antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 3 comments

Ерөнхийлөгч: С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй

нийтлэсэн Admin

147572825157f5d37b109cc

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Ерөнхийлөгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байгаа юм. Тодруулбал, сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс “Эрдэнэт”-ийн асуудал, орон нутгийн сонгууль, төр албаны халаа сэлгээ зэрэг олон чухал асуудлуудын талаар байр суурийг нь тодруулж байна.

Тэгвэл энэ үеэр Ерөнхийлөгч сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй С.Зориг агсны аллагын талаар зарим зүйлүүд дээр хариулт өгсөн юм.

Тэрбээр, “Би Ерөнхийлөгчийн албанд томилогдсон өдрөөсөө эхлээд л С.Зориг агсны хэргийг илрүүлэх хэрэгтэй гэж бодож ирсэн. Энэ хэргийг илрүүлэх хэрэгтэй ч гэж боддог. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа.

147572830957f5d3b560c1c

Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Сүүлийн үед энэ ажилд ахиц гарч байна. Энэ хууль хяналтын байгууллагуудын ажилд Э.Бат-Үүл талархах хэрэгтэй, иргэд баярлах хэрэгтэй. Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа.  Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан. Би хуулийнхан сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй.

 Энэ хэргийг эхнээс нь тагнуулын байгууллагад харьяалагдсан учир нууц байгаа байх. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт би итгэж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа болов уу гэж харж байна. Аюулгүйн зөвлөлөөс С.Зоригийн хэргээр тусдаа зөвлөмж ч гаргасан.

Ч.Ган
Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэн (October 06, 2016 3:13:16 pm )

    Ерөнхийлөгчийн маань үг жааханүнэмшилгүй байна. Хуулийнхан нойр хоолгүй ажилласан гэж худлаа. Зоригийн хэрэгт Батүүл холбогдолгүй гэж прокурор шалгаж дүгнэсэн байтлаа Батүүлийн нэрийг сэвтүүлэх ажил хийж байгаа нь тодорхой болоод байна. Энэ чинь хэлмэгдүүдэлт шүү дээ.

  • zochin (October 06, 2016 6:23:21 pm )

    Eronhiilogch huuliinhnii esreg yg hellee shdee tegeed,,,,huuliinhniig buruutgaj baigaa umuu ??????

  • ззочин (December 20, 2016 7:24:56 pm )

    хэвлэл, мэдээлэл, ярилцлагаас харахад аллагын захиалагчийн талаархи учиг өөр тийшээ хөврөөд байхаар ахуйн аллага болгох жүжиг зохиосон бололтой. ичих булчирхай нь жаахан ч болтугай үлдсэн болохоор булган, оюун нар хуралд очоогүй биз. түүнээс өстнөө илчлэхээр оруулахгүй байсан ч орно гэж зүтгэх биз. төр, хууль , цаазтайгаа ингэж дампуурахыг үзэж байх яасан ч хувь заяагүй юм бэ? монголчууд минь

antalya rent a car