antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2016 5 comments

Зориггүй 18 жил

нийтлэсэн Admin

8584b24ba03a3e21bigМонголчууд Санжаасүрэнгийн Зориггүй 18 жилийг үдлээ. Аравдугаар сарын 02-ны хар өдрийг өчигдөр 18 дахь удаагаа дурсав. Энэ өдөр нэг л ижил дүр төрхтэйгөөр 18 дахь удаагаа давтагдлаа. Өнгөрсөн хугацаанд Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, ах, дүүс нь, УИХ, Засгийн газрын гишүүд, намынх нь журмын нөхөд, ардчилсан хувьсгалын төлөө, нийгмийн тогтолцоог шинэчлэхийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд нь, түүнийг хүндэтгэн хайрладаг эгэл жирийн ард түмэн нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлал нэгэнт тогтжээ. Жил жилийн аравдугаар сарын 02-ны өдрийн хэвлэлийн мэдээнүүд яг л ийм агуулгатай байсан байх юм. Энэ жилийнх ч гэсэн урьд өмнөхөөс ялгагдах юмгүй өнгөрлөө.

Хэвлэлийн мэдээг эшилбээс “Өчигдөр талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүл, найз нөхөд журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Лу.Болд, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг “Малыш” Б.Энхтүвшин болон бусад журмын нөхөд, С.Зориг агсны ах С.Баяр,  түүний дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун болон хамтран зүтгэгчид, дэмжигчид нь оролцлоо”. Танил лийд, танил мэдээ. Тэр бүү хэл цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюуны хэлсэн үг ч яг л өмнөх 17 жилийн турш  хэлсэнтэйгээ үг, үсэггүй адилхан ажээ. Тэрээр “Манай гэр бүл өнөөг хүртэл энэ хэргийг шийдэгдэнэ гэж найдсан хэвээр байгаа. Олон хүн С.Баяр ах бид хоёроос буруутныг асууж, олон нийтэд зарлахыг хүсч байна. Гэвч бид буруутныг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Бид ч гэсэн хууль хяналтын байгууллагаас мэдээлэл хүсэгчдийн нэг” хэмээжээ. Хамгийн хайртай дотнын хүнээ, ахыгаа, дүүгээ алдсан хүмүүсийн сэтгэлийн эмзэглэл, шаналалыг төсөөлөхийн аргагүй. Тэд энэ аллагын эзэд олдоосой гэж 18 жил хүлээж байгаа. Монголчууд ч гэсэн ийм хүлээлттэйгээр 18 дахь жилтэйгээ өчигдөр золгов. Он цаг өнгөрөх тусам С.Зориг гэдэг тэр эрхэм хүний нэр, дүр, үзэл санаа улам тодорч байна. Бүдгэрч мартагдахгүй тэр л үг, үзэл санааг дор  товчоолон хүргэе.

17159

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм

“…. Ер нь бол манай хүмүүс ихийг үзэж, харж, мэдэж байгаа учир тэд өнөөгийн байдалд дургүйцэх нь зүй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргүүнийх байх учиртай. Манай ард түмний амьдралын төвшин тун дорой. Зөвхөн амьдралын наад захын хэрэгцээгээ л хангаж байна.

Бодож санаж байгаа зүйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы төвшинд очтол өдий байгаа ч би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм”

1984 оны дөрөвдүгээр сар. Москва хот. Төрсөн дүү С.Оюундаа бичсэн захидлаас

“Pink Floyd”-ын дуунууд  таалагддаг

Ардын дуунууд, орчин үеийн дуунуудад дуртай. Рок хамтлагуудаас “Pink Floyd” хамтлагийн дуунууд гүн гүнзгий санаа гаргасан байдаг нь их таалагдддаг даа. Сүүлийн үед сонгодог хөгжим, сонгодог дуунд сонирхолтой болж байна. Агуу их хөгжмийн зохиолчдын бүтээлүүдэд дуртай. Дуурийг би өмнө нь нэг их ойлгодоггүй байсан. Сүүлийн үед үзээд байгаа, ер нь агуу юм даа гэж бодоод байгаа. Сонгодог бүжиг үзэх дуртай. Ер нь бүх сонгодгууд хүн төрөлхтний авьяас, аливаа нэг үеийнх нь туйлын дээд хэмжээг ха­руулсан. Түүнтэй харьцсан хүн хэр олон байдаг юм. Хүн төрөлхтөний сайн сайхан юмтай харьцсан хүн хэзээ ч муу юм хийхгүй.

1990-ээд оны эхээр Монгол телевизэд өгсөн ярилцлагаас

-Миний ярьж байгаа юм бол миний өөрийн бодол биш. Олон хүний бодлыг би нэгтгээд л илэрхийлж байгаа юм.
Монгол телевизэд өгсөн ярилцлагаас

-Монгол Улсынхаа төлөө биеэ үл огоорон ажиллахаа энэ дашрамд мэдэгдье.
1991 оны есдүгээр сарын 14-нд гаргасан мэдэгдлээс нь.

Томоохон асуудлыг УИХ-аар шийдэх ёстой

 “…Нэлээд өргөн олныг болон томоохон салбар эсвэл нийгмийн хамарсан асуудлыг зайлшгүй УИХ-аар шийдэх ёстой. Гэтэл Засгийн газар шууд шийдчихдэг. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдонгуут ноолуурын тогтоолыг өөрчилсөн. Энэ нь маш олон хүний амьдралтай холбоотой стратегийн түүхий эд. Саяхан сургуулийг хичээлийн таван өдөртэй болгочихлоо. Одоо ажиллагсдыг ажлын таван өдөртэй болгоно гэх төсөл хэлэлцэгдэж байна. Мөн хувьч­лал, үнэ чөлөөлөх гэх мэт асуудлууд байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Германд дэлгүүрүүд ажиллах хугацааг хоёр цагаар сунгасан. Парламент дээр нь өчнөөн жил маргаан болж байж шийдэж байна. Гэтэл ийм асуудлыг манайд УИХ-аар хэлэлцэхгүй, Засгийн газар шууд шийдэж байна. Би гайхаад, та нар тодруулж өгөөч. Ямар асуудлыг УИХ, ямар асуудлыг Засгийн газар шийддэг юм бэ гэж асуусан”

1997 оны хоёрдугаар сарын 22. “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас.

Улс төрийн тоглоомны гарз болгож болохгүй

“Би өмнө нь ч  хэлж байсан. Манай УИХ-ын гишүүд за­римдаа гишүүн болчихоороо өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн гэж ойлгодог юм шиг байна. Банк гэхээр бүгдээрээ ойлгодог болчихдог. Цахилгаан станц эвдэрлээ гэвэл яах вэ. Очоод зуухыг нь яаж засахыг бид зааж өгөх үү. Зургийг нь гаргаад, зуухыг буруу гагнасан байна, буруу  нүүрс шатаасан байна гээд бүгдээрээ очиж заагаад байвал энэ улс юу болох вэ. Бүгдээрээ асар мундаг банк мэддэг, тэр нарийн юмсын учрыг ойлгодог. Энэ нь ч буруу байна гэж заадаг. Уг нь үүнийг зааж чиглүүлдэг газар байгаа. Аливаа асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулиараа баталсан тогтолцоо, бидний энэ нийгмийг цааш хөтөлж явах төрт ёсны тогтолцоогоо бодож байх хэрэгтэй. Үүнийг улс төрийн тоглоомны гарз болгохгүй үүднээс шийдэх ёстой. Тийм учраас та бүхэн үгээ хэлэхдээ наад зах нь бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрийгөө хүндлэхгүй бол энэ улсад яаж бусдыгаа хүндэлдэг, бие биеэ хайрладаг нийгэм бий болох юм”
УИХ-ын хаврын чуулганы хуралдаан дээр хэлсэн үгээс.

Санаа зовоож байгаа зүйл бол улс орны хувь заяа

Хамгийн их санаа зовоож байгаа юм бол цаашдын манай улс орны хувь заяа. Түрүүчийн хэлдэг улс төрийн тогтолцоо. Түүнтэй холбоотой эдийн зас­гийн хөгжлийн маань цаашдын хандлага ямар байх вэ гэдэгт байна. Тухайлбал хоёр нам болоод бие биеэ ойлгохоо больдог ийм зүйл бол хамгийн их аюултай. Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө үзүүлэх, дэлхийн бие биедээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр,  олон улсын  харилцаа энэ бүхнийг аваад үзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг, хүн шиг ярьж чадахаа болиод, юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг бие биеэ ойлголцох чадвараа алдсан. Энэ хамгийн том аюул. Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эсэр­гүүцэж байдаг, байнга талцсан ийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм.
1998 онд Монголын радиод өгсөн ярилцлагаас.

Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно 

“…Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй. Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, да­раа нь бүлгийн юм уу ком­панийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ тө­лөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгүй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно…”
1998 оны наймдугаар сар. Монголын радиод өгсөн сүүлчийнх нь ярилцлагаас

С.Зориг ирээдүйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байна

“Гялалзуур зангүй, өөртөө бат итгэдэг. Хүмүүсийг тайван байлгадаггүй эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг. Магадгүй номхон хүлцэнгүй, дуулгавартай биш байх. Өөрсдийнхөө хүссэн өөрчлөлт, шинэчлэлтийг өглөө, оройны зуурт бүтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нүдээр харвал Зориг ирээдүйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байна”
Японы сэтгүүлч эмэгтэй Күдо Миёко “Азид бадарсан ардчиллын салхи” номоос

Эх сурвалж: Ардын эрх сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (October 03, 2016 4:38:12 pm )

    УИХ-ын гишүүнээр өнө удаан суусан ОЮУН маш муу байнаа, төрсөн ахыгаа зэрлэгээр хөнөөлгөчхөөд юу ч болоогүй мэт төрийн эрх барих дээд байгууллагад юу хийж суусан хүн вэ?

  • зочин (October 03, 2016 5:24:40 pm )

    батүүлтэй лалрын 18 жил

  • эгэл (October 03, 2016 5:38:39 pm )

    Төрийн толгойд байгаа хүн , тэгээд бас болоогүй ардчилал гэж байнга орилдог тунхагладаг хүн нь ард түмнээ лалар гэж жинхэнэ шоронгийн муухай үгээр байнга доромжилж байгаа нь үнэхээр бид юуны төлөө явж өдий хүрсэн юм бэ гэж эргэлзэхэд хүргэж байна.

  • оюунцэцэг (October 03, 2016 5:48:38 pm )

    Оюун их л юм мэдэж байгаа хүн дээ ах нь ч гэсэн гол юмыг мэдэж байгаа даа үхсэн хүн үг хэлэх бишдээ сайн ах сайн дүүгийн нэрээр их л өндөрлөгт байлаа даа

  • zochinzochinzochin (October 04, 2016 11:09:59 am )

    zorig bol odoogiin ene aniin heseg nuhdiin umnu nileen teeg bolj baisan ed nar ene hvniig alga bolgosnoor zam n shylyydaj deeshee garsan elbegdorj batvvl nar

antalya rent a car