antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 18 comments

Эмчид мөнгө өгвөл “Эх” эсэн мэнд амаржиж, өгөөгүй бол үрс эндсээр байх уу

нийтлэсэн Admin

cf405947eb8ebe873b2fdbab59300b9bНийслэлийн 3-р амаржих газар буюу Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт 9-р сарын 23-ны өдөр 20:25 цагт эмчийн буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдээ энгэртээ тэвэрч чадалгүй алдлаа.

Өрхийн эмчийн хяналтанд байсан эх төрөх дөхөж тус эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүгийн 19-р хорооны иргэн 25 настай Ө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр “Амгалан” амаржих газрыг зорьжээ. Тухайн үед ураг хэвлийдээ буруу байрлалтай буюу өгзөг түрүүлэлттэй байсан гэнэ. Харин эх барих эмч Өнөрцэцэг Эрхлэгч эмч Гэрэлмаа тухайн эхийг төрүүлэх нь зүйтэй гэж өгсөн байна. Ингээд эрхлэгч эмч гэх “мундаг” ахлагчдаа төрөх эхийг хүлээлгэн өгсөн байгаа юм.

Харин Нийслэлийн 3-р амаржих Амгалан төрөх эмнэлгийн Эрхлэгч, эх барьсан эмч гэх Гэрэлмаа нь хэлэхдээ: “Төрүүлэхэд хэвийн. Кисерова хагалгаа хийх шаардлагагүй” хэмээгээд бүсгүйг амаржихаар хэвтсэнээс нь хойш гурав хоногийн дараа өөрөөр нь төрүүлжээ. Гэвч энэ үед эхийнхээ хэвлийгээс төрсөн нярай амьсгалж чадахгүй байсаар эндсэн талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ. Гэтэл нярайг эндсэний дараа эх барьсан эмч нь “Ураг бүтэлттэй байсан учир эндлээ” гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгчээ.

Хохирогч эх Ө-гийн хэлж байгаагаар эмч нар хайнга хандсан цаг хугацаа алдсан. Яаралтай арга хэмжээ аваагүй. Үүнээс болоод 3 хоног тус эмнэлэгт хэвтэж байхад зүгээр гэж анхааралтай хандаагүй гэдгийг тодотгон хэлж байна.

Хэвийн байж байгаад хүүхэд эндсэнд ар гэрийнхэн нь гомдолтой мөн эмчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа юм. Төрөх үед ар гэрийнхэн нь сахиж байхад байдал хэвийн байж байгаад гэнэт эндсэн гэсэн мэдээлэл өгсөн байна.

Ар гэрийнхэн нь ураг хэвлийдээ буруу байрлалтай гэдгийг сонсоод эмчид нь хандан Кисерова хагалгаа хийлгээд өгөөч хэмээн хэлсэн ч Эх барих эмч нь буруу байрлалттай ч зөндөө хүүхэд төрөөд болдог хүүхдийн чинь ус хэвийн, хүүхэд маш их хөдөлгөөнтэй байна, “зүгээр төрнөө” санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд төрөх охиндоо 18 цагийн үед хоол цай гэхээр нь төрөхөөс өмнө ядарч байгаан болов уу гээд оруултал төрсөн байсан. Төрснийг нь ч бид мэдээгүй байтал эмэгтэй ээжрүүгээ залгаж хүүхэд маань дуугарахгүй байна гээд уйлаад байсан ингээд эмч нараас асуухад эмч нар нь мэдэхгүй гэсэн хариултыг өгөөд байж.

Мөн эмч, асрагч нар төрөөгүй мэдээлнэ гэж аашилж байжээ. Ар гэрийнхэн нь охин pуугаа утасдаж тодруулахад “Миний хүүхэд байхгүй болсон юм шиг байна” хэмээн хэлээд уйлаад байсан байна. Харин ар гэрийнхэн нь эмч нартай орж уулзахад хүүхэд чинь гэдсэндээ бүтэлттэй байсан гэж хэлжээ. Ар гэрийнхэн нь тус эмнэлэгт 3 хоног хяналтанд байлгахдаа бүтэлттэй байсан хүүхдэд арга хэмжээ авах боломж, цаг хугацаа байсан атал урьд өдөр нь эмч нарийн хурлаар хэвийн төрнө гэж шийдвэр гаргасан гэдгийг хэлсэн ч тоохгүй байсан гэнэ. Хамгийн гол нь хүүхэд хэвийн өөрөөрөө төрөх бүрэн боломжтой, гэдсэндээ хөдөлгөөн ихтэй байна гэж хэлж байсан мөн ар гэрийнхэн нь кисерова хагалгаа хийгээд өгөөч гэж хүсэж байсан ч хэвийн гээд хүлээж аваагүй нь “яалт ч үгүй” эмч нарын буруутай үйлдэл. Ийм хариуцлаггүй, буруутай үйлдэл гаргачихаад бүтэлттэй байсан гэж худалаа хэлж төөрөгдүүлж байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм.

Мөн ар гэрийнхэн нь хэлж буйгаар авилга дээд цэгтээ хүрсэн газар бол “Баянзүрх дүүргийн Амгалан” амаржих газрын эмнэлэгт хэрэгжиж байна. Мөнгө их өгсөн хүнд асаргаа, анхаарал, халамж сайн байна. Танил тал, мөнгө их өгсөн хүнд л үйлчилээд асраад байна гэдгийг хэлсэн юм.

Мөн эмч нараас тодруулга авах гэсэн хэвлэл мэдээллийн TV8 телевизийн ажилтанд эмч нар хагалгаатай гээд хариулт өгөх хүн олдоогүй байгаа юм. Харин тухайн өдөр эх барьж авсан Баянзүрх дүүргийн Амгалан амаржих эмнэлэгийн эрхлэгч, эмч Гэрэлмаа нь ар гэрийнхнийг нь утсаар ална гэж дарамталж мөн сурвалжлах хэсгийхнийг мэдээ гаргах юм бол асуудал ярина гэх мэтээр сурвалжлах багийнхнийг сүрдүүлээд амжжээ. Мөн Гэрэлмаа яам, тамгийн газар луу ярьж танил талаар аргалах арга зам хайж байгаад гомдолтой байгаагаа Иргэн Ө хэллээ. Үүнээс харвал хүүхэд эндэхээс илүүтэй тэдний нэр хүнд нь чухал бололтой. Манай улсад гар харсан эмч нар олширсоор, аашилж загнасан сувилагчид дэлгэрсэн, гомдсон, цөхөрсөн үйлчлүүлэгчид нэмэгдсээр байна.

Хүүхдээ төрүүлэхийн тулд эмчид нь мөнгө өгдөг, илүү үйлчилгээ ядаж хэвийн үйлчилгээ авахын тулд мөнгө өгч, танил тал асууж явдаг нь хэвээр. Өмнө нь ийм л байсан, одоо ч ийм л байна. Байдал хэзээ өөрчлөгдөх вэ? Эрүүл мэндийн яам А.Цогцэцэг сайдаа.

М.Буянжаргал

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (October 06, 2016 9:50:52 am )

    Арай ч хэтэрнээ энэ эмч нар Яг л ийм байдаг байхдаа яасан жудаггүй болчихсон юм бэ

    • Эмч (October 06, 2016 9:13:52 pm )

      Бүр яг үнэн мөнгө өгөөгүй бол эсэн мэнд төрөх нь асуудалтай байдаг тоохгүй загнаад л. Өгсөний дараа бол арай өөр болдог

  • hhh (October 06, 2016 9:54:48 am )

    битгий солиор

  • Anonymous (October 06, 2016 10:23:03 am )

    unen yostoi unen shuu!!!

  • zochin (October 06, 2016 10:25:41 am )

    Gadaadaas emch nar avchirch ajilluulbal taarna. Mongol emch nart itgeh naidvar alga. Uls orniig yduuruulj baigaa humuus bol emch nar. Yasan ih erh darhtai hun chanargui amitad ve.

    • Anonymous (October 06, 2016 10:30:49 am )

      Ene yg unen shu mungu uguhgui bol boloogui bna geed bdag gsn mungu ugvul shal uur boldog gsn shu

  • Ээж (October 06, 2016 11:28:39 am )

    Энэ бол яг бодит үнэн. Хүүхдээ төрүүлчээд орноосоо босож амжаагүй бхад л алив мөнгөө гээд нэхчих юм бна лээ. Бүр санаа зовмоор

  • ХЭ ХЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (October 06, 2016 11:47:02 am )

    ЭМЧ ХЭРЭГГҮЙ БОЛ МАМБА ДАЦАНД ОЧИЖ ТӨРЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА. МАНАЙ БОЛЬШЕВИЗМЫН БУРУУ СИТЕМ БҮХ ЭМЧИЙГ НЭГ КАТЕГОРИД ОРУУЛЧИХААР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ДАА. ЯДАЖ ХЯТАДЫН СИСТЕМИЙГ АВЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ИДЭХЭЭ БОДОХООС ХИЙХЭЭ БОДОХГҮЙ ЮМ АА ЭНЭ ДАРГАНЦАРУУД

  • Халиун (October 06, 2016 12:05:59 pm )

    Эмч нар хүн алахдаа ийм байхад чимхэж зодох бол энүүхэнд.

  • Үнэн үг (October 06, 2016 1:50:31 pm )

    2006 онд эх нялхасд төрөхөд орноос буулгаад тэргэн дээр түрээд өрөөнд оруулахдаа л тэдэн хүн бгаа гээл 4 хүний нэр хэлчихсэн ш дээ тэгж нэхэхээр чинь өгөхөөс өөр аргагүй л юм бна лээ

  • Anonymous (October 06, 2016 4:27:00 pm )

    Эмч нар хийх ажлаа л хийж байгаа юм чинь давхар мөнгө өгөх ямар хэрэгтэй юм бэ. тэртэй тэргүй цалин авч байгаа шүү дээ. Бид өөрсдөө л гар харсан тэжээвэр хурга шиг эмч нарыг бий болгоод байгаа юм.

  • zochin (October 06, 2016 8:07:50 pm )

    Ene yg unen shuu.emch nar garaad surchihsan gants ene emneleg bish uur ulsiin emneleguud yg l adilhan bg shuu.emch hunii tangarag es zui gej alga boljee.

  • Anonymous (October 06, 2016 8:10:53 pm )

    Haraad

  • zochin (October 06, 2016 10:10:06 pm )

    Tangarag orgoson emch nar irgedees mongo haraad suudagiig zogsoohgui bol bolohoo bailaa,,,Hynii ami avrah estoi hymyys ajlaach hiij medehgui, tyrgen uilchleh ayul tulgaraad baihad hyrtel mongo haraad suudag, manaih tanaid haryatai gesen um yaridag,,,,ene asuudliig zegzleechee ,,,!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (October 07, 2016 9:29:45 am )

    Ер нь бодит үнэн шүү,Мөнгөгүй хүнийг бол тоох ч үгүй загнаад муухай аашилна.Эмч нар сая төрөх эмэгтэйг чимхсэн асуудал дээр өөрсдийгөө их өмөөрч төрсөн эмэгтэйг бараг өөрийгөө чимхэж базсан мэтээр TV болон хэвлэл мэдээллээр их цацсан.Энэ байдлыг хараад маш их харамссан.Тэр төрсөн эх ямар их стресс дарамтанд орсон бол.Эмч нар өөрсдийгөө өмөөрөхийн оронд яавал бид ийм байдалд орохгүй ажиллавал зохих талаар ярилцах нь зүйтэй байсан байх.

  • зочин (October 07, 2016 9:33:23 am )

    Suulin uein emch nar aldaa gargaval bugdeeree niileed dairaad hohirson hunig gemten bolgoh gedeg bolj.Buruu zuil hiivel uhamsartaigaar aldaagaa zasaj uuchlal guij surah heregtei shde

  • ээж (October 07, 2016 1:52:21 pm )

    энэ

  • ээж (October 07, 2016 2:03:57 pm )

    Ганц амгалан төрөх ч биш бүх төрхүүд тийм болсон.мөнгө л өгөхгүй бол гэдсэн дэх хүүхдийг нь тоохгүй ална.жишээ нь 2-р төрөхийн эмч Чимэгсайхан байна.таминэ энэ эмчээс болгоомжилж байгаарай.алуурчин!эмч!уг нь эмч нар хүний амийг аварна гэж тангараг өргөсөн байлтай билээ.энэ алуурчин эмч нарыг шоронд хийж байх хэрэгтэй

antalya rent a car