээ багштай асрамжийн газраас 25 балчир хүүхэд тусгайлан авч Болор асрамжийн газартаа асарч хооллож, ном сурах бичиг, хоол ундынх нь зардлыг даадаг.

Амралтын өдөр асрамжинд байдаг 25 хүүхдээ эргэн тойрдог гэдэг. Өөрийнхөө 5 хүүхдээс гадна өнчин өрөөсөн 25 хүүхэд асардаг тэргүүн хатагтайдаа монголчууд ам сайтай байдаг. Хэдийгээр Монгол улсын тэргүүн хатагтай ч эмэгтэй л хүн болсон хойно дэлгүүр хоршоогоор ормоор санагддаг юм байлгүй.

Хааяа үндэсний хувцасны “Торго” болон “Чимбай” салоноор орж нүдээ хужирладаг тэрээр саяхан их дэлгүүрийн ойролцоох Энэтхэг барааны дэлгүүрээр орж яваад олны нүдэнд өртжээ. Эгэл жирийн эмэгтэйчүүдээс ялгарах зүйлгүй энгийн даруу хувцасладаг Тэргүүн хатагтай Х.Болормааг тэр болгон хүмүүс анзаарч таньдаггүй.

Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяа Харьковт жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн болохоор урлагт их элэгтэй.

Өөрийнхөө үүсгэн байгуулсөн Төгөлдөр сангаараа дамжуулан балет, бүжгэн жүжиг ивээн тэтгэдэг. Ерөнхий сайдын гэргий хэдэн жилийн өмнө хүүхдийн баяраар Хавдар судлалын Үндэсний төвд эмчлүүлж байсан хорт хавдартай хүүхдүүдэд гарын бэлэг хүргүүлэн баярлуулж байсан удаатай.

Ерөнхий сайдынх таван хүүхэдтэй. Ерөнхий сайд нэг удаа “Миний амьдралдаа хийсэн хамгийн бест сонголт бол гэргий минь…” гэж хэлж байсан удаатай.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн жил 70 насны ой тохиосон. манай спикерийн гэргий Долгорсүрэн жүжигчин хүн.

Завханы театрт драмын жүжигт тоглож байх үед Завхан аймгийн захиргаанд ажиллаж байсан залуухан дарга Дэмбэрэл олж хараад танилцаж ханилсан гэдэг.

УИХ-ын дарга Дэмбэрэл, гэргий Долгорсүрэнтэйгээ олон он жилүүдийг хамтдаа туулж байгаа бөгөөд удахгүй алт, мөнгөн хуримаа хийнэ байх гэж хэрэгт дуртай хүмүүс хүлээдэг.

УИХ-ын даргынх 3 хүү, ганц охинтой. Спикерийн гэргий Долгосүрэн олны нүдний өмнө гардаггүй тун даруухан нэгэн бөгөөд гэртээ үр ачаа харж, УИХ-ын даргын ар талыг найдвартай даадаг, сайн хань, сайн ээж, сайн эмээ.

 

 

chuhal


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car