antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 1 comment

Жилд 18,168 хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй, эхийнхээ хэвлийгээс буцжээ

нийтлэсэн Admin

147566053357f4caf5adacfЭнэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтохтой адил их хувь заяа гэдэг. Азаар олж авсан их хувь заяаныхаа эзэн нь байж, ганц олдох насандаа хүний дайтай амьдрахыг бүгд хүсэж, тэмүүлдэг. Тэгвэл “азгүй” гэж нэрийдэж болох хүүхдүүд нарт орчлонд мэндэлж, нар сар, өндөр тэнгэр хүмүүний хувь тавилангаар амьдрах хувь дутаж байна.

Эхийн ариун хэвлийн хүний биеийг олсон хэрнээ эцэг эхийн ч юмуу, өөр бусад шалтгааны улмаас болж үр хөндүүлж, амь таслуулах ариун бус явдал газар авсаар байна.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгааг харвал Нийслэл хотын хэмжээнд үр хөндөлт сүүлийн 10 жилд тогтмол өсөлттэй харагдана.

Тухайлбал, өнгөрсөн 2015 онд улсын хэмжээнд үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 13,164 тохиолдол нь нийслэлд тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 18,168 хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй эхийнхээ хэвлийгээс буцсан гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр бүртгэгдсэн албан тоо. Цаана нь бүртгэгдээгүй хэчнээн тоо байгааг бид бүхэн мэдэхгүй.

Энэ оны сүүлчээр дээрх тоо хэдэн хувьд хүрэхийг тааж мэдэшгүй нь. Харин үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн насны бүлгийг авч үзвэл 20-иос доошхи насных 5.1 хувь, 20-34 насных 70.0 хувийг эзэлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныханы үр хөндөлтийн түвшин 1.5 хувиар буурсан нь сайшаалтай боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Судалгаанаас харахад нөхөн үржихүйн насны 1,000 эмэгтэйн 540.6 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хэрэглэдэг гэж байгаа ч ийнхүү үр хөндөлт өндөр үзүүлэлттэй гарчээ. хүсээгүй жирэмслэлт, хариуцлагагүй байдал, хайнга үйлдэл, түр зуурын жаргалын золиос таныг онож ирсэн бяцхан хүүхдүүд биш шүү гэдгийг хаана хаанаа ойлгож ухамсарлаарай, залуусаа. Үр хүүхэд гэдэг та бидний зугаа цэнгэл биш юмаа.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 06, 2016 11:03:45 am )

    Судалгаанаас харахад нөхөн үржихүйн насны 1,000 эмэгтэйн 540.6 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хэрэглэдэг гэж байгаа ч ийнхүү үр хөндөлт өндөр үзүүлэлттэй гарчээ. хүсээгүй жирэмслэлт, хариуцлагагүй байдал, хайнга үйлдэл, түр зуурын жаргалын золиос таныг онож ирсэн бяцхан хүүхдүүд биш шүү гэдгийг хаана хаанаа ойлгож ухамсарлаарай, залуусаа. Үр хүүхэд гэдэг та бидний зугаа цэнгэл биш юмаа.

antalya rent a car