Тэгвэл 25 метрийн спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа энэ сарын 7-нд өрсөлдөж тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр урьдчилсан буудлагад 582 оноог цуглуулснаар долоод орж шигшээ наймд үлдсэн юм. Тус төрөлд нийт 11 тамирчин оролцсон бөгөөд Грекийн Анна Коракаки түрүүлжээ.

Харин 50 метрт гурван байрлалаас ОУХМ Г.Нандинзаяа оролцсон бөгөөд өчигдөр буудлагаа гүйцэтгэсэн байна. Тус төрөлд нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс Г.Нандинзаяа 583 оноотойгоор есдүгээр байрт орж шигшээд шалгарч чадаагүй байна.
2 Comments