antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 25 comments

Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь НОВШ БОЛОХ НЬ удахгүй тодорно

нийтлэсэн Admin

5108-1Сүүлийн үед хотын мээр асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн зөвлөх Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөх хэрэгтэй гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Э.Бат-Үүл баатрын эгдүү, уур хоёрыг зэрэг хүргэжээ. Монгол төрийн тэргүүн аль нэг намын гишүүн бус байдаг тул тэр тусмаа түүний зөвлөх нь ямар нэгэн намын дотоод асуудлаар хэвлэлээр мэдэгдэл хийх нь зохисгүй үйлдэл юм.

Гэтэл ардчиллыг Монголд нутагшуулахын төлөө хамтран зүтгэж байсан нөхрийнх нь албат ийнхүү болчимгүй мэдэгдэл хийсэн нь  цаанаа Ц.Элбэгдоржийн явуулга байсан гэж Э.Бат-Үүл мэдэгдэв.

Д.Сосорбарам нар Э.Бат-Үүлийг өмөөрч, АН-ыг тарааж шинээр нам байгуулах тухай хэвлэлээр мэдэгдсэн нь учир дутагдалтай мэт санагдана. Чухамхүү тэд АН-ыг авсанд орох хүртэл нь чирчихээд одоо түүнд хиймэл амьсгаа хийж, сэхээн амьдруулахаас гаргахаа бодох байтал ийнхүү нутаглуулахаар сэтгэл шулуудсан нь хоёрыг бодогдуулна. Тэгээд ч нас нь явсан АН-ын партизанууд өөрсдөө тэтгэвэртээ гарч, тус намыг авч явах эрхэм үүргийг залуу хойч үедээ өгсөн нь дээр юм.

Гэвч тэд өөрсдийгөө хөгширч, зөнөөгүй, улс төрөөс холдох болоогүй гэж үзэж байгаа нь дээрх мэдэгдлээс тодхон харагдана. С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийн нэр аль дээрээс хойш холбогдож, тус хэрэгт түүнийг яллагдагчаар татсан нь улам бүр байдлыг хүндрүүлэв. Б.Булганыг 11 cap хорьсны эцэст мөрдөнгөөс суллаж, хэргийг нь прокурорт шилжүүлэв. Тэгэхлээр энэ Шинэ жилээс өмнө Э.Бат-Үүл Баатарт барих өвлийн өвгөний нэгэн сюрприз бэлэг бол түүнд шүүхээс ял оноож магадгүй байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд чухам юуны учир эрхэм нөхрөөсөө зайгаа барих болов гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ.

Уг нь түүний орыг залгаж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай байсан Э.Бат-Үүл Баатрын хувьд юун Ерөнхийлөгчтэй манатай болж байх шиг байна. Энэ бүхний цаана ирэх жил МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ бараг өвөртөлсөн тус намын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хувийн харьцаа хамтын бизнесээс нь болж улам бүр тэлж байгаагаас үүдэлтэй гэж зарим нэг ажиглагчид үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагыг зохион байгуулаагүй ч онц ноцтой хэргийг нуун дарагдуулсан гэрчийн этгээд болохыг тагнуулын шугамаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мэдсэн тул эртхэн түүнээс зайгаа барихаар шийдсэн нь энэ гэж үзэх хүмүүс ч байна. Тиймээс Э.Бат-Үүл Баатрын хувьд өдгөө нуман тулгуурт ороод байгаа билээ. Бүхий л үнэн мөнийг гагцхүү Монгол Улсын шүүх л тогтоох үлдээд байна.

 

МАШ НУУЦ сонин №17 /18/ 682-683/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (October 04, 2016 12:10:23 pm )

    тагжгар нь новш,саарал үстэй салга нь лалар

  • Anonymous (October 04, 2016 12:42:01 pm )

    Дугнэхэд эрт Байна

  • Иргэн (October 04, 2016 2:01:21 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 04, 2016 2:02:14 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет//

  • Иргэн (October 04, 2016 2:02:41 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (October 04, 2016 2:03:45 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан

  • Иргэн (October 04, 2016 2:04:10 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 04, 2016 2:04:31 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 04, 2016 2:04:52 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (October 04, 2016 2:05:20 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 04, 2016 2:05:38 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 04, 2016 2:06:04 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 04, 2016 2:08:21 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэтийн асуудлын хажууд Нямдоржийн хүүгийн асуудал дэндүү, бүр дэндүү жижиг хумхийн тоос шиг юм. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 % буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 %-ийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 04, 2016 2:08:42 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна.Эрдэнэтийн асуудлын хажууд Нямдоржийн хүүгийн асуудал дэндүү, бүр дэндүү жижиг хумхийн тоос шиг юм. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн луйвардаж худалдаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 04, 2016 2:09:09 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 04, 2016 2:09:27 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (October 04, 2016 3:27:20 pm )

    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ БЭЛГЭВЧЭЭ ШАХААД Л ,ОРОСТ 49 ӨӨ БУЦААЖ ӨГӨӨД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ . МАРТСАНААС БАС БУС ХҮМҮҮС ХАГАРТАЛ БАЯЖСАНДАА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС !!!!!!! ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН БАЯН ГЭР БҮЛ БНА !!!!!! ЯАГААД НЯМДОРЖ ШУДАРГЫН БОЛ ХЭЛЭХГҮЙ БГААМ ?????? ҮЕ ҮЕИЙН ИДЭЭЧИН ОФШООРЧДЫГ БҮГДЭЭС НЬ ХЭЛЖ ИЛРҮҮЛЖ АВ . ХЭДЭН БАЯЧУУД Л ЭРДЭНЭТЭЭС ХҮРТЭЭД БГААМ БИШ ҮҮҮҮҮ

  • zochin (October 04, 2016 5:54:35 pm )

    “Алигалтай тэмцэх ажлыг улс төрийн тэмцлийн өрсөлдөөнд ямагт ашиглаж болохгүй тэгвэл мөн чанараа алдана” Си Зинь Пин

  • Zochin (October 04, 2016 7:12:39 pm )

    Mongolchuud ard irgedee boddog erunhiilugch zayahgui yachihsan uls ve daraagiin erunhiilugchiig ard tumnii dundaas songoe Ochirbataas ehleed zuvhun amin huvia hicheesen huuramch durtei erinhiilugchuudiig songoloo dandaa idej uuj hanaj tsaddaggui yasan muuhai humuus ve

  • Иргэн (October 04, 2016 9:23:19 pm )

    Эрдэнэт үйлдвэр 2016 оны 6-р сарын 29-аас хойш эзэнгүй байна. Зөвхөн тэнд өдөр шөнөгүй ажилладаг ажилчид нь харж хандаж авч явж байна. Олон жил амьдралаа зориулсан хамт олон өнөөдөр аль ч учраа олохгүй дарамтанд амьдарч байна. Тэд төр хэзээ биднийг аврах бол, цаашлаад улс эх орныг 40 жил тэжээсэн үйлдвэрээ яаж аварч үлдэх үү гэдэг эргэлзээ төрөөд 3.н сар боллоо. Энд төрийн тэргүүний нэг ч үг сонсогдсонгүй. Тэр хүн энэ үйлдвэрээс л анх амьдралаа эхэлсэн юмсан. Монголчууд бид дараа дараагийн сонгуульд зөв хүнээ л гаргахгүй бол өөдлөхөөс өнгөрөх нээ.

  • Иргэн (October 04, 2016 9:39:08 pm )

    Үйлдвэр маань төрийн мэдэлд 100 % байгаад удирдлагын зөв менежментээр барьж чадвал шахааны безнес бий болохгүй байх. Энэ жишээг өнгөрсөн онуудад удирдсан ерөнхий захирал Ц.Даваацэрэн харуулж байсан. Шахааны безнес нэрийдлээр, үүнийг далимдуулан олигарихууд өнөөдөр самарч гүйцлээ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид маш их дарамтанд орж байна. Ажиллах, хөдөлмөрлөх эрх чөлөө хязгаарлагдмал боллоо. Тайван ажиллах эрх чөлөөгүй болж байна. Энд ажиллаж байгаа 6000 ажилчин, цаашлаад Монголчуудыг хувь заяаг нэн даруй анхаарах цаг ирлээ.

  • Монгол (October 05, 2016 8:00:05 am )

    Буцаагаад шууд авчих !!! Тэд монгоор аваагуй ! Бид 3 саяуулаа бидний юм буцаагаад авчихна !!!

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:41:40 pm )

    Бибээр сая “ЭХ-ийн 28-р бүлэг,ерөнхий ангийн 61”-ийг МАН өөрсдөдөө зориулсан талаар дурьдсан, харин “дангаар хаанчилсан МАХН(МАН), түүний УТТ-ны эрх мэдэл, хэмжээ хязгааргүй хангамжыг хязгаарлах” зорилготой Ардчилсан Хувьсгалын шуурганд амь наана там цаана мэнд үлдсэн МАХН(МАН) шинэ нийгэм, шинэ парламентад хэт олонхиороо санаачилж батласан бүх хуулийг эргэн харах цаг болжээ. Соц нийгмийн эрх, тусгай хангамжаас одоогийн УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтных ямар ялгаатайг би олж харахгүй, харин ч одоогийнх нь илүү мэт. Гэвч үүнээс би “гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” утгатай ганц заалтыг онцлов. Манайх шиг төлөвшөөгүй, энгийн иргэдээсээ дор ухамсартай бүдүүлэг, иргэдийнхээ эмзэг сэдэв дээр эцээхэн “цор” “цор” хуцсан нохой сонгогдож, гэмт хэрэгтний хоргодох үүр болчихдог парламентын гишүүдэд энэ заалт илүүджээ. Тэгээд ч гишүүд ард олноос сонгогддог хэлсэн үг бүү хэл амнаас гарах хий бүрт хариуцлага хүлээхээр тухайн нийгмийн сор болсон хүмүүс байх учиртай. Энэ заалтаас болж гишүүд олон түмний тархь угааж ҮХ-иа өдөр бүр зөрчсөөр сөрөг нам хүчин, хүмүүсээ намнасаар байна. Ж\нь: Хэдэн жилийн өмнө Н. Ганбямба “5 хүн алсан Ц.Элбэгдорж Еранхийлөгч болчихлоо…” гэсэн бол саяхан Ж. Батзандан: “С. Баярцогт Ч. Сайханбилэг нар МАН-тай нийлж Төрөө хорин жил мөлжсөн” гэв. Тэгвэл Ц. Элбэгдорж яагаад ял эдлэлгүй харин ч 8 жил ерөнхийлөгч хийгээд АН-ын хоёр этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн МАН Төр барьж байдаг юм. Энэ бол наад захын жишээ. Яахав гадаадын зарим улс оронд ийм заалт байдаг тэгэхэдээ хурал чуулган дээрээ, хэлэлцэж буй асуудалтай нягт холбоотой мэтгэлцээнд халуурч алдсан амыг тооцсоноос бус манайхан шиг бие биесээ гутаах, гүтгэх, хариу өс авахад зориулагдаж амаа урдаггүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч бүх хуулиудад давхардсан, үйлчлэхээ больсон, болон эрх мэдэлтэнд хэт үйлчилсэн заалт хэр байгааг шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулж, АН хэдийгээр парламентад нөлөө багатай ч амаа олохгүй бурахад хариуцлага хүлээхгүй заалтаа устгах, тусгай хангамжын талаар шинэ хуулийн төсөл өргөн бариваас улс орны эдийн засаг хямарсан энэ үед олон түмэнд ихэд таалагдахсан.

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:43:18 pm )

    Та Ж.Батзандан хэн бэ гэвээс шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж, Ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Хувьсгалын дөл уугих халуухан үед хошуу нь цавинаасаа сугараагүй шаалттай өнжсөн этгээд нийгэм жаахан илааршмагц амь орж,ухаан тэлж гудамжнаас баахан гуагалаад “Ганц худаг”-ийн модон наарнаас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан түүхтэй. Иргэдийн зарим хэсэгт аль нэг нам гэж туйлширдаггүй үнэнч, зоригтон гэгдэвч үнэндээ үзэл баримтлал тогтоогүй хаана боломж харагдана түүнд давхиж шаах эрх мэдлийн хорхойтон. Тэрээр өнөөдөр АН-д маргааш МАН-нд байхад гайхах зүйл өчүүхэн ч үгүй. Өчигдөр ханилж явсан нөхөр өнөөдөр цөмийн физикч. урьд шөнө архидаж хоносон анд өглөө нь аль нэг академийн доктор профессор болчихдог энэ нийгэмд хаана ямар сургууль төгссөн чөтгөр юм хэн мэдлээ. Шүүхээр тогтоогдох бүү хэл дуудагсан дуулдаагүй хүмүүсийг улс төрийн гэмт хэрэгтнээр зарлахөөс нь харвал ҮХ-иа үсэглэж амжаагүй, хуулийн боловсрол 00-ийг илтгэнэ. Товчхондоо: уяаг нь жаахан уртасгаад угаадсыг нь жаахан өтөрүүлбэл аль ч улс төрийн хүчинд байсан тархи өөд асахаас өөр гийгүүлэх зүйлгүй, тийм ч үнэнч шуларга нэгэн биш, бас далд муу санаатан ч биш, эхлэж буудчихаад эцэст нь уучлал гуйдаг овлигогүй, итгэлгүй, барьцгүй этгээд. Ингэв гээд намайг үнсэж ч, зодож ч эсвэл нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэж ч мэдэх нэгэн.

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:44:03 pm )

    Эрдэнэт. Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхан..” гэж хэсэг дуулаад түүнээс хойш “Эрдэнэт” Монголчуудыг тэжээдэг гэж сонссон ба нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэднэ. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижилд цээрлэв) халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаас сонсоод мэл гайхав. МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн бол З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл энэ Хэцүүнэрт Ц.Нямкагийн бахыг хангах тэнэг биш, Ч.Сайханбилэг ч муухай бэлэг биш, АН ч МАН биш…!!!

antalya rent a car