antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 17 comments

Засаг даргыг өв залгамжлуулж болох уу?!

нийтлэсэн Admin

sambar_121– Уг нь дүүргийн Засаг даргаар хэнийг томилохыг тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд иргэд өөрсдөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулах учиртай юм-

С.Эрдэнэ даргатай нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан нам орон нутгийн сонгууль дөнгөж эхлэхтэй зэрэгцэн нэгэн шийдвэр гаргасан нь, тус дүүргийн Засаг даргын албан тушаалыг “өвлүүлэн залгамжлуулах” утгатай байлаа. Хорооллын хойд, урд гудамжуудад томоо дэлгэц дээр тэрхүү өв залгамжлалаа тунхагласан самбаруудыг байршуулж, “Ардчилсан нам ялбал С.Одонтуяаг Засаг даргаар сонгохоор шийдвэрлэлээ” хэмээн гайхуулах болов.
Уг нь дүүргийн Засаг даргаар хэнийг томилохыг тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд иргэд өөрсдөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулах учиртай юм.
Тэрхүү чөлөөт ардчилсан сонгуулийн санал хураалт хугацааны хувьд болоогүй, ИТХ нь байгуулагдаа ч үгүй байхад бүрэн эрхийг нь булааж аваад өмнөөс нь хэрэгжүүлж, хэдийнэ шийдвэр гаргачихаад сууж байгаа хүмүүст ёс суртахууны мэдрэмж гэж ер нь байна уу гэмээр. Дүүргийн эрх мэдлийг өмчлөх төдийгүй өв залгамжлуулах боломжтой гэж үзэж байгаа энэ жишиг Ардчилсан намаас эхэлж байгаа нь бүр ч харамсалтай. Ардчилсан намд төдийгүй Ардын намд ч өнөөдөр хэвийн хэм хэмжээ болчихоод байгаа хамгийн гутамшигтай зүйл нь ах дүүгээрээ, амраг саднаараа, компани группээрээ албан тушаал, эрх мэдлийг залгамжилдаг энэ үзэгдэл иргэд, сонгогчдын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж байгаа билээ.
Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын даргаа Баянгол дүүрэгтээ дагуулан очиж хамтдаа нэр дэвшсэн С.Эрдэнэ З.Энхболдыг их хуралд гаргаж чадаагүйг бүгд мэднэ. Уг нь сонгуулийн дүн гарахаас өмнө З.Энхболд УИХ-ын дарга байлаа. Мөн сонгуулиас өмнө УИХ дахь эрх баригч бүлгийн дэд дарга байсан С.Одонтуяа Баянгол дүүрэгт бас л нэр дэвшээд өвдөг шороодсныг бүгдээрээ санаж байгаа. Хэдхэн сарын өмнөх сонгуулиар Баянгол дүүргийн иргэдийн итгэлийг авч чадаагүй С.Одонтуяаг энэ удаад намаа ялуулчихаад дараа нь бүр Засаг даргаар өргөмжлөхөө зарлах дүүргийн намын дарга С.Эрдэнэ их өөдрөг хүн гэлтэй.
Бүрэн эрхээ хэрэгжүүлэх битгий хэл байгуулагдаж ч амжаагүй ИТХ-ын өмнөөс С.Эрдэнэ даргатай дүүргийн Ардчилсан нам ийнхүү шийдвэр гаргаад зогсохгүй ажил, албанаасаа чөлөөлөгдөөгүй байгаа дүүргийн Засаг дарга Д.Оросоог тэрбээр дараагийнх нь ажилд томилчихжээ. Бүр тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр бүлгийн дарга С.Эрдэнэ ажилд авах юм байна. Зүй нь Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг мөн л бүрэлдэж амжаагүй байгаа ИТХ-ын гишүүд нь хэлэлцэж шийдвэрлэх ёстой баймаар. Засаг дарга Д.Оросоо дараагийн хүнд ажил, албаа хүлээлгэн өгч болно, хадган дээр тавиатай тамгыг нь хэн нэгэн, магадгүй С.Одонтуяа ч гардан авч мэднэ. Харин үүнийг эрх мэдэл бүхий хуулийн субъект нь хуулийн хүрээнд хуулиар тогтоосон цаг хугацаандаа шийдэх ёстой.
Түүнээс биш сонгуульд ялах, ялагдах нь тодорхойгүй байгаа дүүргийн Ардчилсан нам сонгууль болоогүй байхад сайн дураараа шийддэг асуудал биш юм. Эхлээд өөрсдийнхөө хувь заяаг шийдүүлчихээд дараа нь Засаг даргын хувь заяаг шийдэх нь зүй.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • irgen (October 07, 2016 11:07:29 am )

    ene bol undsen huuli zercnsen hergeg estoi dur duraa golohgui gedeg boljee olon tumnees icnmeer yumdaa Gishuun asan Odontuya guai

  • ДоржЗочиночин (October 07, 2016 11:11:03 am )

    Ардчилсан нам болон Эрдэнэд тэр үндсэн хууль чинь хамаардаггүй юм . мэдэж ав за юу.

  • 2016 (October 07, 2016 11:21:41 am )

    энэ авгай чинь ман-ы амгалангаас ялгарах юмгүй. 2-лаа гоёж будахаас өөрийг мэдэхгүй улс шүү дээ. эрдэнэ луйварчингаас дүүргээ салгах гэж бхад …..энэ авгай болиоч дээ. дарга болно.. нөхрөө хүүхдээ хажуудаа аваад төсвийн мөнгөөр тэнээд байх нь… мөрөөд мөнгө төлөх биш.

  • зочин (October 07, 2016 12:28:08 pm )

    Эрдэнээ гэж цагаандаа гарчихсан этгээд юмаа. Юун УИХын гишүүн бэ. Ийм хөгийн солиот бүхэл бүтэн нэг дүүргийн хэдэн зуун мянган сонгогчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж ичих ч үгүй нэг авгай хөтлөн засаг дарга болго, болгоно гээд байшин шиг реклам тавиад зогсож байх юм. Бид ийм л этгээдийг улс төрч гээд байгаа шүү дээ. Энэ хүн улс төрч мөн үү.

  • b (October 07, 2016 2:46:05 pm )

    БАЯНГОЛД АМЬДАРДАГ ИРГЭД ЗРДЭНЭЭГ ДЭНДҮҮ ДАВРААЧИЖ ДЭЭ ТЭЖЭЭСЭН БЯРУУ ТЭРЭГЭЭ ХЭМХЭЛНЭЭ ГЭЖ

  • увуу (October 07, 2016 2:47:04 pm )

    БГД маани Эрдэнэ вангийн хо..уу гэдэг гэдэг унэн байна

  • Зочин (October 07, 2016 3:17:54 pm )

    ёо АН хан одоо болилдоо хэтэрхий бүдүүлэг юм ард түмэн дүнгээ тавьчихаад байхад яасан сэрүүн зүүдэлж ханадаггүй шуналын туламнууд вэ С.Эрдэнэ өөрөө луйвардаж УИХ ын гишүүн азаар болчихоод өөрийгөө хаан ноён гэж андуураад байгаа юм биш үү

  • Бавуу (October 07, 2016 4:14:47 pm )

    Одоо МАН-ын мангарууд дүнгээ тавиулна.

  • nergui (October 07, 2016 5:48:56 pm )

    mongol ulsiig iim baidald hurgehed oroltsson huneer bayngolchuud zasag dargaa bolgono gej hen shiidee we bid l law bish

  • Иргэн (October 07, 2016 8:52:36 pm )

    Одонтуяа чи наториат дээр очоод Засаг даргын өв залгамжлах гэрээгээ хийгээд мөрөөдлөө биелүүл. амархан арга шүү. БГД-ийн иргэд чамайг сонгох уу. Мөрөөдөгч АН-ын жүжигчин минь.

  • erdene bandi (October 08, 2016 11:23:14 am )

    erdene gedeg bandiig medeh yum bnda DUUREND hamt blaa ERDENE bgaa tsagt ERDENE BAYJNA BGDuuregeerei MUHN

  • зочин (October 08, 2016 11:55:00 am )

    ЭНЭ УГ БОДЛОГО НЬ МАШ ЗӨВ САНАА ТУХАЙН СОНГУУЛЬД БИД ХЭРВЭЭ СОНГУУЛЬД ЯЛБАЛ ИЙМ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭНЭ ХҮНЭЭР УДИРДУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭСЭН ЗОРИЛГО ЗОРИЛТОО ТОДОРХОЙ БОЛГОЖ СОНГОГЧДОО САНАЛ БОЛГОЖ БАЙНА БИ ДЭМЖИЖ ОРОЛЦОНО МАН БОЛ ЯАЖ АМАЛЖ ИХ ХУРАЛД ОЛОНХИ БОЛООД ДАНДАА ҮР ХҮҮХЭД АХ ДҮҮ ХАДАМУУДАА ТОМИЛООД ДУУССАН БОДОЦГОО АРД ТҮМЭН МИНЬ

  • зочин (October 08, 2016 12:09:05 pm )

    М Энхболд хүү нь МОНГОЛ банкинд нэг захирал,Д Лундээжанцан дүү нь төрийн банкинд захирал,СУ Батболд хүү нь МОНГОЛ банкинд захирал,СҮ БАТБОЛД эхнэрийн дүү ньГаалийн газар дарга,Ж Мөнхбат багын найз ЭРДНЭС ТАВАН ТОЛГОЙН захирал,Н ЭНХБОЛДЫН худ ЭМ ЯАМНЫ САЙД,ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ БХ яамнд дарга,Ц НЯМДОРЖИЙН хүүГАДААД яаманд дарга, БЯМБАЦОГТын дүү ХНХ яаманд дарга,САРАНГЭРЭЛИЙН дүү ХУДАЛДАН авах ГАЗРЫН ДАРГА,СҮ БАТБОЛД найзаа хөрөнгө оруулалтын газрын дарга д гэх мэт БАЙДАЛ ИЙМ БАЙНА КОММУНИСТ ДЭГЛЭМЭЭС ХАМГААЛАХ НЬ АРДЧИЛСАН НАМ

  • Зочин (October 08, 2016 5:29:08 pm )

    Сэтгүүлчээ Наана чинь ямар хууль зөрчсөн юм бэ? Ямарч шийдвэр гараагүй, сонгуулийн сурталчилгаа л байна ш дээ

  • cаnjaa (October 08, 2016 7:28:28 pm )

    Б.голчуудаа а.н аа дэмжээрэй

  • Манайхан (October 09, 2016 5:02:30 pm )

    МАН-гарууд одоо болно. Одоо АН-аа дэмжихгүй бол унгасан хойноо хавчина гээч болно. доод анхан шатандаа хяналттай байя.Хүний хуучин,дээлний шинэ нь гэж үг байна.

  • Anonymous (October 10, 2016 9:28:46 am )

    Баянгол дүүргийн Засаг даргийг томилох асуудлыг Эрдэнэ мэдэж шийдвэрлэдэг юм бол сонгуулиар яах юм бэ. БГД-т ИТХ шаардлагагүй юм биш үү

antalya rent a car