antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 7 comments

Оросоос хоёр арлаа буцааж авах хувилбарыг Япончууд сонирхож байна

нийтлэсэн Admin

887269_abe_putin_x974Японы ерөнхий сайд Шинзо Абэ маргаантай байгаа дөрвөн арлын хоёрыг нь эргүүлэн авч, Москватай энхийн гэрээ байгуулах хувилбарыг хэлэлцэж байгаа тухай засгийн газрын эх сурвалж өчигдөр буюу Ням гарагт мэдээллээ.

Дөрвөн арлыг бүтнээр нь буцааж авах хатуу шаардлагаа зөөлрүүлж, хоёр бага арлыг эхний ээлжинд авах нь илүү бодитой гэсэн дүгнэлтэд Токио хүрээд байгаа гэнэ.

Арваннэгдүгээр сард Перуд болох Ази, Номхон Далайн Эдийн засгийн Хамтын ажиллагааны чуулганд оролцохдоо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах бол арванхоёрдугаар сард Ямагучи мужийн Нагатод дээд хэмжээний уулзалт хийх юм.

Дөрвөн арлын бага хоёр болох Хабомай, Шикотаныг эргүүлэн авснаар одоо болтол зурагдаагүй байгаа Дэлхийн II дайны дараах энхийн гэрээг байгуулж харилцаагаа сайжруулах алхмыг Японы тал сонирхож байгаа юм байна. Үлдсэн хоёр арал болох Эторофу, Кунаширид Японы талаас хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хөгжүүлэхэд хамтран ажиллах санал тавьж болзошгүй байгаа аж.

Харин үлдсэн хоёр арлыг буцаан авах тухай яриаг сүүлд эхлүүлэхээр хойш тавих юм байна.

Бас Японы иргэд дээрх хоёр аралд визгүй зорчих саналыг ОХУ-д тавихаар ярилцаж байгаа аж.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр ЗХУ эдгээр дөрвөн арлыг Японоос салгаж авсан гэдэг ба 70 гаруй жилийн турш хоёр улсын хооронд маргаан үргэлжилж байгаа юм.

Гэвч энэхүү зөрчилдөөнд өөрчлөлт авчрахын тулд шинэ санаачилга гаргах шаардлагатай гэж Абэ үзэж байгаа аж. Мөн түүхий эдийн үнийн уналт, Барууны хориг арга хэмжээнд нэрвэгдэн, эдийн засаг нь хямраад байгаа Орос улстай арлуудын асуудлаар ярилцахад тохиромжтой цаг гэж үзэж байгаа гэнэ. Арлуудыг хэсэгчилж буцаан өгсний хариуд Япончууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нөхцөл амлах нь тодорхой.

Мөн АНУ-д өрнөж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн явц Абэд Оростой ярилцах “улс төрийн вакум” гаргаж өгч байгааг ч үгүйсгэх аргагүй.

Гэхдээ шүүмжлэгчдийн гомдоллож байгаагаар Орост үлдэх Эторофу, Кунашири арлуудын талбай нь нийт маргаантай арлуудын газар нутгийн 93 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс гадна Оросууд “хоёр арлын хувилбарыг” хүлээж авах эсэх нь ч баталгаагүй байна.

Эх сурвалж: Japan Times ikon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Бяцхан Төгөл Хотхон (October 10, 2016 3:08:48 pm )

    Шарга Морьт зусланд эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, дулаан гражтай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. FB хаяг: Бяцхан Төгөл Хотхон, холбогдох утас: 99118457

  • үнэнҮнэнХалтар (October 10, 2016 3:24:28 pm )

    Орос юу гэж өгөхвэ дээ Япон шал дэмий юм мөрөөдөх юм.

    • ХЭХЭХ (October 15, 2016 6:05:19 pm )

      ОРОСЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ БАЙЖ УЛС ОРНУУД ОРОСД АЛДСАН ГАЗАР НУТГАА ЭРГҮҮЛЭН АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

  • zochin (October 10, 2016 5:33:35 pm )

    UG N HOER ARAL N IH JIJIGHEN YM BNA.HORONGO ORUULALT TATAJ ENH TAIBANAAR ZEREGTCEN ORSHIH N ALI CH ULSIIN ERHEM ZUIL YM.YPON DAIN HIIJ ALDSAN CH ODOO OGOHOD OROST HOHIROH ZUIL OCHUUHEN CH UGUI YMDAA.HARIN CH OLON ZUILS HOJIJ BOLOH YM.

  • иргэн (October 10, 2016 10:20:35 pm )

    Манайхаас ганц аймаг авуул авахгуй юу. Монголчууд экологоо самраад дууслаа.

    • Anonymous (October 10, 2016 10:41:46 pm )

      муу урвагчаа битгий донгосоод байгаарай яаж ч ядарсан ингэж ярихгүй шүү

  • зочин (October 11, 2016 3:01:44 pm )

    МОНГОЛООС 2 АЙМАГ АВБАЛ АВАХГҮЙ ЮУ МИНИЙ ФАНАМЫН ОФФШОРТ 5 САЯЫГ ХИЙЧИХ

antalya rent a car