antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 1 comment

Тогтмол баруун гар тийш эргэх уулзваруудыг танилцууллаа

нийтлэсэн Admin

14580424_1219100854802527_336251230_n_700x700Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот”  хөтөлбөрийн хүрээнд төсөвт хүндрэл учруулахгүй, зардал гаргахгүйгээр Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллажээ. Холбогдох байгууллагууд  Замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийснээ танилцууллаа.  “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хүрээнд  уулзваруудын нэвтрүүлэх чадварыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцжээ. Иргэдийн саналыг тусгасны дагуу  Баруун болон зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, мэдээллийн самбар байршуулан аравдугаар сарын 10-ны өдрөөс  эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:
Нэг талаас баруун эргэх боломжтой 12
Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
Гурван талаас баруун эргэх боломжтой 8
Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурч, эдийн засгийн хэмнэлт гарч,  нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна. Тогтмол асах ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (October 04, 2016 6:08:25 pm )

    Энэ ч яах аргагуй зев л шийдвэр, гэхдээ замын хеделгеений хуулиас чинь дээгуур гарчихсан зэрэг элдэв асуудалгуй болшуудээ! Баруун гар тийш эргэхдээ шулуун явж байгаа тээврийн хэрэгслийг,мен зевшеерегдсен ногоон гэрлээр явган гарцаар гарч яваа явган зорчигчид зам тавьж егнешуудээ!!! гэдгийг мартаж болохгуй биздээ! Одоо уед баруун гар тийш эргэхийг зевшеерсен гээд гишгээд байх ухамсар,боловсрол дорой жолооч нэртэй маанаг гарууд их бийшуудээ!!!

antalya rent a car