Тэмдэглэсэн Д.НАДМИД
Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат амьдралдаа тохиолдсон хуучаа дэлгэхдээ тун амттайхан ярьдаг юм. Түүний заримыг сонирхуулъя.
“ТА БАРИЛДСАН БОЛ ҮХЭХ БАЙСАН”
1964 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт Д.Дамдин аварга, Ч.Бээжин, С.Цэрэн бид үлдлээ. Наадмын өмнөх нэг барилдаанд би Бээжин гуайтай таараад тонгоруулаад тэнгэр ногоортол унасан юм. Дамдин аварга Бээжинг амлаж аваад уначихдаг юм. Учир нь Мөнхбатыг хаядаг юм түрүүлэг гэж бодсон биз. Би Цэрэн аваргыг давчихлаа. Тэгээд үзүүр, түрүүнд би Бээжинг хаяад түрүүлэв. Харамсалтай нь тэр барилдаанаас Бээжин яггүй бэртсэн юм. Маргааш Д.Дамдин аварга надтай таараад “Бээжинг унахыг мэдсэн бол би чамтай барилддаг байж” гэхээр нь би “Таныг хаясан Бээжин хэмхэрсэн юм чинь Бээжинд унасан та надтай барилдсан бол үхэх байсан” гээд тавьчихлаа. Бөхчүүд бидний үг хүртэл хатуу байж. Гэхдээ Дамдин аварга юу ч бодоогүй гэдэг. Түүнээс хойш бид хоёр ёстой ах дүү шиг болсон доо.
“ГЭДСЭНДЭЭ СОРВИТОЙ ХҮН ТҮРҮҮЛЭХ ЮМ БАЙНА”
1969 онд юм даа. Би наадамд түрүүлчих санаатай. Гэтэл Баянаа тун луугар байгаа. Тэгээд нэг мэргэн хүн дээр очлоо. Тэр хүн мэргэлснээ “Чи түрүүлэхгүй” гэдэг байгаа. Тэгэхээр нь Баянмөнх түрүүлэх нь үү гэлээ. Тэгсэн бас “үгүй ээ” гэж байна. Тэгвэл хэн түрүүлэх вэ гэсэн чинь үзэж үзэж байснаа “Гэдсэндээ сорвитой хүн түрүүлэх юм байна” гэв. Миний дургүй хүрээд “Таны шоо буруу тусч байна. Бид хоёрын нэг л түрүүлэх учиртай” гэж хэлээд гарлаа. Наадам болж дөрөвт Баянаа бид хоёр тунаж барилдаад хасагддаг юм. Яагаав нөгөө “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” нэр авдаг жил. Тэгээд Дэмүүл түрүүлдэг юм болсон. Тэр цүдгэр нохой чинь мухар олгойны хагалгааны сорвитой юм байж л дээ. Мэргэн хүн гэдэг мэргэн л юм билээ шүү.
“ТУХАЙН ҮЕДЭЭ ТОМ ШАГНАЛ САНАГДАЖ БАЙЛАА”
Социалист голдуу орнуудын нам, төрийн тэргүүнүүд айлчлан ирэхэд бөх барилдуулнаа. Би олон ч түрүүлсэндээ, тийм барилдаанд. Зочид голдуу өөрийн нэр бичсэн цаг л өгдөг байв. Ардчилсан Германы Зиндерманы айлчлалд зориулсан барилдаанд би түрүүлэв. Эрхэм зочин надад дипломат цүнх дээр цаг тавиад өглөө. Тэр цүнх гайгүй хүнд юм. Бэлгийг гардаад авах үед Ю.Цэдэнбал дарга “Мөнхбатаа наадахыгаа хагалав даа” гэдэг юм. Тэгээд Цэрэн аваргатай хамт гэртээ ирээд цүнхийг онгойлгоод үзсэн чинь 700 граммын найман шил архиа зөрүүлээд, зөрүүлээд хийчихэж. Ийм мундаг бэлэг байдгаа гэж бодох зуураа нэгийг задалж хоёулаа мөнгөн аяганд хийгээд “цохьчихлоо”. Төрийн хүнээс авсан гэхэд сонин л бэлэг байлаа шүү дээ.
“УУР ХҮРЭЭД Д.ЦЭРЭНТОГТОХЫГ ӨШИГЛӨӨД…”
1978 онд Минскт болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай Д.Цэрэнтогтох Германы нэг голжгор шар юманд хожигдчихоод гавьяа байгуулсан юм шиг инээгээд дэвжээнээс буугаад ирдэг юм. Би дасгалжуулагчаар авч гарсан болохоор уур хүрээд “п…” гэж хараагаад өшиглөдөг юм. Хоёр дахиа өшиглөх гэтэл хий зөрөөд өөрөө унах шахсан. Тэгсэн манайхан дотроос Мөнхбат ЗХУ-д очоод тамирчнаа “п…” гэж хараалаа. Сурганы ухаан мэдэхгүй байна гэж матдаг юм. Зэмлүүлэлгүй яахав дээ. Уг нь Германы тамирчныг дийлсэн бол Цэрэнтогтох хүрэл медаль авчих байсан учир би уур хүрсэн юм л даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
* (October 11, 2016 9:24:55 am )
Шударга сайхан хүн. Урт насалж, удаан жаргаарай та минь
-
С.Бямбадорж (October 11, 2016 9:43:24 am )
Сайхан хүн шүү дээ. Урт насалж удаан жаргах болтугай
-
чука (October 11, 2016 9:49:07 am )
олон түмэн бидэндээ харагдаж баярлуулж яваарай. эрүүл энхийг хүсье
-
Зочин (October 11, 2016 9:49:32 am )
Сайхан хундээ . Таныг шутэж явдагаа энэ дашрамд хэлэхийг хусч байна. Танд эруул энх сайн сайхныг хусье! Та бол Монгол улсын “атаман”моноосоо мон шуу! Танаараа бахархаж байна.
-
ЗОЧИН (October 11, 2016 9:51:29 am )
сайхан эр шүү хэ хэ
-
ariuk (October 11, 2016 9:52:36 am )
ene yaria tuuh ene teriig n unshihaar ueiinhen dotroo joohon atman baisan yumdaguudaa
-
зочин (October 11, 2016 9:54:44 am )
Эрүүл энхийг хүсье. Урт наслаарай.
-
Нямаа (October 11, 2016 9:58:38 am )
уг нь манай Мөнхбат аварга гавьяатай сайхан хүн. гэхдээ нэг эвгүй юм байдаг нь Бээжин аврагатай таарч түрүүлэхдээ гэнэт цээж рүү нь шууд мөргөн ухаан алдуулж түрүүлсэн гэдэг. Нэг түрүүлмээр хэнд ч санагддаг, гэхдээ ийм муухай аргаар түрүүлсэн нь их харамсалтай. яг үнэндээ тэр жил дийлэхээргүй байсан байх гэж бодогддог.
-
ЗОЧИН (October 11, 2016 11:34:10 am )
ХУЖАА ШИГ МӨРГӨСӨН БНА
-
-
ЗОЧИН (October 11, 2016 10:00:05 am )
ЯМАРЧ СОНИНООС ИЛҮҮҮ САЙХАН МОНГОЛ ЯРИА СОНСОХ САйхан шүү чихний чимэг болсон аялгуу сайхан монгол үг гэдэг энэ дээ
-
Нутгийн дүү (October 11, 2016 10:10:54 am )
Ховорхон сайхан хүндээ. Урт насалж удаан жаргаарай, дүүгийнхээ бахархал нутгийн сайхан ах минь
-
бөх сонирхогч (October 11, 2016 10:24:37 am )
аман мэх ихтэй, зальтай толгой доо.Бээжин аваргыг тэгж хаясан бол үнэхээр муу л байна.Бөх хүнд жудаг, нинжин сэтгэл гэж агуа юм байдаг.Жаахан ёс зүй муутай бөх байж дээ.Түүнээс биш аархуу зан, өөртөй итгэлтэй байсан нь сайн л юм.Энэ хэнэггүй, бодлогогүй яриа, үг хэлээс болж явган хов үүсэж бөхчүүдийн хооронд ан цав гардаг муу талтайг залуу бөхчүүд анхаарах ёстой шүү.
-
зочин (October 12, 2016 8:14:03 am )
Бусдынхаа сэтгэлд ус цацсан хорон муу үгээрээ бөхчүүдийг талцуулсан нь сэтгэлээр үйлдсэн нүгэл
-
-
Зочин (October 11, 2016 10:52:13 am )
Агуу хүн дээ. Мөөеэ аваргын генийг одоо ч дэлхий даяараа үзээд барахгүй байна ш дээ. Агуу юмны үр төл хүртэл агуу байх юм даа. Хакухо үндэсний бөхөөр барилдсан бол ямарч байсан хэд түрүүлэх байсан гэж боддог юм. Хоёр аваргадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-
амрү (October 11, 2016 11:51:05 am )
Монголын бахархал болсон хүн. Энэ болсон явдал нь түүх болон үлдэнэ. Иймэрхүү яриа сайхан шүү.
15 Comments