antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 24 comments

49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй

нийтлэсэн Admin

7gak3bv6r0j1tv9c4g76pjcnfb

Засгийн тэргүүн Ж.Эрдэнэтбат Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж Эрдэнэтийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хамгийн олонтаа давхардсан асуулт нь Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудал байсан байна. Засгийн газар энэ асуудлыг судлах, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж хэлэлцээд Засгийн газар шийдвэр гаргасныг тэрбээр иргэдэд танилцуулжээ.

Түүнчлэн Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас  татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдлийг болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд ахин ярилцах зэрэг манай намын бүлэг дээр янз бүрийн санаа оноо гарган нухацтай хэлэлцэж байгаа. Эцсийн бүлэгт МАН хамгийн зөв хувилбараар шийднэ. Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Иргэн (October 07, 2016 12:46:20 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 07, 2016 12:46:44 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 07, 2016 12:47:15 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

    • би (October 07, 2016 2:12:05 pm )

      Яг үнэн

  • Иргэн (October 07, 2016 12:47:36 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 07, 2016 12:47:57 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 07, 2016 12:48:16 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 07, 2016 12:48:33 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 07, 2016 12:48:49 pm )

    Оросууд Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 07, 2016 12:50:11 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Иргэн (October 07, 2016 12:52:56 pm )

    Ерөнхий сайдын үг мафи, луйварчид зууны ианлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг чинь дээрмдээд авчихаад байхад зүгээр сууна гэсэнтэй яг адил сонсогдож байна.

  • Иргэн (October 07, 2016 12:59:23 pm )

    Ерөнхий сайдын үг нь Эрдэнэтээ дээрэмдүүлнэ гэсэнтэй адил сонсогдож байна.

  • baska (October 07, 2016 2:08:44 pm )

    erdenetees songogdson 3n ym us balagchihsan ym shig tag. ene hunii baidal ni estoi nuguu yrigdaad bdg nomhon temeeg noolhod amar gdg ugiig batlah shig l bndaa.

  • Zochin (October 07, 2016 4:22:15 pm )

    Mongolijn ard tumniig uchnuun jil tejeej irsen tom kompani genethen ashig muutai ajillaal ,hubin komapni ashigui bolson ued ni abaal ,odoo Mongol tur deerem hiihgui ch geh shig ugig erunhii said ni ayrisan bolool yabah um.Zorigtoihon ajillaacheeeeee,hudulj yadaad yabahin,um yarail yabhin.Ard ni hulgai deerem chin jinheneer yaj yabagdsanig Nyamdorj gyia menge ni dungu bolson gej haraalguulan haraalgulan zorigtoi ilchilj bhad chin uygaa hijn suugaa um be

  • zochin (October 07, 2016 4:48:34 pm )

    Yu yariad bainaa, huviin hevshiliin 49 huvi baigaagui shdee, orosiin taliin 49 huviig huivaldaj avsan huviin hevshilees ULS buzaaj ulsiin bolgoh erhtei, estoi ,,, gaigui boloh um yarchihaad odoo bolohoor booronhiilood baihgui shyy,,,duugai ulsiin medeld av …!!!!!
    Ganzhan asuudal shdee, bitgii sunhjruulaad bai,,,

  • Tanhai (October 08, 2016 2:58:00 pm )

    Erdenetiig shalgah ene ter asuudal balhgui mongoliin ezemshih hubiig. bursaaj ab iim yum gej yu baican yum luibarchid UIH erdenetiig butsaaj abaaj mongoliin ard tumnii cetgeliig amraa

  • Anonymous (October 08, 2016 8:52:06 pm )

    Дээрэм хийчэхээд байхад…

  • Иргэн (October 09, 2016 12:01:58 am )

    Ерөнхий сайдаа!!! Таны хэлсэн үг зууны манлай Эрдэнэт үйлдвэрээ луйварчидад дээрэмдүүлнэ гэсэнтэй яг адил сонсогдож байна. Луйварчидтай ярилдаггүй юм. Харин төрийн хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг юм.

  • Иргэн (October 09, 2016 12:02:38 am )

    Ерөнхий сайдаа!!! Таны хэлсэн үг зууны манлай Эрдэнэт үйлдвэрээ луйварчидад дээрэмдүүлнэ гэсэнтэй яг адил сонсогдож байна. Луйварчидтай ярилцдаггүй юм. Харин луйварчидад төрийн хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг юм.

  • Anonymous (October 09, 2016 8:23:47 am )

    49 хувийнхан Эрдэнэтэ ирээд олон тушаал, шийдвэр гаргасан. Тэдгээрийг яаралтай цуцлах.

  • Anonymous (October 09, 2016 8:24:59 am )

    49 хувийнхан Эрдэнэтэд ирээд олон тушаал, шийдвэр гаргасан. Тэдгээрийг яаралтай цуцлах.

  • Anonymous (October 09, 2016 8:27:22 am )

    Мафи, олигархиудын бууны новой болсон Эрдэнэтийн удирдлагыг яаралтай солих

  • зочин (October 10, 2016 10:11:56 am )

    иргэддээ өгсөн бол сайхан л байж

  • Erdenebileg (October 10, 2016 4:49:16 pm )

    Төрд ирлээ гээд хуиараа юм хийж амь зогоож яваа хэдэд нэмэр болох биш дээ.МАН-ын хэд л цадах байх доо.АН -ыг муулаал худлаа бүлтэрч байхаар шалгуулаач.Нөгөө их бүлтэрдэг хуулийн ичнээ төгсөгч Бямбацогт яагаад чимээгүй байна.

antalya rent a car