Буу, хутгаар зэвсэглэсэн этгээд автомат тоглоомын газарт дайран орж дээрэм хийж, танхайрсан хэрэг гарчээ. Эл хэргийг шоронгоос суллагдсан “Шош” хочит этгээд үйлдсэн байж болзошгүй бөгөөд хэрэг өчигдөр нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлах мөрийтэй тоглоомын газарт гарсан байна.
Сэжигтэн этгээд “Ака” буу тулгаж, тус газраас их хэмжээний мөнгө дээрэмдэж, улмаар 30 гаруй иргэнийг хутгалж гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд хутгалуулж, гэмтсэн Ч, Э нар ГССҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаа гэнэ.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (October 10, 2016 1:55:24 pm )
Baychuudiig ingehgui borchuudaa yahni we
-
Zochin (October 10, 2016 3:31:19 pm )
Мөнгөтэй нөхдүүд мөрийтэй тоглоно доо. Өдөр, сарынхаа цалингаар амьдралаа авч яваа хүмүүс казинод тоглохгүй л дээ. Аймшигтай юм болсон байна
2 Comments