antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 5 comments

Төрийн наадамд жил дарааллан түрүү, үзүүрт боссон хүчит бөхчүүд

нийтлэсэн Admin

147574307257f60d60bc8deАрдын төрийн наадамд үзүүр, түрүүнд босно гэдэг бөх хүн бүрийн бахархал юм. 1921 оноос хойш Ардын Төрийн наадамд төрөн гарсан 22 аварга, 52 арслан цолтой эдгээр бөхчүүдээс давхардсан тоогоор аварга, арслан цолтой 21 бөх Улсын наадамд жил дарааллан түрүү, үзүүр булаалдсан байна. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Цийт вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Их Тамир сумын харъяат Улсын арслан Д.Далантай 1922, 1923 оны наадмуудад жил дарааллан түрүү, үзүүр булаалдаж байжээ. Харин хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат Д.Ганхуяг арслан 2008, 2009 онуудад түрүү, үзүүр булаалдсан. Тэгвэл Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон удаа буюу 11 удаа Улсын баяр наадмын түрүү, үзүүр булаалдсаж байжээ. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэнэ арслантай 5 удаа, Д.Цэрэнтогтох аварга, О.Балжням аварга, Д.Сумъяабазар аваргатай тус бүр 2 удаа түрүү, үзүүр булаалдаж байсан.

  1. Улсын арслан Д.Далантай: (2 удаа) 1922 онд Г.Ванданд унаж үзүүр, 1923 онд С.Самдангаар 10 давж түрүү
  2. Улсын аварга С.Самдан: (3 удаа) 1923 онд Д.Далантайд унаж үзүүр, 1924 онд С.Шагдарт унаж үзүүр, 1925 онд Н.Жамъянгаар 10 давж түрүү
  3. Даян аварга Н.Жамъяан: (3 удаа) 1925 онд С.Самданд унаж үзүүр, 1926 онд Ш.Төмөрбаатараар 10 давж түрүү, 1927 онд О.Аюураар 10 давж түрүү
  4. Улсын арслан О.Аюур: (2 удаа) 1927 онд Н.Жамъянд унаж үзүүр, 1928 онд С.Шагжаар 10 давж түрүү
  5. Улсын арслан С.Шагж: (2 удаа) 1928 онд О.Аюурт унаж үзүүр, 1929 онд Б.Банзарт унаж үзүүр, 1930 онд Б.Банзараар 10 давж түрүү
  6. Улсын арслан Б.Банзар: (2 удаа) 1929 онд С.Шагжаар 10 давж түрүү, 1930 онд С.Шагжид унаж үзүүр
  7. Улсын арслан Ч.Чимэд: (3 удаа) 1934 онд Х.Дэлэгт унаж үзүүр, 1935 онд Ш.Гомбосүрэнгээр 10 давж түрүү, 1936 онд Т.Балсанд унаж үзүүр
  8. Дархан аварга Б.Түвдэндорж: (7 удаа) 1944 онд Ц.Чимэд-Очирт унаж үзүүр, 1945 онд Цэвээнравдангаар 9 давж түрүү, 1946 онд Ц.Чимэд-Очироор 10 давж түрүү, 1951 онд Цэвээнравданд унаж үзүүр, 1952 онд Ц.Чимэд-Очироор 9 давж түрүү, 1953 онд Ш.Батсууриар 9 давж түрүү, 1954 онд Ц.Бадамсэрээжидээр 9 давж түрүү
  9. Дархан аварга Ш.Батсуурь: (3 удаа) 1947, 1948, онд Г.Цоодолоор 9 давж түрүү, 1949 онд П.Аюушт унаж үзүүр
  10. Дархан аварга Д.Дамдин: (9 удаа) 1956 онд С.Самданжигмэдээр, 1957 онд Ш.Батсууриар, 1958 онд Ж.Чойжилсүрэнгээр, 1959 онд Ц.Бадамсэрээжидээр, 1960 онд Ц.Гомбодоржоор тус тус 9 давж түрүү, 1961 онд С.Цэрэнд унаж үзүүр, 1968 онд Х.Баямөнхөд, 1969 онд Г.Дэмүүлд, 1970 онд Ч.Бээжинд тус тус унаж үзүүр
  11. Дархан аварга Ж.Мөнхбат: (7 удаа)1963 онд У.Мижиддоржоор, 1964 онд Ч.Бээжингээр, 1965 онд Х.Баянмөнхөөр, 1966 онд Д.Дамдингаар, 1967 онд Х.Баянмөнхөөр  тус тус 9 давж түрүү, 1974 онд Х.Баянмөнхөөр 9 давж түрүү, 1975 онд Х.Баянмөнхөд унаж үзүүр
  12. Дархан аварга Х.Баянмөнх: (9 удаа) 1967 онд Ж.Мөнхбатад унаж үзүүр, 1968 онд Д.Дамдингаар 9 давж түрүү, 1971 онд С.Цэрэн, 1972 онд Ж.Мөнхбат, 1973 онд П.Дагвасүрэнгээр тус тус 9 давж түрүү, 1974 онд Ж.Мөнхбатад унаж үзүүр, 1975 онд Ж.Мөнхбатаар 9 давж түрүү, 1981 онд Д.Цэрэнтогтохоор, 1982 онд М.Мөнгөнөөр тус тус 9 давж түрүү
  13. Улсын арслан П.Дагвасүрэн: (2 удаа) 1976 онд Д.Хадбаатарт, 1977 онд Х.Баянмөнхөд тус тус унаж үзүүр
  14. Дархан аварга Д.Цэрэнтогтох: (7 удаа) 1980 онд Ж.Мөнхбатаар 9 давж түрүү, 1981 онд Х.Баянмөнхөд унаж үзүүр, 1983 онд Д.Хадбаатараар, 1984 онд М.Мөнгөнөөр тус тус 9 давж түрүү, 1986 онд Д.Хадбаатарт, 1987 онд Х.Баянмөнхөд, 1988 онд Б.Бат-Эрдэнэд тус тус унаж үзүүр
  15. Улсын аварга Д.Хадбаатар: (2 удаа)1985 онд Б.Ганбаатарт унаж үзүүр, 1986 онд Д.Цэрэнтогтохоор 9 давж түрүү
  16. Дархан аварага Б.Бат-Эрдэнэ: (11 удаа)1988 онд Д.Цэрэнтогтох, 1989 онд О.Балжням, 1990 онд Д.Цэрэнтогтохоор тус тус 9 давж түрүү, 1992, 1993 онд Д.Мөнх-Эрдэнээр тус тус 9 давж түрүү, 1994 онд О.Балжнямаар 10 давж түрүү, 1995, 1996, 1997 онд Д.Мөнх-Эрдэнэ, 1998, 1999 онд Д.Сумъяабазараар тус тус 9 давж түрүү
  17. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ: (5 удаа)1992, 1993 онд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүр, 1995, 1996, 1997 онуудад Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүр
  18. Улсын аварга Д.Сумъяабазар: (4 удаа)1998, 1999 онуудад Б.Бат-Эрдэнэд унаж үзүүр, 2005 онд Г.Өсөхбаярт унаж үзүүр, 2006 онд Д.Азжаргалаар 10 давж түрүү
  19. Дархан аварга А.Сүхбат: (2 удаа)2000 онд Б.Гантогтохоор 9, 2001 онд Б.Бат-Эрдэнээр 10 давж түрүү
  20. Дархан аварга Г.Өсөхбаяр: (4 удаа)2002 онд Б.Гантогтохоор, 2003 онд Д.Сумъяабазараар тус тус давж түрүү, 2009 онд Д.Ганхуягаар 9 давж түрүү, 2010 онд Б.Ганбатад унаж үзүүр
  21. Улсын арслан Д.Ганхуяг: (2 удаа) 2008 онд Н.Ганбаатараар 9 давж түрүү, 2009 онд Г.Өсөхбаярт унаж үзүүр

Эх сурвалж: Ssport.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (October 06, 2016 7:54:00 pm )

    Энд Балжинням аварга хэзээ хэд давж аварга болж хэн хэнд хэд унаж узуурлэж байсныг бичээгуй нь сонин байноо!!!!!!!!!!!!!!!!!!!

  • mongo (October 06, 2016 8:17:33 pm )

    buh mu meddeg mal bn

  • bayrbat (October 06, 2016 10:04:39 pm )

    nuguu baynaa awargiin 11 tvrvv haachiwaa,,kkk

  • КАЗАХ (October 07, 2016 9:36:48 am )

    Энд Бүрэнтөгс арсланг орхисон байна.

  • зочин (October 10, 2016 7:48:30 am )

    Зөвхөн дараалсан жилүүдэд түрүүлж, үзүүрлэсэн амжилтыг дурьдсан байна.

antalya rent a car