antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 11 comments

Монгол Улс ирэх 10 жилд “Оюутолгой”-гоос ногдол ашиг хүртэхгүй

нийтлэсэн Admin
527-1475820561lynxnpec620ge_lЛОНДОН. /ВВС/. 5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа учраас Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй гэж “Рио Тинто” групп мэдэгдэв.
“Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болох юм. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ний гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой аж.
“Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ярьж байна.
“Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
2010 онд “Рио Тинто” компани төслийг хэрэгжүүлэхээр болсноос хойш тус компани болон Монголын Засгийн газрын хооронд хэд хэдэн асуудлаар маргаан дэгдсэн билээ. Энэ үед Жан-Себастьян Жак тус компанийн зэсийн салбар хариуцсан захирал байхдаа Монголын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Лондон хот дахь гэртээ урьснаар асуудлыг зохицуулах боломжтой болсон юм. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг байгуулах эхлэл тавигдсан билээ.
“Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ долоо хоногт Монголд очихдоо Хятадын хилээс 80 км зайд орших “Оюутолгой” ордод зочилсон байна. Мөн Жан-Себастьян Жак энэ долоо хоногийн эхээр Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзжээ.
Энэ хамтарсан төсөлд талууд хоорондын харилцаа ямар түвшинд байгаа талаар бид нээлттэй ярилцсан гэж тэрбээр дурдаад “далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай байгаа бөгөөд одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бол оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрнэ” гэлээ.
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (October 07, 2016 11:36:28 pm )

    яагаад ашиг өгдөггүй юм бол….. Жинхэнэ тооцоог хийж чаддаг хүн байна уу. ШУДАРГА ШУДАРГА ХҮН энд байна уу.Нутгийг нь хэдэн жил ухаад байхад дуугай л байдаг. Болохгүй бол болиулчихаач ээ………. тиймээ

  • Иргэн (October 08, 2016 8:58:51 am )

    Зүгээр л Монголын ЗГ 34 хувиасаа татгалзаад татвараа ахиухан аваад яв л даа. Хүний кармаа ухаж зардлыг нь хянаж чадахгүй юм чинь?!?!?! Ер нь тэр Стратегийн орд гэдэг тэнэг хуулиа цуцлах хэрэгтэй?!?!?!

  • Zochin (October 08, 2016 12:12:33 pm )

    Ezen. Hvn. Edee. Meddeggvi. Tsag. Boljee. Ard. Tvmnii. Her. Zvvlgeed. Ajig. CH. Vgvi. Zavshigchid. Nuguu. Opposhprtoo. Hiine. Bizdee.

  • Anonymous (October 08, 2016 3:09:20 pm )

    MAN iig hur mungutui bailgaya ard tumeen.mungu olvol MAN ,d

  • Иргэн (October 08, 2016 3:53:54 pm )

    Далд уурхайгаар халхавч хийж Монголын луйварчидтай манай баялагийг цэвэрхэн хулгайлж зөөх 10 жил.Бороогийн алтыг богино хугацаанд зөөсөн шиг үйлдэл болох нь дээ хөөрхий. Монголчуудыг луйвардаад сурчихсан канадуудыг яамаар ч юм бэ дээ. Ингээд л шулуулаад байх уу? та минь ээ..

  • Иргэн (October 08, 2016 10:34:07 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (October 08, 2016 10:34:26 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (October 08, 2016 10:34:42 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 08, 2016 10:34:59 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 08, 2016 10:35:14 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 08, 2016 10:35:38 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

antalya rent a car