МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү өмгөөлөгч жинхэнэ эрийн хуйх болохоо харуулав. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэрбээр дахин сонгогдож чадсан нь түүний улс төрд байх ёстой нэгэн гэдгийг харуулав. Тэгээд ч түүнээс өөр МАХН-аас нэр дэвшигчид бүгд өвдөг шороодож, саарал ордонд дөрвөн жил суух мөрөөдөл нь талаар нэг болов.
Гэхдээ энд бид О.Баасанхүүгийн тухай голлож өгүүлэх гэсэнгүй. Харин тус намын генсек аvан Г.Шийлэгдамбын хүүхэн шиг зангийнх нь тухай, мөн залуу хүн улс төрд орж, өндөр албан тушаал хашихын төлөө зүтгэхийн цаана ямаршуухан хор найруулгад орж болох жишээг тэрбээр тодхон харуулав. Эрүүл мэнд, спортын сайд байхдаа өөрийн хуурай ах гэх О.Даваасүрэнгээс 120 мянган доллар зээлж байгаад албан өрөөндөө АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан тэрбээр төд удалгүй “Цензургүй яриа” телевизлйн нэвтрүүлэгт оролцож намын даргынхаа эсрэг мэдүүлэг өгсөн нь цаанаасаа зохион байгуулалттай байсан гэлтэй.
Г.Шийлэгдамба АТГ-ын мөрдөн байцаагчийн зөвлөсний дагуу өөрт ногдох ял шийтгэлээ хөнгөвчлөх үүднээс “Үнэнийг өчихөөр” шийдсэн нь энэ байжээ. Тэрбээр намын дарга Н.Энхбаярт урьд өмнө 50 мянган доллар өрөөнд нь оруулж өгсөн тухай ч мөн энэ үеэр ярьсан нь МАХН-ын даргыг их улс төрөөс зайлуулахад чиглэсэн бодлоготой алхам байлаа. Угтаа хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар задалж ярихыг хориглосон байдаг. Гэтэл гэнэmхэн Г.Шийлэгдамба нэг л сайхан энхийн цагаан тагтаагийн дүрд орж, дээрх авлигын хэрэгт Н.Энхбаяр холбоотой болохыг нотлох гэж оролдов. Хариуд нь Н.Энхбаяр дарга Ийгл телевизэд ярилцлага өгч “Би хэзээ ч Г.Шийлэгдамбаас ямар нэг мөнгө аваагүй” гэж мэдэгдсэн.
Тэднийг хоорондоо мөнгө төгрөг өгч, авалцсан тухай ямар нэгэн бичиг баримт үгүй тул Г.Шийлэгдамбын хувьд намынхаа даргыг онц ноцтой хэрэгт нэг бол гүтгэсэн эс бөгөөс үнэнээ өчсөн болж таарна. Энэ бүх хэрэг явдал юунаас болов? Хариулт нь тодорхой. Ердөө л албан тушаалд дурласнаас болж намын даргадаа ацаглуулж, эцэс сүүлд нь тэр хоёр хоёулаа Монгол Улсын шүүхээс ял авахад хүрээд байна. Н.Энхбаяр дарга түүнийг сонгууль болох гэж байна, мөнгө босго гэсэн даалгавар өгсөн гэдэг бөгөөд чадахгүй бол сайд болон генсекийн ажлаа өг гэж дарамталсан гэж Г.Шийлэгдамба ярьж байсан удаатай.
Есдүгээр сарын 09-нд АТГ-аас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 2014/01060075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаад улмаар нийслэлийн прокурорт дээрх хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Тиймээс тун удахгүй нийслэлийн прокурор энэ хэргийг хянасны дараа шүүх хурал болох нь гарцаагүй юм. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 148.4, 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм. Энэ бүхнээс харвал, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших нь бүү хэл дахиад түүнийг оймсдоход хүрэхэд магадгүй болжээ.
МАШ НУУЦ сонин №17/18/682-683/
Холбоотой мэдээ
-
зочин (October 04, 2016 4:19:32 pm )
Монгол улсад аливаа намын санхүүжилт нь мөнгөтэй баяныг намдаа элсүүлж түүнээс хандив авч УИХ-д нэр дэвшүүлэх, нам ялсан тохиолдолд албан тушаал өгч тэр хүн нь албан тушаалын эрх мэдлээр эргээд улсын мөнгийг завшдаг, эсхүл авилгаар болон бусад хууль бус аргаар мөнгө олдог 2 хэлбэр байна даа. Шийлэгдамба үнэнийг хэлээд л дуусаж байх шиг. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед бялдуучид мөнгө хаяж байсан байх, тэр цаг үетэй адил санаж Шийлэгдамбад тушаал буулгажээ. Буруу замаар будаа тээх ..гэж
-
zochin (October 04, 2016 4:38:22 pm )
zahialgaar yum bichij baigaa bol ydaj aldaagvi bicheech de. Enhbayr chamaig ashiglaad l hayna shvv neg ih umuurch hudlaa medee bicheed hereggvi de
-
Зочин (October 04, 2016 5:43:57 pm )
Н.Энхбаяр Шийлэгдамбын хелд чирэгдэх уу? Шийлэгжамбыг еерийнхее оронд чихэх уу? бодох л естой асуудал байнадаа?
-
Anonymous (October 04, 2016 9:12:40 pm )
Юу гэсэн уг бэ? Энэ хоер оор оор хун н энхбаяр ямар авсан авсан гэсэн хэлж явуулсан биш цаад хулгаачууд нь чи н энхбаяр ыг буруутай мэт хэл тэгвэл чамайг ялаас чолоолож болон гэсэн байхгуй юу ойлгоод бодоод байх юм байхгуй шударга байх хэрэгтэй хун битгий гутгээд бай !!!!!!!!!
-
Ххххх (October 04, 2016 9:17:51 pm )
Энэ шийлэгдамба гэж хуний жогорхой, яасан сэжиг хурмээр арчаагуй хорхой вэ. Чааваасдаа, ийм хуний адагийг эцгийгээ гэж нэрлэх заяатай хуухдууд нь юу гэж боддог бол. Бас адилхан юмнууд бахархдаг биш биздээ. Хамгийн арчаагуй очуухэн амьтны тод улгэр жишээ бол архичин шалигдамба болжээ.
-
Anonymous (October 04, 2016 9:29:05 pm )
Шийлэг л буруутай н энхбаяр ямар ч хамаа байхгуй оор оор хумуус шд битгий хун хэлмэгдуулж байгаач арай дэндэж байна Н энхбаяр монголд хийсэн бутээсэн юмтай хэл угтэй ард тумэнтэй хун Босон шуу)!!!! Анхаар!!!!!!!!!!
-
Anonymous (October 04, 2016 9:36:59 pm )
Шийлэгдамбал шоронгоос гарах гэж ийм хун чанаргуй юм хийж байна арай ч дээ хунд итгэх цаг биш Болж н энхбаяр Шийлэгдамба шиг хун огт биш монголын ард тумэн бид мэднэ
-
Anonymous (October 04, 2016 9:39:56 pm )
100/ ХУВЬ н энхбаярын талд хорчид больж уз
-
zochin (October 04, 2016 10:12:19 pm )
2-laa luivarchid l baina shdee
-
ОЮУН,,, (October 04, 2016 10:21:38 pm )
ӨНГӨРСӨН ТҮҮХЭН ХУГАЦААНД МОНГОЛД УЛС ТӨРИЙН НАМУУД САНХҮҮЖДЭГ АРГА,БОЛОЛЦОО НЬ ТОДОРХОЙ Л БАЙСН ШҮҮ ДЭЭ,,,??? ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ САЙН АЖИЛЛАСАН НЬ Н,ЭНХБАЯР ШҮҮ ДЭЭ,,,??? ГЭХДЭЭ ХЭТРҮҮЛСЭН ЗҮЙЛ БАЙГАА Л БАЙХ,,,??? ЯМАР Ч БАЙСАН ЭХ ОРНОО ЗАРААГҮЙ ХҮН ШҮҮ,,,??? УУЧЛАЛ БОЛ УХААНЫ ХЭМЖҮҮР ШҮҮ,,,??? УЛС ТӨРЧИДЭЭ,,,??? БҮГДЭЭРЭЭ ЭНДЭЭС ӨӨР ТИЙШЭЭ ЯВНА ШҮҮ ДЭЭ,,,??? ХОЖИМ ТҮҮХ ХУЙВАЛДААНГҮЙ, ҮНЭНИИГ ДЭЛГЭНЭ ШҮҮ ДЭЭ,,,??? ӨНГӨРСӨН ТҮҮХИЙГ МАШ САЙН УНШ, СУДАЛ НИЙТ МОНГОЛЧУУДАА,,,???
-
зочин (October 05, 2016 7:54:10 am )
энхбаярын хийсэн гээд байгаа хэрэг одоогийн энэ батүүл элбэгдорж м.энхболд алтанхуяг сайханбилэг з.энхболд нарын гэмт хэргийн дэргэд юу вэ? ичмээр юм аа?
-
Монгол (October 05, 2016 8:23:24 am )
Эзэнээсээ уравсан урвагчийг цаазалдаг
-
zochinzochinzochin (October 05, 2016 9:29:45 am )
mungu tugruguur songyyl hiidgee bolimoor yum endees chini l hamag baliar yum garch bna
-
Zoo (October 05, 2016 10:47:18 am )
Neg zoosni 2 tal.nugel nudeeree.hoeulaa l nugelee uureed yavj l taaraa
-
Баньдхүү самдан (October 05, 2016 12:28:20 pm )
Чоно чоноо барьж иддэггүй юм. Ц.Нямдорж одоо Н.Энхбаярыг зүгээр орхивол зохино. Цагтаа Төрийн өндөр албанд гэрлийн хурдаар очсон энэ эрхэм жаахан шуналтан алдаж нэр төрөө хугалахаа хугалсан атал одоо ийм өчүүхэн зүйлээр оролдоод яана. Түүнийг долоох шахаж байсан Энхбаярт хувьд алтан, өөрсдөд тань мөсөн үе бий ш дээ.
-
Баньдхүү самдан (October 05, 2016 12:29:44 pm )
Эрдэнэт. Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхан..” гэж хэсэг дуулаад түүнээс хойш “Эрдэнэт” Монголчуудыг тэжээдэг гэж сонссон ба нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэднэ. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижилд цээрлэв) халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаас сонсоод мэл гайхав. МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн бол З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл энэ Хэцүүнэрт Ц.Нямкагийн бахыг хангах тэнэг биш, Ч.Сайханбилэг ч муухай бэлэг биш, АН ч МАН биш…!!!
-
Баньдхүү самдан (October 05, 2016 12:30:36 pm )
Та Ж.Батзандан хэн бэ гэвээс шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж, Ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Хувьсгалын дөл уугих халуухан үед хошуу нь цавинаасаа сугараагүй шаалттай өнжсөн этгээд нийгэм жаахан илааршмагц амь орж,ухаан тэлж гудамжнаас баахан гуагалаад “Ганц худаг”-ийн модон наарнаас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан түүхтэй. Иргэдийн зарим хэсэгт аль нэг нам гэж туйлширдаггүй үнэнч, зоригтон гэгдэвч үнэндээ үзэл баримтлал тогтоогүй хаана боломж харагдана түүнд давхиж шаах эрх мэдлийн хорхойтон. Тэрээр өнөөдөр АН-д маргааш МАН-нд байхад гайхах зүйл өчүүхэн ч үгүй. Өчигдөр ханилж явсан нөхөр өнөөдөр цөмийн физикч. урьд шөнө архидаж хоносон анд өглөө нь аль нэг академийн доктор профессор болчихдог энэ нийгэмд хаана ямар сургууль төгссөн чөтгөр юм хэн мэдлээ. Шүүхээр тогтоогдох бүү хэл дуудагсан дуулдаагүй хүмүүсийг улс төрийн гэмт хэрэгтнээр зарлахөөс нь харвал ҮХ-иа үсэглэж амжаагүй, хуулийн боловсрол 00-ийг илтгэнэ. Товчхондоо: уяаг нь жаахан уртасгаад угаадсыг нь жаахан өтөрүүлбэл аль ч улс төрийн хүчинд байсан тархи өөд асахаас өөр гийгүүлэх зүйлгүй, тийм ч үнэнч шуларга нэгэн биш, бас далд муу санаатан ч биш, эхлэж буудчихаад эцэст нь уучлал гуйдаг овлигогүй, итгэлгүй, барьцгүй этгээд. Ингэв гээд намайг үнсэж ч, зодож ч эсвэл нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэж ч мэдэх нэгэн.
-
Ххххх (October 05, 2016 2:01:30 pm )
Еерее хахууль авангуутаа энхбаяр луу чихэнгуут шуурч аваад хэрэг уусгэчихдэг ингэж ажилладаг атг захиалга биелуулдэг хелдуу толгойтнууд гэдгээ улам баталж бнаа. Ингэж нугэл хийсэн хумуус тэдний ур хуухэд хэзээд нуглээ эдлэнэ гэдгийг туух бэлхнээ баталж бн. Эцэг нь атг-д ажиллаж бснаа ичиж нууж хуний нуур харж чадахгуй явах цаг хуухдуудэд нь ирнээ.
-
Anonymous (October 06, 2016 1:56:11 pm )
ЭРИЙН сүг шийлэгдамба
19 Comments