antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 24 comments

Дээрэм хийсэн этгээдүүдийг саатууллаа

нийтлэсэн Admin

d4a7d9aa6f62f8cfacf055dd4ecef1342016.10.10-ны өдрийн 00:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт 30 гаруй хүн хутгалсан хэрэг гарсан талаар өнөөдөр өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад: 2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд барлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллахад тус хороонд байрлах байранд байсан нэр бүхий 10 этгээд рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг улсуудын хамтаар зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө эд зүйл дээрэмдсэн хэрэг гарсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн А, Б нарын Эрүүгийн цагдаагийн газар болон СҮхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хамтран барьж, цагдан хориод байна. А болон Б нартай хамт байсан этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм. А, Б нар нь өмнө нь ял эдэлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.

Хэрэг үйлдсэн этгээдүүд болон дээрэмдсэн эд зүйлийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин халдлагад өртсөн 10 хүн нь 25-31 насныхан бөгөөд хоёрийнх нь биеийн байдал хүнд байгаа байна. Тэд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэйгээр мэдүүлэг тайлбар өгөөд явж байгаа гэнэ.

Хэрэг тоглоомын төвд бус түрээсийн байранд болсон байна. А нь өршөөлийн хуулиар суллагдсан этгээд байсан. Б нь хар тамхины хэргээр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна. Тэд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байжээ.

А.Баярмаа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • иргэн (October 10, 2016 5:18:39 pm )

    дээрэмдсэн хүмүүсийг шалгахын хажуугаар дээрэмдүүлсэн гэх этгээдүүд нь маш сэжигтэй бна ямар гараар тийм их хэмжээний мөнгөтэй болдог бна тэднийгч сайн шалгах хэрэгтэй

  • АХАМДЫН БАЯР: (October 10, 2016 5:37:08 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (October 10, 2016 6:18:26 pm )

    дээд дарага нар энэ мапийн шинжтэй хүмүүс олон хүн их хуралд гарчээ доод хүмүүс энэ ажилгүй оролгүй дээрэм хийж ийм олон хүнииг гэмтээн гэдэг юу гэсэн үг вэ дайн болссон байна шүүдээ

  • Ачу (October 10, 2016 7:40:28 pm )

    Хулгайч улс төрчидын зугаагаа яаж гаргхаач мэдэхгүй хэдэн тэнэг хүүхдүүд засрах нь өнгөрсөн гэмт хэрэгтнүүд нийлхээрээ ардчилсан гэх тодотголтой алуурчин нийгмийн үнэн нүүр төрх болхиймаа.Ерөнхийлөгч Элбэгдорж юу гэж хошигчуулах болдоо.Ийм байх ёстой гээд худал хэлэх ёстойч Эрдэнэтийн талыг залгилцаад бялуурч дуграх сөхөөгүй байгаа болуудаа!

  • Иргэн (October 10, 2016 9:09:51 pm )

    Эрдэнэтийн 49 хлгайлсан хүмүүсийг яагаад саатуулахгүй байна.

  • Иргэн (October 10, 2016 9:10:31 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй. Ерөнхий сайдаа!!!

  • Иргэн (October 10, 2016 9:11:16 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох.

  • Иргэн (October 10, 2016 9:11:43 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Иргэн (October 10, 2016 9:12:17 pm )

    Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 10, 2016 9:13:51 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг хулгмүүсийг яагаад саатуулахгүй байна. Тэр бол урьд өмнө сонсогдож байгаагүй ёстой аймаар том хулгай шүү дээ.

  • Иргэн (October 10, 2016 9:14:57 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдсэн улс төрчдийг яагаад саатуулахгүй байна вэ? Тэр бол урьд өмнө сонсогдож байгаагүй ёстой аймаар том хулгай шүү дээ.

  • Anonymous (October 10, 2016 9:16:52 pm )

    Чамд эрдэнэтэд байгаа кондомноос 1 саяыг бэлэглэе…..

  • зочин (October 10, 2016 10:12:31 pm )

    Энэ маягийн хэрэгтэнүүд янз бүрийн түвшинд байгаа юм билээ. Тэднийг баривчлах арга хэмжээ авбал зүгээр л байна.

  • zocin (October 10, 2016 10:42:09 pm )

    ter 10 uy xiij bga um be demii tsag noxtsooj bie bienee xet uruu tataxaar iim um bolno hsde odoonii ene 90 onii maluudiin bj bga tsarai daa tom tolgoilson xog hsaarnuud ygsen yliigee xiigeed tend yugee xiideg bhaa xeterxii zambaraagyi xvmyyjilgyi bid sotsiin yed daruulgatai bdag bsah oroi ydehs gaduur garna gsn oilgolt bdagyyi blaa

  • Зочин (October 11, 2016 6:19:57 am )

    Эрүүгийнхэнээс
    Эмээж яв
    Эвгүй улс шүү
    Эрлэгт илгээнэ шүү

  • zochinzochinzochin (October 11, 2016 7:16:09 am )

    mapiin tolgoilogch elbegdorj tsaazgvi bolgono enee teree geed davraagaad gaigaa yum uuruu ih no toi nuhur

  • Ачу (October 11, 2016 8:24:09 am )

    Их олон энгийн номхон хүмүүс хүүхэд эмэгтэйчүүдийн сүнс Элбэгдоржийг тойрон эргэлдэж байгаа гэж боддог.Амийг нь амиар нь сольчхоор аль аль талдаа цайрдаг байсиймаа.Гэтэл нэг худалч савсаг гарч ирээд хүний эрх мэрх цаазын ялаас татгалзана ч гэх шиг алуулсан жирийн иргэд хүний эрхийн хаагуур нь байна!!!Энэ олон хүний халуун амийг Элбэгдоржоос нэхмээр санагддаг!

  • Зочин (October 11, 2016 8:34:44 am )

    Энэ бол зүгээр нэг эрүүгийн хэрэг биш. Террорист зандалчлах харгислал болоод өнгөрлөө.

  • зочин зочин (October 11, 2016 8:59:19 am )

    эрдэнэтийн асуудлыг шалгаж мэдээлэх хэрэгтэй

  • zochin (October 11, 2016 10:15:37 am )

    Eruugiin geed bui humuus chin turuus hulgailsan mungu hurungiig ilruuleed baigaan bishuu

  • Тоодой (October 11, 2016 10:19:48 am )

    Ландага Батцэнгэл л байнашүүдээ

  • зочин (October 11, 2016 10:36:07 am )

    та нар уншив ууу хэрэг тоглоомын газарт бус түрээсийн байранд болжээ гэчижэээ томчууд цагдаа нарыг мөн ч амархан худалдаж авахиймааа манай цагдаа нар ч хүүхэд шиг хууртагдахиймдөөө тэнэгүүд

  • Цагдаа зохион байгуулдаг юм байна л даа (October 11, 2016 11:48:13 am )

    “Хэрэг тоглоомын төвд бус түрээсийн байранд болсон байна” ???? Тоглоомын төвд их хэмжээний мөнгөөр тоглох зөвшөөрөлтэй байдаг, түрээсийн байранд зөвшөөрөлгүй тоглож байхад нь дээрэмдсэн гэсэн үг үү

  • Anonymous (October 11, 2016 12:06:56 pm )

    Deeremduulsen humuusiin neriin zarlaach

antalya rent a car