antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 60 comments

Шударга царайлж суудаг Ц.Нямдорж хүүдээ хяналт тавиач!

нийтлэсэн Admin
527-14755452060a7134e06c704c20great
Мо овогт Батж Батбаяр тендерт дэндүү амташсан нэгэн. Ганц жишээ дурьдахад, тэрбээр Лу.Болдыг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад тендер “бэлгэн”-д авсан юм.
Бэлгэнд гэдэг нь тэр тендерийг чухам ямар шалгуураар, хэрхэн авсныг хэн ч мэддэггүй. Гадаад хэргийн яамны хашаан дотор байрлах “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийн төсөвт өртөг 4.2 тэрбум төгрөг.
Энэхүү тендерийг гартаа оруулсан тэрбээр Батлан хамгаалах яамны тендер шиг 100 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг. Гэхдээ тендерийн мөнгийг өөрийн эзэмшлийн “Спейшл” компаниудын нэрээр авч чадаагүй.
Яагаад гэвэл тухайн үед Батлан хамгаалах яамны тендер зөрчилтэй, олны хэл ам болж байсан учраас Сангийн яам зөвшөөрөөгүй байна. Иймээс Б.Батбаяр өөрийн хүү Баттулгын түнш залуугийн эзэмшлийн “Хө Мо Тэ” ХХК-ийн нэрээр мөнгийг шилжүүлэн авсан. Хамгийн гол нь барилга өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй.
2015 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн яам Авлигатай тэмцэх газарт дээрх тендерийн талаар гомдол гаргасан байна. “Хө Мо Тэ” компанийн эзэн залуу АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “Миний компанийн нэрээр тендерт орсон. Би зөвшөөрсөн. Гэхдээ би ганц ч төгрөг авч үзээгүй. 100 хувийн урьдчилгааг хэдэн тэрбум төгрөгийг Б.Баттулга авсан” гэсэн байдаг. Хачирхалтай нь, 2015 оны тавдугаар сард энэ хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон юм.
Гадаад хэргийн яамны барилга хугацаандаа дуусах нь битгий хэл байхад нийслэлийн прокурорын газар хэргийг хэрэгсэхгүй болгоод буйд учир байна.
УЧИР НЬ ЮУНД БАЙНА ВЭ?
Гадаад хэргийн яамны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр одоогийн УИХ-ын гишүүн “шударга царайлсан” Ц.Нямдоржийн хүү. Уг нь дутуу баригдаад олон жил болж байгаа барилгыг аудитад оруулж үнэлэх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгдээгүй. Тэр ч бүү хэл, Батж.Батбаяр төсөвт өртөг нь хүрэлцээгүй, өөрөөсөө мөнгө гаргасан тухай цухалзуулдаг. Албан бус мэдээллээр уг барилгыг үнэлбэл өнөөдрийн ханшаар хоёр тэрбум төгрөг болно гэдэг ч “хэргийн эзэд” тухайн үед дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан тухай тодотгодог.
Батж.Батбаярын хүү Б.Баттулга, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нар нэг үеийн жононгууд. Мөн улс төр дэх эрхмүүдийн угсаа залгамжлагчид. Зальтайгаараа алдартай Батж.Батбаярын хүү Батбилэг 1980 онд төрсөн. Нью Йорк хотын их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн гэнэ. “Туул кашемир” ХК-ийн гүйцэтгэх захирал “Кашемир Концепт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж, аавынхаа ноолуурын бизнесийг хариуцаж байсан.
Б.Батбилэг сүүлийн үед огцом улстөржиж, төрийн албанд зүтгэх болсон. Энэ залууг АН ялсны дараа аав нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д газрын дарга болгон дэвшүүлсэн билээ. Төрийн мөнгөөр суралцаж төгссөн хүүхдийн нэрс дунд Б.Батбилэг бий.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн том хүү Анхбаяр 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан нэгэн. Н.Анхбаяр аавынхаа туслахаар ажиллаж улс төрд хөлд орсон. Өөрөөр хэлбэл, аав нь түүнийг хөтөлж улс төрд оруулсан шигээ улс төрд оруулсан юм билээ. Харин Н.Анхбаярын эхнэр нь УИХ-ын гишүүн асан Ц.Дамирангийн туслах байсан аж. Ордон дотроос эхнэртэй болж улмаар бусдын хэл амнаас төвөгшөөсөн хүү удалгүй ааваасаа салсан. Гэвч мөн л аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт Гадаад харилцааны яаманд атташе хийж байгаад 2010 оны арванхоёрдугаар сараас Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажилласан түүхтэй.
АНУ-ын Санфранциско хот дахь консулаар томилогдсон энэ залуу МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эрт бэлтгэгдэж байгаа билээ.
Шударга царайлж суудаг Ц.Нямдорж хүүдээ хяналт тавиач. Дугуй танхимд шударга хүний дүрд тоглож суухын оронд хүүгээ зөв хүмүүжүүлж, шударга зарчимч байхад нь анхаарах хэрэгтэй юм биш үү. АН-ынхныг ураг төрлөөрөө улс төрд орлоо гэж шүүмжилдэг та төрлөөрөө төрийн албанд шургалчихаад түйвээж байгаагаа харах л хэрэгтэй болов уу.
МАХН-ын гишүүн Монгол Улсын иргэн, татвар төлөгч Б.Батбаярт
Ч.Долгормаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

60 Comments

  • болд (October 04, 2016 10:18:42 am )

    ЗААВАЛ ДОЛГОРМАА БАЙДАГ НЬ Ч ЮУ ВЭ ДЭЭ . ЭНЭ МАН -Ы ПИ-АРЧИД ҮНЭХЭЭР СЭЖГИЙН ШҮҮ . ОДОО НОХОД БОРГОЖ ӨГНӨ ДӨӨ .

    • bi (October 04, 2016 11:39:29 am )

      neeree odoo ch nohod borgoj ogoh bhdaa.amia tavih bailgui.

    • zochin (October 04, 2016 5:07:14 pm )

      Nyamdorjiin xuu ruu orj zavaaraxaa boliochee ter xuu mash chadaltai undur bolovsroltoi zaluu shuu dee diplomatchid xaa ochij ulsturjiltud urtuud ajiltai ajilgui bolood baidaggui turshlagatai doplomatchidiin neg shuu dee.

  • Anonymous (October 04, 2016 10:22:19 am )

    Luiarchid oorsdiigoo hamgaalahiin Tuld mongoliin toloo zuthedeg huniig buu buruutga zugeer l erdenetiig butsaaj og,Nyamdorj guyai ta bitgii shantar

  • Anonymous (October 04, 2016 10:35:50 am )

    Hutsoo gej Mengetiig hamgaalna shuu luivarchid aa

  • Zochin (October 04, 2016 10:37:31 am )

    Ankhbayar bol jinhene mergeshsen toriin alban haagch, ih mundag zaluu shuu. Hamt ajilladag humuus ni terniig mednee. Hamaagui huniig gutgej bolohgui shu. Aav ni uls turch bailaa geed turiin alband ajillah erh bhgui yu.

  • Anonymous (October 04, 2016 10:38:27 am )

    Ч.Долгормаа юууууу… хүний нэр барьж бичхээ болимоор юм.

  • zochin (October 04, 2016 10:38:47 am )

    Хүүг нь ямар учиртай буруутгаад байгаа нь ойлгомжгүй харинч боловсролтой сайн хүүтэйн бн

  • ARAI OOR UM BICHIJ BOLDOGGUI UM UU ? (October 04, 2016 10:39:29 am )

    SHAL BALAI UM BICHIH UM DAA. NASAND HURSEN HUN ERDEM BOLOVROL SURAAD AJLAA HIIGEED YAVJ BAINA. TEGEED OOR YAH YOSTOI GEJ.

  • Anonymous (October 04, 2016 10:44:26 am )

    Нямдорж гишүүнийг хэлж ярьж байгаа сэдвээс нь болж муулах гэж ядарч байх шиг байна.

  • Сара (October 04, 2016 10:53:44 am )

    Нямдорж гуай шиг Монголын төрийн төлөө үнэнч шударгаар тэмцэж байгаа хүн өнөөгийн улс төрд алга.Луйварчид арга нь барагдахдаа өөрөөс нь эрэх өө сэв байхгүй болохоор үр хүүхэд рүү нь дайрч байна. Нямдорж гуай Та Амь нас эрүүл мэндээ бодож яваарай.Таньд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

  • zochinzochinzochin (October 04, 2016 11:03:25 am )

    myylah geed yum oldohgvi zvder ch baih shig huurhii

  • Anonymous (October 04, 2016 11:05:35 am )

    Үнэн үг ярихаар хүн өширдөг. Үхэр унахаар. Нохой боргодогоо гэж энэ л юм байхдаа эрдэнэтийн булхай луйврыг дэлгэлээ гэж өширч байгаа нь энэ үү арчаагүй ч юм болдоо саалийн үнээгээ махны ченжид алдаад зах дээр зарсаныг нь мэдэхгүй байгаа юм болов уудаа

  • Зочин (October 04, 2016 11:12:44 am )

    Нямдоржоос НО илрэхгүй болохоор хүүхэд гэр бүлрүү нь дайрч бг, ийм сэтгэхүйтэй болж дээ луйвар хэзээд илрэнэ

  • Anonymous (October 04, 2016 11:36:27 am )

    Сахалтай эзний захиалга байлгуйдээ Шудрага ялна аа

  • zochin (October 04, 2016 11:47:01 am )

    yahav erdenetiin tuluu unen ug hellee gej Nyamdorj guaig hemlehnee

  • Anonymous (October 04, 2016 11:51:25 am )

    SHUDRAGA TSARAILDAG HUN BISHEE SHUDRAGA HUN SHU DE AMJILT AH MINI

  • ZOCHIN (October 04, 2016 11:51:41 am )

    SHUDRAGA TSARAILDAG HUN BISHEE SHUDRAGA HUN SHU DE AMJILT AH MINI GEH

  • зочин (October 04, 2016 11:58:24 am )

    хүүгийн асуудлаас том юм яриндаж байхад худлаа шавар луу татаж анхаарал саринуулж байгааг ойлгохгүй байгаа юм уу малнуудаа шидсэн жижиг сэдвийг нь тойроод л цэц булууцалдаад байх юм

  • Dd (October 04, 2016 12:14:18 pm )

    Jugiig ni goochlood bna. Anxbayar xvv ni ajilaa xiigeed jabj bna ajlaa medej l bna.

  • Anonymous (October 04, 2016 12:16:19 pm )

    Iim mundag shudarga huniig yu geed ch nemergui dee bugd hudlaa l naihgui yu bichij bfa hun ni demii k unemshilgui um bichih umda

  • Zochin (October 04, 2016 12:43:52 pm )

    Yamarch utga avtsaldaagui yum bichij bna. Yag yu geh geed baigaa yum. Tiim l surhii yum bol Batbayariin huug shalguulaach. Teneg setguulch ve.

  • Zochin (October 04, 2016 1:08:45 pm )

    Notoi humuus bie bieniihee bulhaig delgeed ard tumend hen ni hen be gedgiig haruulj bn zuv dahiad tsaash ni yu bolj bgaag ilruuleed uguurei

  • Anonymous (October 04, 2016 1:13:36 pm )

    Anhbayar ulaanbaatar erdem surguuliig tugssun shvv…aav n ih hurald bhad yu hh n todorhoi sh dee

  • emee (October 04, 2016 1:31:50 pm )

    Ухаантай чадалтай хүний хүүхэд бас л тийм л болно ш дээ. Тэгээд аав нь улс төрд байгаа гээд ажил ч хийхгүй гэртээ суух ёстой юм уу? Харин ч Бат-Үүлийн хүү шиг шууд аавынхаа албан тушаалын нөлөөгөөр баахан барилгын тендэр цохисон биш. Эргүү юм бичих юмаа.

  • Иргэн (October 04, 2016 1:39:38 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэтийн асуудлын хажууд Нямдоржийн хүүгийн асуудал дэндүү, бүр дэндүү жижиг хумхийн тоос шиг юм. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 % буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 %-ийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 04, 2016 1:47:14 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна.Эрдэнэтийн асуудлын хажууд Нямдоржийн хүүгийн асуудал дэндүү, бүр дэндүү жижиг хумхийн тоос шиг юм. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн луйвардаж худалдаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 04, 2016 1:49:07 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 04, 2016 1:50:00 pm )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (October 04, 2016 1:50:15 pm )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • gana (October 04, 2016 1:50:36 pm )

    erdenet butnere manai ulsiin medliinh bolson bhad uhsende booj uheh geed bgaan nyamdorjoo ,urid ni erdenetees ta nar ssonguuliin munguu bosgodog shahaanii biznes hiideg eneter chini hen buhen medeh zuil shu de mal menget turiin gai mini

  • Иргэн (October 04, 2016 1:51:19 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 04, 2016 1:52:04 pm )

    Аливаа улс орон дотоод асуудлаа өөрийн дүрэм журам, үндсэн хуулийн хүрээнд, улс төрийн бүх талуудын оролцоотой шийдвэрлэхэд хэн ч гаднаас нөлөөлөх ёсгүй. Харамсалтай нь олон улсын практикт ийм хандлага арилахгүй байна. Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ улсууд бүгдийг хийх болно. /ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров/

  • Иргэн (October 04, 2016 1:52:34 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 04, 2016 1:53:41 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (October 04, 2016 1:54:09 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (October 04, 2016 1:55:04 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 04, 2016 1:55:48 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (October 04, 2016 1:56:17 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 04, 2016 1:56:35 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 04, 2016 1:56:57 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 04, 2016 1:57:13 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • мортин монголчууд (October 04, 2016 2:03:05 pm )

    Нямдоржоо эрдэнэтийг учрыг нь олж монгол төр буцааж аваарай Сайханбилэгийг одоохон барьж хорь

  • zochin (October 04, 2016 2:30:16 pm )

    nyam dorjin ene buzar busarmag yavdlin lai lanchig nend ni ochij buuh yum boldoo huurhii ene tsevyyn tsagt hynii ul shagaih tiim ch oligtoi ed bish bhaa

  • zochinZOCHIN (October 04, 2016 2:40:36 pm )

    SHal hudlaa YMAAR SHUDRAGA HVNII NER TURIIG BITGII YNAGAA

  • Зочин (October 04, 2016 3:20:22 pm )

    Яагаад болдгүй юм бэ

  • zocnin (October 04, 2016 4:25:41 pm )

    Нямдоржийн хүүг яагаад буруутгах болов. Үнэнийг ярьсан хүний хүүхэд мэргэжил эзэмшиж болохгүй, томхон газарт ажиллаж болохгүй юм уу? бүү туйлшир, ажил, амьдралгүй гэртээ суух юм уу?

  • зочин. (October 04, 2016 5:17:02 pm )

    Одоо нөгөө Эрдэнэтийн луйвар хийсэн нөхөд иймэрхүү мэдлэг боловсролгүй гаруудаар их юм бичүүлнээ. Яг одоо Нямдорж шиг шударга үнэнийг хэлж байгаа хүн байхгүй байна.Энэ чанараараа Намын даргаасаа өндөр нэр хүндтэй болж байна.

  • shuuh (October 04, 2016 5:48:58 pm )

    nyamdorj ooroo yuniih n shudarga baihaw da 2 tom hos haustai toriin horongiig adilhan idsen l hun shtei odoo shudarga tsarailj ard tumend baatar bolj haragdaad yahaw de

  • Lodoi (October 04, 2016 6:12:12 pm )

    Nyamka erdenetiin asyydliig gargaj irheerdairaltand ortoj bn daa.Tesne shuu Nyamka ard tumen chini tald bga shuu!!!Erdenetiin asyydliig zaaval dyysgaarai

  • мн (October 04, 2016 9:21:02 pm )

    ЭНЭ ЗӨНӨГ ХЭНИИГ Л СЭГСЭРЭХ ГЭЭД Л ХУДЛАА ШҮДГҮИ АМААРАА ХУЦААД Л БАИНА ДАА

  • зочин (October 04, 2016 9:33:21 pm )

    Энэ сайт Эрдэнэтийн эзэн болсон хүмүүсийн захиалгаар Нямка өвгөнийг муулах зүйл хайгаад арга ядцан байна ш дээ ккк
    Нямкагийн хүүгийн бурууг олж унших гээд олсонгүй
    сайтын эзэн сэтгүүлчийг цаазалчихмаар сайт байна уу гүй юу

  • Anonymous (October 04, 2016 10:19:25 pm )

    Humuus arai teneg tuilshirah yumaa, Ankhaag bi tanina. Medlegtei, bolovsroltoi, ooriigoo daichildag, engiin daruuhan zaluu. Hiisen ajiltai. Baruun eregt Consuliin gazriin dargaar ajillaj baihdaa Mongoliig surtalchilah ih ch zuil hiisen. Medehgui baij muu heldegee bolioroi. Mania urdaa barih mergeljiltenguudiin neg shu.

  • anhaad (October 04, 2016 11:01:21 pm )

    Anhaa toriin banknd hunee Tom Alband tomilj bolohgui shuu buun hel am shuu aavigaa bodooroi mundag uls torch shuu. ( bolor ……g)

  • Anonymous (October 05, 2016 7:29:45 am )

    vneniig xelsen xvnd vxer ohsootei niamkag zvgeer blga zaxialj bivnvvlsen ni il tod ebee

  • Зочин (October 05, 2016 9:06:55 am )

    Ц.Нямдорж энэ олон жил улс төрд ажилласан юм чинь ганц хүүгээ төрд яагаад ажиллуулж болдоггүй юм,ямар улсыг самарч мөнгө идсэн биш АН хан болон С.Эрдэнэ шиг ах дүү охин,хүү нууц амрагаа төрд ажиллуулж үхсэн хүний мөнгө идэж ахмадуудад олгодог тэтгэмжээс мөнгө идэж баяжсан биш яадаг юм Нямдоржоо зоригтой байгаарай

  • NYAMKAA PRESIDENT (October 05, 2016 9:36:57 am )

    NYAMDORJIIG ERUNHIILOGCH oor SONGYOE!!!!

  • zochin (October 05, 2016 12:41:06 pm )

    Бичиж байгаа зүйлээ ойлгож байж хуцаач, Лу Болдын үед Молекул Батбаярын хүүхэд мөнгийг нь аваад идчихээд одоо болтол дуусгаагүй барилгад Анхбаяр ямар хамаатай юм,Одоо тэр яам чинь сайд,дэд сайд, Төрийн нарийн гээд эзэнтэй ,Тэр нөхдүүд уг асуудлыг одоо л шалгуулах ёстой , Битгий тэнэгтээд хаа хамаагүй бурж бай, Аав нь төрд ажиллахаар хүүхэд нь лааз өшиглөх ёстой юу,

  • Anonymous (October 05, 2016 1:22:10 pm )

    MAHAH vs Nyamkaa

  • Баньдхүү самдан (October 05, 2016 3:13:39 pm )

    99113386 [email protected] Ч. Зоригоо – 99021899
    Эрдэнэт. Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхан..” гэж хэсэг дуулаад түүнээс хойш “Эрдэнэт” Монголчуудыг тэжээдэг гэж сонссон ба нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэднэ. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижилд цээрлэв) халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаас сонсоод мэл гайхав. МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн бол З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл энэ Хэцүүнэрт Ц.Нямкагийн бахыг хангах тэнэг биш, Ч.Сайханбилэг ч муухай бэлэг биш, АН ч МАН биш…!!!

antalya rent a car