antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 Comments are off

Донжтой хатагтай

нийтлэсэн Admin

Тайз дэлгэцийн урлагт хувь нэмрээ оруулах шинэ залуу жүжигчдийг гаргаж ирэх шалгаруулалтад оролцсон биш, яруу найрагч хатагтай шинэ хоч зүүжээ. Шүүгчдийн суудалд заларч, дэггүй оролцогчдоосоо гэгээн уянга “нэхэж” буй Ц.Хулан хатагтайн гоёл зүүсгэл үзэгчдийн анхаарлыг эрхгүй татдаг. Өмссөн хувцасныхаа өнгөтэй ижил өд, цэцэгсээр тэргүүнээ чимээд дэгжирхдэг түүнийг хошин урлагийнхан “Донжтой хатагтай” хэмээн цолложээ. Тэр ч байтугай, уг реалити шоуны үйл явц хийгээд шүүгчдийг хүртэл хошин тоглолтоороо ёжилсон удаатай. Харин яруу найрагч Ц.Хулан тус шоуны дараа стиль имижээ өөрчлөн өд, цэцэгсээс илүүтэй өөр нэгэн гоёл сонгосон нь нүдний шил аж. Гэхдээ угийн ганган хатагтайн стиль тэгтлээ их өөрчлөгдөнө гэж юу байхав. Нүдний шилнийхээ өнгийг өөр бусад гоёлтойгоо ч хослуулна гэдгээ хэн хүнээс илүү мэдэх хойно. Энэ удаа улаан өнгөөр чамирхаж, олны нүдийг бүлтийлгэсэн нь бас л нэгэн моод гэнэ лээ.

 

Р.Есүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car